5.18.2013
Зуун жилийн ганцаардал
Олон жилийн хойно хурандаа Аурелиано Буэндиа гэгчийн бие Макондогийноршуулгын газрын хайсны дэргэд буудуулах гэж зогсохдоо, тэр жилийн нэгэн үдэш мөс үзүүлэхээр цыганууд дээр эцгийнхээ дагуулж очсоныг санаж авай. Тэгэхэд Макондо хулс, шавраар барьсан хориод навтгар овоохой бүхий жижигхэн суурин байж, хаяагаар нь галавын үеийн амьтны өндөг шиг асар том мөлгөр цагаан чулуун дундуур тунгалаг уст гол мяралзанхан урсдаг байлаа. Ертөнц шинэхэн учир олон юмс нэр усгүй, тэдгээрийг дурдах болбол хуруугаараа заан ярилцдаг байвай. Жил бүрийн гуравдугаар сард суурины захад ноорхой цыганы нэгэн овог асар майхнааа шаан бууж, шүглийн шийхнэх, бөмбөрийн пижгэнэх дуунаа эрдэмт хүмүүсийн сүүлийн үеийн бүтээлийг макондогийнхонд үзүүлдэг байлаа. Эхлээд цыган нар соронзон гүр авчрав. Мельикадес гэдэг бавгар сахалтай, шувууны савар шиг мойног хуруутай лүглэгэр цыган Мекедоны рилү бүтээгчдийн бүтээсэн, ертөнцийн найм дахьм гайхамшиг гэж өөрийн нэрлэсэн зүйлийн идийг олонд чадал заан үзүүлэв хэмээн уг номын эхлэл өрнөдөг. Макондо хэмээх тосгоныг анх ийнхүү хийсвэрлэн бүтээж төгсөглд нь тэрхүү тосгонтойгоо хамт сүйрч буй Буэндиа овгийн гэр бүлийн тухай, тэдний амьдралын хэв маяг, тухайн үеийн амьдралд өрнөх алив муу муухай бүхнийг далдуур шүүмжлэн тод дүрслэн өгүүлдэг билээ.
Жил бүрийн гуравдугаар сард суурины захад ноорхой цыганы нэгэн овог асар майхнааа зоон бууж, шүглийн шийхнэх, бөмбөрийн пижгэнэх дуунаа эрдэмт хүмүүсийн сүүлийн үеийн бүтээлийг макондогийнхонд үзүүлдэг байлаа. Энэ үйл ажиллагаанд Буэндиа ихэд идэвхитэй оролцон, тэдний хэлэх ярих болгонд гүнээ итгэдэг байлаа. Зарим үед тэд хэлээ ойлголцохгүй дохио зангаа хэрэглэн ойлголцож, өөрсдийн хэрэгцээг хангаж чаддаг байсан нь тухайн зүйлээ хэр их сониучирхан идэвхитэй байсны гэрч юм. Цыгануудын бүтээлийг авахын тулд Буэндиа өөрт байх хөрөнгө мөнгө, мал зэргээ огт харамладаггүй байлаа. Буэндиагийн авааль гэргий Урсула Игуаран энэ хэдэн малаараа ар гэрээ өөд татах гэсэндээ Цыгануудад бүү итгэ хэмээн хориглож ядсан боловч эр нөхөр нь “Удахгүй чамайг алтаар дараад өгнө. Хийх саваа л мэдээрэй” гэж хариулдаг байв. Буэндиад тэдгээр бүтээл ид шидийн мэт санагдаж, өөрөө дахиад жоохон хичээвэл шинжлэх ухааны нээлт хийж ч болох юм байна хэмээн бодож шинэ туршилтыг шамдан эхэлж жинхэнэ эрдэмтэн хүний байдлаар биеэ гаргуунд нь хаяж, тэр ч байтугай аминдаа ч аюул учруулахаас буцахгүй болдог. Буэндиа гэр дотуураа хөлхөн, хэнийг ч анхааралгүй ганцаараа ярьчих зантай болсон байхад Урусула хэдэн хүүхэдтэйгээ гадил, маланга, төмс, наанги цагшаан ауйям, пагсаа жимс арчлан