Сүүлийн үед Кэмбриж гэх гадаад үг төрөлх монгол үг мэт чихэнд чимэгтэй сонсогдох болов. Сургуулиудад Кэмбрижийн жишиг тогтоох хойч үеийнхээ төлөө алсыг харсан ач буянтай ажил эхэлжээ. Олон зууны тэртээ, 1209 онд үндэс сууриа тавьсан Кэмбрижийн их сургуульд суралцах гэгээн мөрөөдөл хүүхэд залуусын хүсэл тэмүүллийг бадрааж байна. Кэмбрижийн их сургуулийн ойролцоох гудамжинд хуучирч халцарсан цүнх барьж, таяг тулсан энгийн даруухан өвгөчүүл үе үе тааралдана. Тэд Кэмбрижийн их сургуулийн профессорууд. Алдарт И.Ньютон, Ж.Максвэлл, Ж.Кейнс нарын хойч үе. Зарим нь Нобелийн шагналтан. Гаднаас нь харахад тун энгүүн даруу. Харин дотор талаасаа ургах нарны туяа мэт ухааны гэрэл цацруулсан аугаа эрдэмтэд. Ухаантай хүмүүс энгийн даруу байдаг ажээ. Цацраг идэвхийг анх судалсан Францын физикч, химич, Нобелийн шагналт Пьер Кюри эхнэрийн хамт дээдсийн зоогонд уригджээ. Тэд маш энгийн даруу хувцасласан байв.Эхнэр Мари Кюри нь зоогонд хүрэлцэн ирсэн ганган дэгжин бүсгүйчүүлийн ээмэг зүүлт, гоёл чимэг рүү цоо ширтээд байхыг анзаарсан нөхөр нь “Чи ийм гоёл зүүмээр байна уу” гэж асуухад “Үгүй ээ, өнөөдөр энд уригдсан эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийн үнээр эрдэм шинжилгээний хэчнээн лаборатори байгуулж болохыг дотроо бодож тооцож сууна” гэсэн гэдэг. Мари Кюри нь нөхрийн хамт цацраг идэвхийг судалж, нээлт хийсэн шинжлэх ухааны нэгэн гэрэлт оргил. М.Кюри 1903 онд физикийн салбарт, 1911 онд химийн салбарт Нобелийн шагнал хүртжээ. Нобелийн шагнал хүртсэн анхны эмэгтэй төдийгүй энэ өндөр нэр хүндтэй шагналыг хоёр удаа хүртсэн гайхамшигт эмэгтэй.
Энгүй эрдэмтэй, эгэлгүй ухаантай тэд энгүүн даруухан хүмүүс байжээ. Залуу хүн хэзээ ямагт гаднаасаа гялалзаж, дотроосоо гэрэлтэж явах ёстой. Гаднаас харагдах өнгө төрхөө хэн ч гэсэн өөд татан гялалзуулах боломжтой. Ер нь залуу нас гэдэг өөрөө гоо сайхан, цэвэр цэмцгэр, өнгө үзэмж мөн билээ. Өөрийгөө хайш яйш зөнд нь орхичихолгүй биеэ тордон, өөд нь татаж, өөлүүлээд байхааргүй, хүний дайтай хүн байж, эрдэнэт биеэ чимж явах нь хүн болж төрсний нэг утга учир. Гадна талаа тордохын зэрэгцээ дотор хүнээ гэрэлтүүлэх хэрэгтэй. Дотроосоо гэрэлтэгч эрхэм чухам л хүний дээд юм. Толинд харж биеэ шинж, нөхрөө харж биеэ зас. Толинд харахтайгаа хамт өөрийн дотогш өнгий. Дотор биеэ шинж. Биеийн галбир өнгөлөг байх сайхан, сэтгэлийн галбир тунгалаг байх бүр сайхан. Дотроосоо гэрэлтэхийн тулд оюун ухаанаа зүлгэн тордож хөгжүүлэн, сэтгэлээ ариусгах учиртай. Ухаан далай номоос эхтэй. Ном бол хүн төрөлхтний оюун ухааны дуусаж дундаршгүй сан хөмрөг, цаглашгүй яндашгүй баялаг. Номонд шимтэн шунан дурла.
Орчин цагийн, оюун ухааны эрин зуунд хүүхэд залууст ус, агаар мэт хэрэгтэй гурван зүйл бий. Нэг дэх нь боловсрол. Хоёр дахь нь боловсрол. Гурав дахь нь боловсрол. Саруул ухаантай, сайн боловсролтой, бурхнаас хайрласан авьяас билигтэй хүмүүс хосгүй гэрлээрээ хотлыг гийгүүлж явдаг юм. Өөрөө хичээж, өөрөө олж авч, өөртөө хүртээж байгаа боловсрол хамгийн сайн боловсрол байдгийг хүүхэд, залуус та нар оюун ухаандаа тод сийлэн хадгалж явах хэрэгтэй. Эрдэм ухаанд эн зах байхгүй. Эрдэм ухаан, ном судрын их далайгаас саваа хальтал суралцаж боловсрохын зэрэгцээ амьдралын их сургуулиас дүүрч бялхтал шимтэн суралцаж, сайн бүгдийг өөртөө шингээж, муу муухайг биеэсээ зайлуулж сурвал зохино. Сайхан сэтгэлтэй, саруул ухаантай, энэхэн биеэ бусдын төлөө зориулсан сайн хүмүүс дотроосоо гэрэл гэгээ сацруулан бусдыг нар мэт гийгүүлж амьдардаг. Өрөвч нинжин сэтгэл, хариу нэхээгүй тус, өстнөө ч өрөвдөн хайрлах өгөөмөр хайр хүнийг дотроос гэрэлтэхэд нь гэгээ гэрэл нэмж өгнө. Залуус та нарыг даруу зан чимнэ. Их амжилт өөд тэмүүлж, том зорилго өвөрлөсөн, холын бодолтой хүн нэн даруу байх учиртай.
