Олон түмнийг нийтлэл, нэвтрүүлгийн тусламжтайгаар
үнэн бодитой мэдээллээр шуурхай, тогтмол хангах зорилго бүхий тогтмол хэвлэл,
радио, телевиз, мэдээллийн агентлаг, баримтат кино, цахим хэвлэл зэрэг
мэдээллийн сувгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж нэрлэдэг. ОНМХ-ийн
мэдээлэл нь үнэн бодитой, тогтмол, шуурхай, хүртээмжтэй, багтаамж сайтай,
идэвхтэй, ашигтай, чиглэсэн зорилготой байх зэрэг шинжээрээ бусад бүх төрлийн
мэдээллээс ялгардаг. Дэлхий
дахинд тогтмол хэвлэл 300 жилийн турш олон нийтийн мэдээллийн хэрэгслийн
үүргийг дангаараа гүйцэтгэж байсан бөгөөд кино, радио, телевиз бий болсноор
ОНМХ-ийн цоо шинэ систем бий болжээ. Өнгөрсөн
зууны 50-иад оны үед телевизийг зохион байгуулах, санхүүжүүлэх арилжааны
хувийн, олон нийтийн, улсын гэсэн гурван үндсэн хэв маяг бий болжээ.
2009 оны эхний байдлаар Улаанбаатарт 18, орон
нутагт 44 телевиз үйл ажиллагаагаа явуулж байв. Сүүлийн дөрвөн жилд телевизийн
тоо огцом нэмэгдэж, жилдээ дунджаар өргөн нэвтрүүлгийн дөрвөн телевиз шинээр
байгуулагдаж байна. Тэр дундаа хувийн, арилжааны
телевиз. Сэтгүүл зүйн үндсэн үүрэг бол олон нийтийг
мэдээллээр хангах, зугаацуулах, танин мэдүүлэх гэхчилэн олон байдаг. Тэр дундаа
арилжааны телевизүүдийн хувьд зугаацуулах, танин мэдүүлэх үүрэг хүчтэй
хэрэгждэг. Тиймээс телевизүүд цэнгээнт нэвтрүүлэг, ток шоу ихээр хийх болов.
Телевизийн нэвтрvvлэгт жирийн иргэд, мэргэжилтэн, судлаач,
шинжээчид нэг дор цугларан улс тєр, нийгмийн хурц асуудлууд, хvн тєрєлхтний
vнэт зvйлс, ёс суртахуун, зан авирын тухай ярилцаж, санал бодлоо солилцох нь
нийгмийн ухамсрын тєлєвшил, тєр, засаг, олон нийтийн хоорондын харилцааны чухал
хэрэглvvр болдог. Ийм нэвтрvvлгvvдээс тодорхой шийдвэр гардаггvй боловч эрх
баригч, шийдвэр гаргачдын vзэл бодолд тодорхой нєлєє vзvvлдэг бєгєєд хvмvvс
vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх сайхан боломж юм. Ток шоу бол нийтийн хэлэлцvvлгийн нэвтрvvлгийн
нэг хэлбэр юм. Ток шоуны vндэс нь тvvх байдаг бєгєєд гол хэлэлцvvлэг маргаан нь
оролцогчдын єгvvлэх тvvхийг тойрон єрнєнє. Ток
шоуд сэдвийн хязгаарлалт байхгvй. Улс тєр, нийгэм, ёс суртахуун, эдийн засаг,
санхvv зээл гэх мэт єргєн хvрээтэй сэдэв хєндєж болно.
Харин:
· Сэдэв хэтэрхий єргєн хvрээтэй байх нь зохимжгvй
· Тодорхой сэдэв зорилго, зорилт, vр дvнг тодорхой болгодог.
· Сэдэв хэтэрхий єргєн хvрээтэй байх нь зохимжгvй
· Тодорхой сэдэв зорилго, зорилт, vр дvнг тодорхой болгодог.
Ток шоуны
шинжvvд:
1. Зочин, vзэгч, тєрийн тєлєєлєгчид телевизийн нэвтрvvлэх танхимд хамтдаа сууна.
2. Хєтлєгч микрофон барин нэвтрvvлэгт танхимд цугласан хvмvvсийг ээлжлэн урьж, яриа єрнvvлнэ.
3. Хэлэлцvvлгээр нийгэм, улс тєр, хvмvvсийн хувийн амьдралтай холбоотой тулгамдсан асуудлыг хєндєнє.