тариан талбайд нуруугаа бөгтийтөл ажиллаж байлаа. Тэд хүүхэддээ Хосе Акардио, Аурилиано гэдэг нэрийг хайрлсан аж. Урсулагийн ачаар шавар шал, шохойдоогүй хана, гар хийцийн бүдүүн хадуун тавилга нь цэвэрхэн гялалзаж, хувцас хадгалдаг хуучин авдраас нь альбаака цэцгийн үл мэдэгхэн үнэр анхилж байдаг байв. Гэтэл Хосе Аркадио Буэндиа толгой өөд татахгүй бүтээлдээ шимтсээр л байв. Энэ нь түүнийг ертөнцөөс тусгаарлаж, амьдралын утга учир чухам юундаа вэ гэдгийг ойлголгүй хамаг сайхан амьдралаа өөрийн гараар ганцаардалаар солиход хүргэсэн юм. Олон жил өнгөрч Бундиагийн 2 хүүхэд ч хүүхэдтэй болж хэдийн өнөр өтгөн боллоо. Хосе Акардиогоос төрсөн хүүд Аркадио, Аурилианогоос төрсөн хүүд Аурилина Буэндиа гэдэг нэр өгөв. Энэ мэтчилэн тэдний 6 үеийн түүхийг харуулна. Анхны Буэндиагийн үндэслээд, сүүлчийн Буэндиатай хамт мөхөж байгаа Макондо хотын түүх тун гунигтай. Хурандаа Аурелиано Буэндиа нийгмийн гэж болох шалтгаанаар ганцаардаж байхад Урсула сохорч өтөлсний улмаас Меме, Реебека нар дурлалаа бүтэлгүй болоход, Аркадио, сүүлчийн Хосе Аркадио нар хүүхэд байхаасаа эвдэрснээс болж ганцаарддаг. Зохиолын дунд дайн дажин хийгээд ураг төрлийн цус ойртох, хий хоосон зүйлд үнэмшин ганцаардалд дарагдаж Буэндиа овогын насан туршийн зорилго, бүх л зүйлээ золиослон зүтгэсэн бүхэн нуран унаж утга учиргүй болно. Ганцаардал гэдэг хэнийг ч юу ч хийж чадахгүй амьд үхдэл мэт хүлэн байдаг гэдгийг илэрхийлсэн гунигтай хийгээд тун сонирхолтой бүтээл юм.
Хашаа
- Миний дүү гэрээ
хаана байдгийг мэдэх үү? Ахдаа
зааж өгөөч...
-Мэднэ. Манай гэр
хашаан дотроо байдаг юм.
-Хашаа нь хаана
байдаг юм?
-Гэрээ тойроод байдаг...
Хашаа гэдэг үгийг хэлэнгүүт
л энэ бяцхан онигоо санаанд минь буусан юм. Хашаанаасаа өөр хаашаа ч гарч
үзээгүй хүн бас бяцхан хүүхдийн хариулт энэ. Хүүхэд бүр аливаа зүйлийг таньж
мэдэх гэсэн сониуч зантай байдаг. Түүндээ хөтлөгдөн тэмүүлсээр зарим нь гэрэлт
замыг олж чаддаг бол зарим нь алдаж эндэж, харанхүй замаар бүдчин явдаг. Өөрөөр
хэлбэл хүүхэд байхдаа бидний тархи, оюун санаа нэгэн хашаан дотор “түгжээтэй” байдаг. Юм үзэж,
нүд тайлсан гэдэг шиг танин мэдэхүйн чадвар бага гэсэн үг л дээ. Харин танин
мэдэхүйн хүсэл, үйлдлээрээ уг хашааны хаалгыг бага багаар нээсээр дэлхийтэй
танилцдаг юм. Та гэрийнхээ хашаан дотроос гарч байж л хажуу айлынхаа хашаа,
хаалга ямар өнгө, хэлбэртэй гэдгийг мэднэ шүү дээ.
Надад тусласангүй гэж хэн нэгэнд гоморхох хэрэггүй. Харин тэр зүйлийг чи өөрөө хийх бололцоог олгосонд нь бусдад талрах.
Надад тусласангүй гэж хэн нэгэнд гоморхох хэрэггүй. Харин тэр зүйлийг чи өөрөө хийх бололцоог олгосонд нь бусдад талрах.
Бүхнийг багшаар заалгадаг, эрүүл
мэндээ эмчид даатгадаг, хуульчаас хууль асуудаг, төр засгаас тусламж хүсч,
чиглүүлэг хүлээж суудаг боловсролоор бидний аав ээж, эсвэл тэдний өмнөх үе л хүмүүжиж
ирсэн. Харин өнөө үед техник технологи асар хурдацтай хөгжиж, тоолж барамгүй их
мэдээлэл дунд бид амьдарч байна. өмнөх үеийн боловсролыг бид өөрсдөө хүссэн
үедээ хаанаас ч авах боломжтой болсон гэсэн үг л дээ. Тиймээс хуучин
ертөнцөөсөө ангжирч шинэ хаалгаа нээх хэрэгтэй. Хүн бүр өөрийнхөө хүслээр
сонголтоо хийж, өөрөө хувь заяаныхаа эзэн байх цаг ирсэн. Комьпютер гэдэг зүйл
бидний заавраар олон үйлчилгээг үзүүлж байна шүү дээ. Тархийг тань бүрэхсэн
хашааг нээхийн тулд таньд та л туслана. Өөр хэн ч биш. Гэхдээ бурхан гагцхүү өөртөө
тусладаг хүнд л тусладаг гэдэг. Бусдаар гадаад талын тусламж хүнийг үлбэгэр сул
болгодог. Боломж бололцоо нь бүрдсэн энэ нийгэмд үүнийг ухаарч тархины
түгжээгээ өөрөө мулталж чадваас өөдлөх хүслийн өмнө хаалт хэзээд байдаггүй.
Хүн бүхний ертөнцийг харах цонх өөр л дөө. Хүн бүхэн боловсрол,
хүмүүжлийнхээ хүрээнд л сэтгэдэг байх. Гэхдээ хэн ч гэсэн түгжигдмэл хашаан
дотроосоо ангжирч чадвал нэг зүйлийг нилээд олон өнцгөөс харж сурна.
Аргентиний
алдарт гольфчин Роберт дэ Винчинзо бас нэгэн том тэмцээний аваргаар тодорчээ.
Шагналаа аваад хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч зургаа авахуулаад гэртээ
харихаар зогсоолд тавьсан машин руугаа явж байтал нэг эмэгтэй дөхөж ирэн түүний
амжилтанд баяр хүргээд хүүхэд нь хүнд өвчтэй үхлийн даваан дээр байгааг, бас
түүнийг эмчлэх мөнгө байхгүй, тиймээс мөнгөний тусламж үзүүлнэ үү гэж гуйжээ.
Эмэгтэйн яриа алдарт гольфчинд маш их нөлөөлсен учир сая тэмцээнээс авсан
шагналынхаа мөнгөний нэлээд хэсгийг чек бичээд эмэгтэйд өгчээ. Ингээд эмэгтэйд
"Хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүүжүүлээрэй!" гэж үнэн
сэтгэлээсээ ерөөжээ. Дараагийн
долоо хоногт клуб дээрээ хоол идэж байтал Мэргэжлийн гольфийн холбооны нэг
ажилтан түүнд дөхөж ирээд "Өнгөрсөн долоо хоногт таныг машины зогсоол дээр
нэг эмэгтэйтэй хамт байсныг тань сонслоо" гэхэд Роберт "Тийм"
гэж хариулав. Нөгөө ажилтан "Тэгвэл танд нэг муу мэдээ хэлье. Тэр эмэгтэй
бол залилан мэхлэгч. Ямар ч өвчтэй хүүхэд байхгүй юм байна. Таныг маш муухай
мэхэлсэн байна" гэжээ. Роберт "Энэ чинь тэгээд өвчтэй хүүхэд байхгүй
гэсэн үг үү?" "Үгүй. Ямар ч өвчтэй хүүхэд байхгүй."
"Ашгүйдээ. Энэ долоо хоногт сонссон хамгийн сайн мэдээ гэвэл энэ л байна.
Өвчтэй хүүхэд байхгүй юм байна шүү дээ" гээд баярлан инээмсэглэсэн гэдэг.
Хэрэв Роберт дэ Винчинзо энэ эмэгтэй шиг бүрхэг, харанхуй квадрат хэлбэртэй
хашаан дотроосоо гарч чадаагүйсэн бол хэдэн халтар төгрөгний хойноос яасан их
харамсах бол? Харин тэр өөрийгөө чөлөөлж чадсан нэгэн юм. Тиймээс л тэр бусдын асаасан
гэрэлд бүдчин явдаг нэгэн биш бусдыг гэрэлтүүлдэг түүчээ болж чаджээ.
Хэн ч өнгөрсөн рүү явж шинэ
эхлэлийг бий болгож чадахгүй, харин өнөөдөр шинээр эхлэж шинэ төгсгөлийг бий
болгож болдог. Тиймээс таны өмнө боломж, гарц хэзээд байдаг. Харин боломжийг
алдах, ашиглах нь таны ухамсар. Өдөр бүр нэг л төрлийн хоол идэж, хувцас өмсч,
таньдаг хэдэн л найз нөхөдтэйгөө уулзаж нэг л хэмнэлээр амьдарсаар насыг барах
тийм сайхан гэж үү? Үгүй ээ, хүн үргэлж л шинэ содон бүхнийг эрэлхийлж байдаг сониуч зантай
амьтан. Гэтэл та яагаад өөртөө боломжийг бий болгож, ханыг нэвтлээд даваад
гарах арга замыг хайхгүй байгаа юм бэ? Хэрэв та нэг өдөр энэ хашаан дээр гараад
зогсвол таньтай дэлхий ямар ойрхон байсныг ухаарч мөн эрт сэхээрэх минь яав даа
гэж харамсах болно. Өөрөө өөрийгөө ялан дийлээх хүч л таньд дутаж байна.
Энэ мэтчилэн тархийг тань түгжих хашааг нэвтлэн гарч ирсэн болон яг л
тэндээ энгийн нэг л хэвийн амьдралаар амьдарч буй хүний жишээ олон байна. Ханыг
нэвтлэн гарахад зөвхөн таны хүсэл туслана. Гэхдээ ганц хүсээд зогсохгүй нь
ойлгомжтой. Бусадтай тэмцэлдэхээсээ урьтаж өөртэйгээ тэмцэлдэж ялах нь хашааг
нэвтлэх эхний алхам ажээ.
Өөрөөрөө байх урлаг
Өөр байх, өөрөөрөө
байг гэдгийг зарим хүмүүс адилхан утгатай гэж боддог. Би ч саяхныг хүртэл
тэдний л нэг байсан. Гэвч энэ нь өөр хоорондоо ялгаатай аж. Өөрөөрөө байх гэдэг
нь ерөнхий утга харин өөр байх нь нэгж ойлголт юм шиг санагдсан. Өөрөөрөө байна
гэдэг хувь хүний ухамсар, хүмүүжлийг шууд тусган харуулдаг. Өөрөөрөө байна
гэхээр хүн болгон чөлөөтэй, энгийн хаана ч, хэзээ ч үг, үйл хөдлөлөөрөө
өөрийгөө илэрхийлж чадахыг хэлнэ гэх байх. Ер нь л дийлэнх хүний бодол ийм. Өөрөөрөө
байх нь сайн тал уу? Муу тал
уу? гэсэн
асуулт намайг эргэлзүүлнэ.
Бодлоо баталгаажуулахын тулд би нилээд хүнээс дээрх асуултыг асуусан юм.
Бүгд л сайн тал гэж байна. Гэхдээ олон дахин бодохоор өөрөөрөө байх нь сайн,
муу талыг хослуулан байдаг юм шиг санагдсан.
Миний
найзыг Урангоо гэдэг. Бид одоо 19 настай. Үерхэж найзлаад хэдийнээ 13 жил
өнгөрсөн байна. Нэг нь нөгөөгөө орлож чадахаар болтолоо биедээ дасаж нэгнийгээ
өөрөөсөө дутахааргүй сайн мэддэг болсон гэсэн үг л дээ. Бидний хүсэл мөрөөдөл,
тэмүүлэл, амьдралын зорилго ер нь л бараг адилхан. Учир нь бид энэ олон жилийн
туршид нэг нэгэндээ уусчихсан юм. Гэхдээ бид адил хүсэл тэмүүллийнхээ төлөө өөр
өөр аргаар тэмүүлдэг. Найз маань өөрөөрөө байж чаддаг, өөрийгөө нэгэнт олсон,
өөрөөрөө байх урлагт хэдийнээ суралцсан хүн. Бидний дунд ямар нэгэн асуудал,
маргаан гарахад тэр намайг загнадаг, шүүмжилдэг, буруутгадаг. Сайн хүн болох
гэж өөр хэн нэгэн болж хувирдаггүй.
Хэзээд өөрийнхөөрөө. Хаврын тэнгэр шиг эс хувирна. Энэ зан нь биднийг
олон жил бат нөхөрлөхөд тусласан байх. Найз маань эмч болохыг багаасаа л
мөрөөддөг байсан. Гэхдээ хамгийн том асуудал нь тэр химийн хичээлдээ тийм ч
мундаг биш харин урлаг яруу найргын мэдрэмжтэй, ном унших дуртай нэгэн.
Тэмдэглэлийн дэвтэр дүүргэн бичсэн шүлэг, өгүүллэгээс нь түүний яруу найргын
авъяастайг мэдэж болно. Тиймээс би болон гэр бүлийнхэн нь түүнд эмчийн мэргэжил
зохихгүй гэж зөвлөдөг байв. Гэхдээ тэр мөрөөдөлдөө хичнээн үнэн ч гэж санана.
Намайг бүү хэл ээжийнхээ үгийг эс сонссон. Миний амьдрал зөвхөн надад л
заяагдсан. Хэрэв хүссэнээрээ амьдарч чадахгүй бол хэн нэгнийг хожим нь буруутгах
эрх надад байхгүй тиймээс л би өөрийн хүслийг дагна гэж байнга хэлдэг байсан.
Аравдугаар ангиасаа хойш “хими1” гэсэн номыг
гараасаа салгалж, толгой өндийх сөхөөгүй явсаар анагаахын их сургуульд тэнцэн
орсон юм. Одоо түүний өмнө амжилтын зам тодоос тод зурайж байна. Өөрөөрөө
байхын нэг илрэл нь өөртөө итгэлтэй байх аж.
Хэдэхэн
хоногийн өмнө гэрээсээ гараад алхаж байлаа. Гадаа тогтуухан нам гүм нэг л
сэтгэлд дулаахан сайхан өдөр байсан юм. Буудал дээр ирж автобус хүлээж зогсох
зуураа төлөвлөсөн ажилаа бүгдийг нь амжуулад ирнэ дээ гэж бодов. Хажууд дэгжин
бөгөөд цэмцгэр хувцасласан нэг залуу ирээд зогслоо. Тамхи татаад л, дээгүүр
харан утааг агаарт замхруулна. Хэсэг өнжсөнөө харсан зүгээдээ нулмина. Гутал
хувцасан дээр минь хэсэг нь дусна. Дулаан агаартай хоршсон сэтгэлийг
сэрүүцүүлэх нь тэр. Өөрөөрөө байх нь сайн тал ч аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж
хэзээд байдагсан. Аливаа зүйл хоёр талтай. Сайн гэж байхад муу гэдэг үг
оршисоор л байх болно. Өөрийнхөөрөө байх нь сайн тал би л хүсвэл дуртай хүссэн
зүйлээ хийж болно гээд олон нийтийн газар шүлсээ хаяад, тамхи татаад байж
болохгүй. Хувь хүний ухамсар, хүмүүжлийг шууд харуулдаг гэдэг нь энэ юм. Хэзээ,
хаана энэ занг гаргах вэ гэж орчиноо мэдрэх нь чухал. Өөрөөрөө байх зан хэмжээнээсээ
халиад эхэлвэл таныг хэн ч биш болгож харагдуулахад хэдэхэн минут л
шаардлагатай. Энэ мэтчилэн урлаг болгох уу ухамсар дорой болгох уу гэдэг нь
таниас л хамаарах аж.
Өөрийгөө
хянаж, өөрөөрөө байгаа хүн хичнээн хүчтэй, аугаа байдгыг мэдэх үү?. Тэнгэрт тултал магтуулах, газар доогуур ортол муулуулах хувь
тавилан хэнд ч тохиож болно. Аль ч үед, магтууллаа гэж онгирч сагаж хөөрөлгүй,
муулууллаа гэж унжийн урвайж хөглөлгүй хүнээрээ байж, өөрийн төрлөх шинжээ хадгал. Ургаа хад салхинд эс ганхахын
нэгэн агаараар ухаант хүмүүн сайлах болоод муулахад эс автагдмуу хэмээсэн суутны
үгийг марталгүй санах хэрэгтэй. Бүх зүйлд
өөрийн бодолтой байх нь өөрөөрөө байхын үндэс. Зарим хүн үйлдэл хийхээсээ өмнө
боддог. Зарим нь хийсэн хойноо юу болчихвоо гэж боддог. Харин үлдсэн нь юу ч
боддоггүй. Хэрэв чи нэг хэлэхээсээ өмнө хоёр удаа бодож байвал энэ нь өөрөөрөө
байх урлаг юм. Өөрөөрөө байснаар өөр байж чадна. Хэрэв уг урлагт суралцаж
чадахгүй гэвэл өөрөөсөө өөр хүн болж жүжиг тоглоно
гэсэн үг. Бүх
амьдралынхаа туршид жүжгийн гол баатар болно гэдэг утгагүй, тависан жүжгэндээ сүүлдээ өөрсдөө ядарч
туйлддаг юм. Тиймээс л сайн муу хоёрыг
хослуулан, аль ч үед тогтвортой байж чадвал та аугаа урлагт суралцжээ гэж
ойлгож болно.