Амжилт ололтдоо эрдэн сагаж, ааг омогтоо багтаж ядан, намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ гэж онгирон, даруулгагүй болоод ирэх тэр мөчөөс дээш цойлж байсан хүн доош уруудаж эхэлдэг. Их мөрөн дөлгөөн, их хүн даруу. “Аугаа их хүмүүс бүгд даруухан байсан”. Тухайн үедээ од болон гялалзаж, сор болон ялгарч, хойч үедээ нар болон мөнхрөн үлдсэн ухаантан хүртэл “Би юу ч мэдэхгүйгээ л мэднэ” гэж маш даруухан хэлсэн байдаг. Даруу зан хиймэл зохиомол бус, жинхэнэ байж үнэ цэнэтэй. Халуун нарны төөнөлтөөс шүхэр халхалж чадах бол хиймэл даруу зан үнэн төрхийг халхалж чадахгүй. Аман дээрээ даруухан, ачир дээрээ даруу бус загнах нь хүнийг доош хийн, дорд харагдуулж гутаана. Үзэгдэж харагдахдаа даруухан дүр эсгэж, үйлдэл хөдлөлөөрөө үймүүлэн түйвээж явдаг хүн ил хорлогчоос давсан далд хорлолтой. Дүр эсгэсэн хиймэл даруу зан хэнд ч сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй. “Гагцхүү маш гайхамшигтай хүмүүс л гайхалтай бөгөөд туйлын хиймэл биш даруу зантай байдаг”. Байж байгаагаараа энгийн даруу байхыг чухалчил. Өөрийгөө хүндэлдэг, давуу талаа ухаардаг хүмүүс бүгд энгүүн даруу.
Хуурмаг даруу зан хэнд ч хэрэггүй, юунд ч тусгүй. Ичгүүр сонжуургүй, ихэрхэг бардам зан жигшүүр төрүүлдэг бол хуурмаг даруу зан түүнээс дутахгүй жигшүүртэй. Дүрэл зэн ассан галыг усаар унтраах адил дүрэлзэн хөөрөх бардамналыг даруу зан дарж номхотгоно. Амжилтаараа ялгарч, ажил амьдрал чинь олон нийтийн өмнө ил, сурталчилгааны самбар шиг нүд гялбам мандаж явсан ч даруухан бөгөөд даруулгатай байвал бүр илүү амжилтад хүрнэ. “Даруу зан бол аугаа их үйлсийн эх мөн”. Амжилтадаа сагсуурч, биеэ байгаагаас нь давуулан үнэлж, онгирч хөөрч, сагаж дэвэрч болохгүй. Чамаас давсан амжилттай хүн үй олноороо байгаа гэдгийг марталгүй, тэдэнтэй эн зэрэгцэх тухай л бод. Бялдуучдын үгэнд бүү итгэ. Тэд хэзээ ямагт давсалсан үгээр, давуулан үнэлж, нүүр тал олохыг горьдож явдаг олиггүй хүмүүс. Хүнийг улаан нүүрэн дээр нь увайгүй магтах нь бялдуучдын үндсэн шинж. Бялдуучлалд чих сортолзож, нүд сэргэж, сэтгэл цадаад ирвэл эвдэрч доройтохын цондон.
Магтаал сонсоод овойж, зэмлэл дуулаад гудайхгүй нэгэн янзаараа энгийн даруу байх нь хүний эрхэм чанаруудын нэг. Урам магтаалын үгийг амтархан сонсох урамтай сайхан. Зөв үнэлсэн үнэн магтаал хийж үйлдэх, бүтээн туурвих эрч хүчийг нэмнэ. Сайн үйлийн чинь төлөө хүмүүс чамайг ам уралдан магтах нь муу зүйл биш. Хэрэв чи сайн үйлээ хүмүүст магтуулахын тулд бүтээсэн бол урам хугарам хөөрхийлөлтэй. Эзнээ оноогүй, цагаа олоогүй магтаал гутаан доромжилсноос өөрцгүй гутамшигтай. Зэмлэлд анхааралтай ханд, уурлаж сөрвөлзөхөөс урьд ухаж сайн бод. Гэм хийсэн бол зэм хүртэх нь зүйн хэрэг. Эм гашуун ч өвчнийг анагаахад хэрэгтэйн адил эзнээ онож, цагаа олсон зэмлэл буруугаас холдож, зөвд ойртоход тустай. Голч үнэнээр нь зэмлэсэн зэмлэл гол гонсойм хатуу байлаа ч ундаассан үед ус, өлссөн үед хоол дөхүүлж өгөх мэт дотор уужрам хэрэгтэй. “Зан авир, ааш аяг, янз байдал болон бусад бүх зүйл дэх хамгийн сайхан нь энгийн байдал болой” гэж яруу найрагч бичжээ. Байгаагаараа энгийн байх сайхан. Энгийн харагдах гэж хэлбэрдэх, хиймэлдэх шаардлагагүй. Энгийн харагдахыг хүсэж, хиймэл зохиомол авирлах хүмүүс тийм ч энгийн байдаггүй. Зохиомол, зориудын энгийн байдал хамгийн таагүй, халгаж халширмаар хуурамч чанар юм. Хүчтэй чадалтай хүмүүс үргэлж энгийн, ухаантай боловсролтой хүмүүс ямагт энгүүн даруу. “Даруу зан дутагдах нь ухаан дутуугийнх” байдгийг залуу хүн бүр ухаарч сэхээрч яваг.

WWW.MONGOLNEWS.MN
No comments:
Post a Comment