4. Тухайн учир шалтгаанаас vvдэн сонгож авсан асуудлын талаар хvмvvс єєр єєрийн vзэл бодлыг илэрхийлнэ.
5. Хєтлєгч нэвтрvvлгийг удирдан явуулах зуур оролцогсдыг анхаарлдаа байлгаж, ярих ээлж дараалал тогтооно. Ток шоуны явц нэвтрvvлэх танхимд уригдан ирсэн хvмvvсийн идэвх оролцоо, маргаан хэлэлцvvлгийн єрнєлтєєс хамаарна.
6. Нэвтрvvлэх танхимд єрнєх яриа нь аливаа цуурхал, шинжлэх ухааны тоо баримтаас илvv хувь хvмvvсийн амьдралын туршлага дээр vндэслэгддэг тул оролцогсдын сэтгэл хєдлєл чухал ач холбогдолтой.
7. Үйлдвэрлэлийн зардал бага тул ток шоу хямд бvтдэг. Ток шоуг заавал оргил цагт явуулах шаардлагагvй. Єдрийн цагаар, эсвэл vдэш оройн цагаар ч нэвтрvvлж болно.
8. Ток шоу гол тєлєв эфирт шууд явдаг. Эсвэл яг эфирийн ємнє бичлэг хийдэг тул эвлvvлэг хийх шаардлагагvй. Гэхдээ бага зэргийн эвлvvлэг хийж болно.

Сүүлийн үед үзэгчдийн сонирхолд
ихээхэн нийцэх болсон “Нандиа ток шоу”, “Одноо ток шоу”, “Монгол тулгатны зуун эрхэм” гэсэн нэвтрүүлэгт анализ
хийж үзсэн юм.
ХӨТЛӨГЧ
НЬ УЙЛВАЛ ОДНООГИЙН ТОК ШОУ
ОРОЛЦОГЧ НЬ УЙЛВАЛ МОНГОЛ ТУЛГАТНЫ ЗУУН ЭРХЭМ
БҮГДЭЭРЭЭ УЙЛВАЛ ТЭНГЭРЛЭГ ОРШИХУЙ
АЛЬ НЬ Ч УЙЛАХГҮЙ БОЛ НАНДИАГИЙН ТОК ШОУ гэж үзэгчдийн дунд яриа гарсан нь зүгээр ч нэг хэлсэн үг биш ажээ.
ОРОЛЦОГЧ НЬ УЙЛВАЛ МОНГОЛ ТУЛГАТНЫ ЗУУН ЭРХЭМ
БҮГДЭЭРЭЭ УЙЛВАЛ ТЭНГЭРЛЭГ ОРШИХУЙ
АЛЬ НЬ Ч УЙЛАХГҮЙ БОЛ НАНДИАГИЙН ТОК ШОУ гэж үзэгчдийн дунд яриа гарсан нь зүгээр ч нэг хэлсэн үг биш ажээ.
Ток шоуг яах гэж бэлтгэдэг вэ?
· Нийгэмд хуримтлагдсан хурц, тулгамдсан асуудлыг олон нийтийн анхааралд тєвлєрvvлэх, тэдний идэвхийг єрнvvлэх
· Тухай асуудлын талаар нийгмийн ухамсрыг дээшлvvлэх, олон нийтийн vзэл бодлыг тєлєвшvvлэх
· Тухайн асуудлаар зохих шийдвэр гаргуулахын тулд олон нийтийн дэмжлэг авах
· Тухайн асуудлыг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын анхааралд тєвлєрvvлж, нєлєєлєх юм.

Гэтэл эдгээрээс аль нь ч дээрх
шаардлагыг бүрэн гүйцэд хангаж чадахгүй байгаа мэт санагдлаа. Нэвтрүүлгийн
зочидын хувьд ихэвчлэн урлаг соёлын одууд байдаг. Тиймээс нийгэмд тулагмдсан
асуудал, нийгмийн ухамсарыг дээшлүүлэх хэмжээнд хүртэлээ чухал сэдвээр яриа
өрнүүлж чаддаггүй. Монгол туургатны зуун эрхэм нэвтрүүлгийг П.Анужинтай хамтран
ардын уран зохиоч Б. Лхагвасүрэн гуай хөтөлдөг. Тиймээс “Нандиа ток шоу”, “Одноо ток шоу”-той харьцуулахад хэл
найруулга, үзэгчдэд хүртээмжтэй байх талаар арай илүү санагдсан. Үзэгчдийн
хувьд ч гэсэн бусад ток шоуг бодоход арай илүү даацтай, баримт, нотолгоо,
хөдөлмөр илүү зарцуулж бүтээсэн гэж үнэлэггдэг. Магадгүй ардын уран зохиолчоор
бүтээгдсэн учир хэл яриа цэгцтэй, хэдэн жил мэргэжилээрээ ажилласан сэтгүүлчийг
бодоход юм үзэж нүд тайлсан учир асуудалд илүү нухацтай хандаж, тэр ч
хэмжээгээрээ зочиноо нээж чаддаг байх.
Харин “Одноо ток шоу” нь үзэгчийн амралт чөлөөт цагт зориулагдсан, алжаал
тайлах мөчид үзэхэд хамгийн тохиромжтой. Хошин урлагийн хүн учир нэвтрүүлэг маш
хөгжөөнтэй, сэтгэл хөдлөл маш их илэрдэг. Уг ток шоунд сайн зүйл ч байна, мөн
саар зүйл ч анзаарагдана. Зочидтойгоо нээлттэй харилцаж аль ч сэдэврүү татан
оруулах, сэдэвийн хувьд сонирхолтой байж чаддаг. Гэхдээ мэрэгжлийн сэтгүүлч биш
учир нэвтрүүлэгт сэтгүүл зүйн зарчим хааяа дутагддаг. Сэтгэл хөдлөлөө барьж
чадалгүй уйлах нь зочид, үзэгчдийн
сэтгэл зүйд шууд нөлөөлж яг л өөр шигээ болгодог. Хэдий оролцогч нулимс
дуслуулахаар нандин, чухал зүйлийн талаар ярихад хөтлөгч дагаж уйлах бус харинч
өөр сэдэврүү хөтлөн оруулж, сонирхолтой болгох хэрэгтэй. Мөн зочныг ярьж байхад
дундуур нь орж яриаг тасалдаг нь хэтэрхий бүдүүлэг хэрэг юм. Энэ бүгд нь
мэргэжлийн бус гэдгийг дахин харуулж байгаа юм. Монголд сэтгүүлч бэлтгэдэг 18
их дээд сургууль бий. Жилд хангалттай их төгсөгч бэлтгэгдэн гарна гэсэн үг.
Тэгэхээр сэтгүүл зүйн салбарт өөр бусад салбараас хүн ажилаад байх нь нэг
талаар тохиромжгүй мэт санагдана.
“Нандиа ток шоу” магадгүй одноо ток шоу, монгол
тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийн эхлэл болж өгсөн. “Опра ток шоу”-аас санаа авч нэвтрүүлгэ бүтээсэн
гэж үзэгчид шүүмжлэлтэй ханддаг. Гэвч ганц “Нандиа ток шоу” бус монголын дийлэнх цэнгээнт нэвтрүүлгэ гадныханыг
хуулбарласан байдаг. Харин хэрхэн монгол шинж, урсгалыг шингээж үзэгчидэд
хүргэх вэ гэдэг нь сэтгүүлчийн ухаанаас шалтгаална. Нэг дугаартаа хоёроос
гурван зочин урьж тэдэнтэй нэг сэдвийн дагуу ярилцаж тэдний зүэл бодлын ялааг
гаргаж чаддаг нь сонирхолтой бөгөөд монголдоо анхдагч юм.
Ток
шоугаас ямар vр дvн гарах вэ?
үр дvн тоон болон чанарын vзvvлэлтээр илэрнэ.
Тоон vзvvлэлт: оролцсон хvмvvсийн тоо, зарцуулсан цаг, vзэгчдийн тоо гэх мэт
Чанарын vзvvлэлт нь доор дурьдсан vр нєлєєгєєр илэрдэг.
· Жирийн хvмvvсийн єдєр дутмын амьдралд нєлєє vзvvлж, хvчтэй сэтгэгдэл тєрvvлнэ.
· Нийгмийн гишvvнийх нь хувьд vзэгчдийн санаа бодлыг тєвлєрvvлж, цэгцтэй болгодог.
· Эрvvл саруул ухаантай хvмvvсийг нэг дор цуглуулж, санал бодлыг нь vзэгчдэд хvргэснээр олон нийтийн ерєнхий мэдрэмжийг хєгжvvлдэг.
· Олон нийтийг аливаа асуудлыг хувийнхаасаа дээгvvр тавьдаг хамтач хvмvvжил олгоно.
· Олон нийтийг мэдээлэлтэй болгодог.
· Олон нийтийг єргєн хvрээтэй, идэвхтэй vйл ажиллагаа явуулахад тусалж, нийгмийн идэвхтэй гишvvн болоход тусална
· Олон нийтийг хvчиндээ итгэдэг, шийвдэр гаргахад хувь нэмэр оруулснаараа бахархах боломж олгоно.

Сайны хажуугаар саар зүйл ч анзаарагдана. “Нандиа ток шоу” нь энгийн нэгэн ярилцлага мэт асуулт
хариултаар өрнөж, хэтэрхий бизнесийн нэвтрүүлэг болсон нь илт байдаг. Ивээн
тэтгэгч байгууллагуудыг хором бүрт ил далд хэлбэрээр сурталчилна. Энэ нь
үзэгчдийг залхаах, суваг солиход ч хүргэж мэдэх юм. Үзэгчдийг танин мэдүүлэх
тал дээр илүү анхаарал хандуулж, чухал сэдэвийг сонгон авч, үр дүнтэй яриа
өрнүүлбэл нэвтрүүлгийн чанар, агуулга үнэлэгдэнэ. Дугаар бүртээ олны танил хүмүүсийг
оролцуулалгүй энгийн нэгний амьдралын тухай ярилцдаг зэрэг нь бусад ток шоу-наас
илүү нээлттэй санагддаг. Цагаачлалын тухай асуудлыг хөндөж, европ, америкт цагаачлан
амьдарч байсан гурван хүнийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан. Хүмүүс гадаадын
өндөр хөгжилтэй аль нэг улсад цагаачлан амьдрахыг сайхан зүйл мэтээр төсөөлдөг.
Гэвч бодит амьдрал дээр ямар хэцүү байдаг гэдгийг биеэр туулсан энэ гурван
хүний туршлагаас үзэгчдэд мэдээлэл өгсөн сонирхолтой нэвтрүүлэг болсон юм.
“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг нь
монголдоо хийж бүтээсэн зүйлтэй эрхмүүдийг урьж оролцуулдаг билээ.
Оролцогчийнхоо дотоод ертөнцийг нээхийн тулд хачирхалтай этгээд асуулт тавих нь
бий. Магадгүй сэтгүүлч, хөтлөгч уг уран бүтээл дээр нийлээд ажиллаж, оролцогчоо
судлаж байж нэвтрүүлгээ бэлтгэдэг гэдэг нь харагддаг. Дуучин Х. Лхагвасүрэн
орсон дугаарт хөтлөгч П. Анужин гэнэт мансууруулах бодисын талаар яриа өдөв. Тэрбээр “Хар тамхийг яагаад хориглоод байдгийг би ойлгодоггүй юм. Харин ч
хар тамхи хэрэглэхээр илүү бурханлаг болчихдог юм шиг санагддаг шүү” гэсэн
өгүүлбэрээр яриагаа эхлүүлсэн нь олон хүний чихийг дэлдийлгэж, нүдийг
бүлтийлгэсэн хэрэг болсон. Энэ мэтчилэн их аврага Дагвадоржтой хийсэн
ярилцлага ч гээд байна. Яагаад тэдний дутагдалтай талыг дэмжиж өөхшүүлэн
толгойг нь илээд байгаа юм бэ?
Нэвтрүүлгийн нэр, агуулгатай хэзээ ч
авцалдахгүй асуулт, яриа мэт санагдана. Хэрэв тухайн зочин монгол улсын түшиг
тулгуур, онцолмоор хүн бол түүний сайн талыг гаргаж, сэтгэл доторлуу өнгийж
боломоор асуулт олон бий. Энэ мэтчилэн үзэгчдийн
анхаарлыг татахын тулд элдэв сонин арга олж оролцогчоо ч эвгүй байдалд
оруулахаар асуултыг хэнэггүй тавих зүйл аль ч нэвтрүүлэгт ажиглагдаж байна.
Ер нь манай телевизүүдээр гарах улс
төр, чөлөөт цагт зориулсан бүхий л нэвтрүүлэг нь нэг нэгнээсээ ялгагдах онцын
содон зүйлгүй нэг л урсгалаар явагддаг. Нэг шинэ нэвтрүүлэг гарлаа гэхэд тэр нь
үргэлж гадны нэвтрүүлгийг хуулбарлсан байдаг нь сэтгүүлчийн бүтээлч үйл
ажиллагаа, сэтгэх чадвар, шинэлэг соргог байх чадвар хэт муудсаны илрэл юм.
No comments:
Post a Comment