Гэрэлт цохны булш
Гэрэлт цохны дүнгэнэлдэн нисэх чимээгээр хөг нэмэж эгшиглэх аяз
намууханаар хөврөнө. Сэйта, Сэцүко хоёрын нүдэнд хурсан гунигыг гэрэлт цох
үргээх гэж оролдон өмнө хойгуур нь нисэх мэт.
Гэдэс нь хонхолзож, хоолгүй
хонох уртаас урт шөнийг тэд гэрэлт цохтой хөөцөлдөн эрхэлж “хомслоно”. Сэцүко охин балчир тул айх, санаа зовох зүйл нь арай л бага. Гэхдээ тэд
дайны улмаас өөрсдөд байсан үнэтэй бүхнээ алдсан адилхан шаналантай байсан юм.
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж
жүжиглэдэг хүмүүс бол бидний аав гэж монголчууд бид шүлэглэдэг. Харин
арвандөрөвхөн настай Сэйта хүү дүү охиндоо аав нь ч, ээж нь ч... тэдэнд
өөрсдөөс нь өөр зүйл үгүй. Хоолгүй олон хонож өлсөөн ч бяцхан дүүдээ ширхэг
будааг ч зориулна, өөрөөсөө харамлана. Түнэр харанхуйг гэрэлтүүлэгч гэрэлт
цохнууд тэдэнд хэсэгхэн зуурын сэтгэл хөдлөл, инээдийг бэлэглэх авч өглөө
босоход эргээд л гунигыг мэдрэнэ. Баяр баясал, шүтээн болсон ээж аав нь тэднийг
өглөө сэрэхэд нь үгүй болсонтой яг адил. Сэцүко охин өглөө болгон үхсэн гэрэлт
цохыг цуглуулж, газар булан араас нь нулимс дуслуулна. Дайны бөмбөг дэлбэрэлтэд
өртөж шархдсан ээжийгээ чандарлаж байсан нь яг л үүнтэй адилаар Сайтагын нүдэнд
харагдаж гуниг нь зузаарна. Бурхан ах дүү хоёрт дааж болох хэмжээнд нь тултал
зовлон зүдгүүрийг мэдрүүлж буй мэт санагдана. Ганц дайны хор уршигаар ямар олон
хүн энэлж шаналж буйг уг кино тодоос тод харуулдаг. Америкийн кино шүүмжлэгчид
ч уг киног дайны тухай өгүүлсэн шилдэг киноны нэг гэж дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг байна. Хүн
аливааг өөрийн биеэр мэдэрч байж л гол утга учир, үнэ цэнийг нь ухаардаг юм
шигээ. Уг кино нь дэлхий дахинд тархаж, гайхагдсаны гол нууц нь дэлхийн II-р дайны сүүл үед амьдарч байсан Isao
Takahata өөрийн амьдралаас
сэдэвлэн 1988 онд бүтээсэн юм. Тэрээр хоёр охин дүүтэй байсан бөгөөд нэг нь
дайнд амь үрэгдэж, нөгөө нь өлсөгөлөнгөөс болж өнгөрсөн гэдэг. Амьдралын хатуу
хөтүүг туулж, үхлийн ирмэгт тулсан үе түүнд байсан ч тэр одоо Япон төдийгүй
дэлхий дахиныг өөрийн суут бүтээлээрээ байлдан дагуулагч, найруулагч, анимэшний
эцэг хэмээн нэрлэгдэх болжээ. Түүний бүтээл бүр гайхалтай өвөрмөц, утга
өгүүлэмжтэйн дээр үзэгчдэд гарцаагүй нэгийг бодогдуулдагаараа алдартай юм.
Киноны зохиол сайн
байхаас гадна түүнд хөг нэмэх дуу хөгжим хамгаас чухал. Тиймээс
хөгжмийн зохиолч Joe Hisash-тай байнга хамтран ажилладаг. Түүний бүтээл алдартай
байхын нэг хэсэг нь Hisashi-гийн бүтээлээс ч хамааралтай бизээ. Тэрбээр Chibile
Studio-той хамртан ажиллад 25
жил болж байгаа юм. “Grave of the fireflies” анимэшний эхлэл
болон төгсгөлийн хөгжмийг яг зэрэгцүүлэн сонсож үзлээ. Дүрсийг нь харахгүй ч
ямар үйл явдал болж буй нь сэтгэлд буухаар аж. Эхлэл хөгжим нь намдуухан агаад
хэсэгхэн ч болов гэрэлт цохны гэрэлд ах дүү хоёрын нэг л таьван тэнгэр өөд
ширтэн хэвтэх үеийг санагдууллаа. Тэд ээж аавтайгаа юугар ч дутахгүй, сэтгэл
тайван амьдарч байсан үеэ гэрэлт цохны тусламжтайгаар түнэр харанхуй дундаас
олж харсандаа баярлаж буй мэт. Гэрэлт цох л үгүй бол тэд дэндүү бяцхан учраас
бэрхшээлээ даван гарч чадахгүй харанхуйн өмнө өвдөг сөгдөх юм шиг тийм нэг
мэдрэмж төрсөн. Харин төгсгөл хөгжим нь дэндүү хүнд, хатуу сонсогдоно. Ээж аав,
охин дүү гээд үнэтэй бүхнээ алдсан Сэйтагын нулимс ч энэ аязыг дэвтээж,
зөөлрүүлж чадахгүй юм шиг. Идэх дуртай чихэр, хайртай хүхэлдэй зэрэгтэй нь
өөрийн гараар дүүгээ чандарлах нь түүнд дааж давшгүй их зовлон болов. Ширхэг
будааг ч өөрөөсөө харамлан өлсөглөнд нэрвэгдсэн дүүгээ аврахыг хүссэн ч тэд
гарцаагүй хагцсан. Тэд гэрэлт цохны
гэрэлд өлсөглөнгөө мартан баясах тийм л бяцхан...гэтэл зовлон шанлал нь үүнээс
мянга дахин их байх аж.
No comments:
Post a Comment