5.18.2013
Зуун жилийн ганцаардал
Олон жилийн хойно хурандаа Аурелиано Буэндиа гэгчийн бие Макондогийноршуулгын газрын хайсны дэргэд буудуулах гэж зогсохдоо, тэр жилийн нэгэн үдэш мөс үзүүлэхээр цыганууд дээр эцгийнхээ дагуулж очсоныг санаж авай. Тэгэхэд Макондо хулс, шавраар барьсан хориод навтгар овоохой бүхий жижигхэн суурин байж, хаяагаар нь галавын үеийн амьтны өндөг шиг асар том мөлгөр цагаан чулуун дундуур тунгалаг уст гол мяралзанхан урсдаг байлаа. Ертөнц шинэхэн учир олон юмс нэр усгүй, тэдгээрийг дурдах болбол хуруугаараа заан ярилцдаг байвай. Жил бүрийн гуравдугаар сард суурины захад ноорхой цыганы нэгэн овог асар майхнааа шаан бууж, шүглийн шийхнэх, бөмбөрийн пижгэнэх дуунаа эрдэмт хүмүүсийн сүүлийн үеийн бүтээлийг макондогийнхонд үзүүлдэг байлаа. Эхлээд цыган нар соронзон гүр авчрав. Мельикадес гэдэг бавгар сахалтай, шувууны савар шиг мойног хуруутай лүглэгэр цыган Мекедоны рилү бүтээгчдийн бүтээсэн, ертөнцийн найм дахьм гайхамшиг гэж өөрийн нэрлэсэн зүйлийн идийг олонд чадал заан үзүүлэв хэмээн уг номын эхлэл өрнөдөг. Макондо хэмээх тосгоныг анх ийнхүү хийсвэрлэн бүтээж төгсөглд нь тэрхүү тосгонтойгоо хамт сүйрч буй Буэндиа овгийн гэр бүлийн тухай, тэдний амьдралын хэв маяг, тухайн үеийн амьдралд өрнөх алив муу муухай бүхнийг далдуур шүүмжлэн тод дүрслэн өгүүлдэг билээ.
Жил бүрийн гуравдугаар сард суурины захад ноорхой цыганы нэгэн овог асар майхнааа зоон бууж, шүглийн шийхнэх, бөмбөрийн пижгэнэх дуунаа эрдэмт хүмүүсийн сүүлийн үеийн бүтээлийг макондогийнхонд үзүүлдэг байлаа. Энэ үйл ажиллагаанд Буэндиа ихэд идэвхитэй оролцон, тэдний хэлэх ярих болгонд гүнээ итгэдэг байлаа. Зарим үед тэд хэлээ ойлголцохгүй дохио зангаа хэрэглэн ойлголцож, өөрсдийн хэрэгцээг хангаж чаддаг байсан нь тухайн зүйлээ хэр их сониучирхан идэвхитэй байсны гэрч юм. Цыгануудын бүтээлийг авахын тулд Буэндиа өөрт байх хөрөнгө мөнгө, мал зэргээ огт харамладаггүй байлаа. Буэндиагийн авааль гэргий Урсула Игуаран энэ хэдэн малаараа ар гэрээ өөд татах гэсэндээ Цыгануудад бүү итгэ хэмээн хориглож ядсан боловч эр нөхөр нь “Удахгүй чамайг алтаар дараад өгнө. Хийх саваа л мэдээрэй” гэж хариулдаг байв. Буэндиад тэдгээр бүтээл ид шидийн мэт санагдаж, өөрөө дахиад жоохон хичээвэл шинжлэх ухааны нээлт хийж ч болох юм байна хэмээн бодож шинэ туршилтыг шамдан эхэлж жинхэнэ эрдэмтэн хүний байдлаар биеэ гаргуунд нь хаяж, тэр ч байтугай аминдаа ч аюул учруулахаас буцахгүй болдог. Буэндиа гэр дотуураа хөлхөн, хэнийг ч анхааралгүй ганцаараа ярьчих зантай болсон байхад Урусула хэдэн хүүхэдтэйгээ гадил, маланга, төмс, наанги цагшаан ауйям, пагсаа жимс арчлан тариан талбайд нуруугаа бөгтийтөл ажиллаж байлаа. Тэд хүүхэддээ Хосе Акардио, Аурилиано гэдэг нэрийг хайрлсан аж. Урсулагийн ачаар шавар шал, шохойдоогүй хана, гар хийцийн бүдүүн хадуун тавилга нь цэвэрхэн гялалзаж, хувцас хадгалдаг хуучин авдраас нь альбаака цэцгийн үл мэдэгхэн үнэр анхилж байдаг байв. Гэтэл Хосе Аркадио Буэндиа толгой өөд татахгүй бүтээлдээ шимтсээр л байв. Энэ нь түүнийг ертөнцөөс тусгаарлаж, амьдралын утга учир чухам юундаа вэ гэдгийг ойлголгүй хамаг сайхан амьдралаа өөрийн гараар ганцаардалаар солиход хүргэсэн юм. Олон жил өнгөрч Бундиагийн 2 хүүхэд ч хүүхэдтэй болж хэдийн өнөр өтгөн боллоо. Хосе Акардиогоос төрсөн хүүд Аркадио, Аурилианогоос төрсөн хүүд Аурилина Буэндиа гэдэг нэр өгөв. Энэ мэтчилэн тэдний 6 үеийн түүхийг харуулна. Анхны Буэндиагийн үндэслээд, сүүлчийн Буэндиатай хамт мөхөж байгаа Макондо хотын түүх тун гунигтай. Хурандаа Аурелиано Буэндиа нийгмийн гэж болох шалтгаанаар ганцаардаж байхад Урсула сохорч өтөлсний улмаас Меме, Реебека нар дурлалаа бүтэлгүй болоход, Аркадио, сүүлчийн Хосе Аркадио нар хүүхэд байхаасаа эвдэрснээс болж ганцаарддаг. Зохиолын дунд дайн дажин хийгээд ураг төрлийн цус ойртох, хий хоосон зүйлд үнэмшин ганцаардалд дарагдаж Буэндиа овогын насан туршийн зорилго, бүх л зүйлээ золиослон зүтгэсэн бүхэн нуран унаж утга учиргүй болно. Ганцаардал гэдэг хэнийг ч юу ч хийж чадахгүй амьд үхдэл мэт хүлэн байдаг гэдгийг илэрхийлсэн гунигтай хийгээд тун сонирхолтой бүтээл юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment