Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах миний давуу талууд
Хүмүүн заяаг олж төрнө гэдэг зүүний
үзүүрт арвай тогтохтой адил ховор тохиол гэлцдэг. Тэрхүү хувь заяагаар олдсон
амьдралдаа хүний дайтай явж, зол жаргал бүхнийг амсвал юутай сайхан. Аз жаргал,
баяр баясал хэнийг ч, хэзээ ч ялгадаггүй. Гагцхүү хүмүүс бид тэдгээрийг оруулах
сэтгэл дотрох хаалгаа нээж сурах хэрэгтэй юм шиг. Түүний түлхүүр нь гэгээлэг,
хүчирхэг бүхэн хийгээд гомдол, цөхрөл байх аваас ялагдал, зовлонг л дууддаг.
Иймээс л
бид нүүдлийн шувууд шиг үдлээд буцах амьдралдаа аз жаргалтай, хүчирхэг сайхан
амьдрахыг хүсдэг. Үүний үндэс нь хүсэл тэмүүлэл юм. Гэхдээ зөвхөн хүсээд орхих
биш түүнийхээ төлөө эцсийн үр дүнг нь үзтэл тэмцэх хэрэгтэй.
“Агуу
үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биеллээ олдог” гэж Английн их
зохиолч Самьюэл Жонсон хэлсэн байдаг. Шаргуу тэмцлийн үр дүнд мөрөөдлөөрөө
жигүүр хийж оргилд нь дүүлэх зөвхөн бидний ухамсарт орших аж.
Би сурч боловсрох, залуу
насныхаа эрч хүчээр бүхий л ертөнцийг танин мэдэх асар их мөрөөдөлтэй. Бид
өөрсдөө ч үл анзаарах цаг хугацааны урсгалд элэгдэж, эмтэрч, мөлийж байдаг. Тиймээс
хормоор хэмжигдэх цаг хугацаатай өрсөн байж залуу насаа үр бүтээлтэй өнгөрөөж,
өнөөдөр өөрийн гараар хийж бүтээсэн зүйлээрээ хожим бахархан амьдрахыг хүсдэг. Энэ
хорвоо дээр мэдлэг боловсролтой, тууштай, хичээнгүй, өөртөө итгэл дүүрэн хүмүүс
нь гэрлийг асааж, бусдыг гэрэлтүүлдэг бол зорилго, тэмүүлэл, хүсэл эрмэлзэлгүй,
залхуу хойрго хэсэг нь тэдний асаасан гэрлээр бүдэгхэн ч гэсэн дэн хийж бүдчин
явдаг байх гэж боддог. Би бусдыг гэрэлтүүлдэг, гэрэл рүү хөтөлдөг түүчээ нь
болохыг туйлаас их хүсдэг. Иймдээ ч би сэтгүүлч мэргэжилийг сонгон, монгол
улсын нэгэн сэхээтэн болохоор суралцаж, амжилтын төлөө тэмцсээр байгаа.
Сэтгүүлч болно гэдэг миний мөрөөдөл байсаар ирсэн. Мөрөөдөл хүсэлдээ үнэнчээр
зүтгэсний хариуд би өнөөдөр “Сэтгүүлзүй” гэх хот айлын
барааг чиглэн түргэн түргэн алхалсаар явна. Алсын замд минь алдаа оноо ээлжилж,
шантарч туйлдах үе тохиох авч чин хүсэл минь учир би өөртэйгөө тэмцэлдсээр
эцэст нь ялдаг. Оюутан гэх нэрийн маань утга ч “Оюунтан” шүү дээ.
Аливааг оюунлагаар сэтгэж, шийдэж,оюунлагаар хүсч тэмүүлж, тэмц гэж бидэнд ийм
алдарыг өгдөг нь лавтай.
Эрдэм мэдлэгийн ноён оргил дээр
гаран орчлонг бүхэлд нь ажиж, харсан үзсэн бүхнээ бусаддаа ярьж, энэ оргил дээр
гарах замыг зааж өгч чадваас миний мөрөөдөл биеллээ олно. Тиймээс л би найз
нөхөд, хамт олноо зорилго чиглэлтэй амьдарч эрдмийн ноён оргил өөд хамтдаа
мацаж, хөл алдах үед нь тулах цэг, хөгжүүн явах үед нь хурцалж дэмжиж явах хэрэгтэй
гэж боддог. Яагаад гэвэл хүн ямар нэгэн өрсөлдөөн, тэмцэл дунд амьдарч байж
илүү ихийг бүтээдэг юм. Ийнхүү би өөрийн хийж бүтээснээрээ хурцлагдаж, илүү
ихийг бүтээх хүчээ сэлбэн байдаг. Миний хувьд монголынхоо нийт оюутануудтай уг
тэтгэлэгт өрсөлдөж байгаа гэж ойлгож байгаа. Тэд ч гэсэн өөр өөрийн авъяас
чадвар, мөрөөдлийнхөө төлөө гэх тэмүүлэлтэй, түүгээрээ жигүүр хийж элин халин
нисэх дуртай байх гэж бодож байна. Тиймээс миний бусдаас ялгарах онцлог, давуу
тал гэвэл гадаад хэл, ярьж бичих чадвар гэж хэлвэл буруудах байх. Учир нь энэ “оюунтан” хүн болгонд
байвал зохих шалгуур юм гэж ойлгож байна. Харин миний бусадтай өрсөлдөхүйц
давуу тал бол хүсэл мөрөөдлийнхөө төлөө шаргуу тэмцэж, ялалтын эзэн болохын
төлөө замаасаа буцалгүй тэмцэх чин сэтгэл юм. Гэхдээ өөрийн амжилтийн төлөө
бусдыг хохироох бус, тэдэнтэй хамтдаа зүтгэх тэмүүлэл юм. Энэ
бол миний “Тэтгэлэгт
хөтөлбөр”-т
өрсөлдөх давуу тал юм.
Энэ жил анх удаа оюутаны тэтгэлэгт хөтөлбөрт материал бүрдүүлж өгсөн ч тэнцэж чадаагүй. Их харамссан, өөрөөсөө ичсэн. Алдаагаа ойлгосон болохоор дараа жил хичээж байгаад ахин оролцоно гэж бодож байна.
No comments:
Post a Comment