Өөр байх урлаг
Өөр байх урлаг гэх гуравхан үг бидний
өдөр тутамын хэрэглээнд тийм ч их хэрэглэгддэггүй. Яагаад гэвэл бидэнд өөр байх
урлагийг хэн ч, хэзээ ч зааж байгаагүй юм. Гэхдээ бид уг өгүүлбэр, үгийг л
ойлгохгүй байгаа болохоос биш аль хэдийнээ энэхүү урлагт суралцаад явж байдаг
юм шиг санагдаж байна. Урлаг гэхээр л тайз, дэлгэц, гоёж гялтагнасан орчин
төсөөлөгдөж байгаа биз. Тэгэхээс ч өөр арга байхгүй мэт. Бид гаднаасаа харахад
бүгд өөр өөр. Нүд, хамар, үс, бие хаа тэр ч байтугай өмссөн хувцас,
сонирхол гээд бүхий л зүйл өөр. Яахав
зарим нэг талаараа хэн нэгэнтэй адил төстэй байж болно л доо. Гэхдээ бид
давтагдашгүй цор ганц л байсаар байдаг. Нэг эхээс төрсөн ихэр хүүхэд
хүртэл харахад адилхан ч ямар нэг шинж
чанараараа гарцаагүй өөр л байдаг. Бусдаас өөр болж харагдах амархан, бүр
жинхэнээсээ өөр байх ч амархан. Гэхдээ яах гэж өөр байгаагаа ухаарч, яагаад өөр
байхыг хүсч буйгаа таньж мэдээд түүнийгээ ил гаргах нь өөр байх урлаг юм. Хэрэв
бид өөр байх урлагт бүрэн суралцаж чадвал өөрийгөө болон өөр хэн нэгнийг
гарцаагүй өөртөө уусгаж өөрчилж байдаг гайхалтай урлаг аж.
Нэгэн хүүг ангийнх нь багш “энэ сурагчид ямар ч ирээдүй байхгүй, бусад сурагчдаас огт өөр” гэж тодорхойлжээ. Орой нь хүү өөрийгөө бусадтай адилгүй гэж хэлүүлсэндээ гуниглан сууж байтал ээж нь орж ирээд толгойг нь илэнгээ “минии хүү бусадтай яг адилхан байвал хэзээ ч мундаг үйлийг бүтээж чадахгүй шүү дээ” гэж хэлсэн гэдэг. Тэр хүү бол дэлхийд цуутай физикч Альберт Эйнштейн байсан юм. Тэр өөр байх урлагт багаасаа л ухамсаргүйгээр суралцсаар байсан. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бусдаас өөр болчихвий гэж санаа зовдоггүй гэхдээ өөрийн үзэл бодлыг хэн нэгэнд зөв гэж тулгадаггүй харин түүнийгээ үнэн гэдгийг батлахыг зорьдог байсан нь түүний өөр байх урлагт гаргууд суралцсаныг илтгэж байна. Тиймээс нэг талаар өөр байх урлаг нь өөртөө итгэлтэй байдлаар илэрдэг байна.
Нэгэн хүүг ангийнх нь багш “энэ сурагчид ямар ч ирээдүй байхгүй, бусад сурагчдаас огт өөр” гэж тодорхойлжээ. Орой нь хүү өөрийгөө бусадтай адилгүй гэж хэлүүлсэндээ гуниглан сууж байтал ээж нь орж ирээд толгойг нь илэнгээ “минии хүү бусадтай яг адилхан байвал хэзээ ч мундаг үйлийг бүтээж чадахгүй шүү дээ” гэж хэлсэн гэдэг. Тэр хүү бол дэлхийд цуутай физикч Альберт Эйнштейн байсан юм. Тэр өөр байх урлагт багаасаа л ухамсаргүйгээр суралцсаар байсан. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бусдаас өөр болчихвий гэж санаа зовдоггүй гэхдээ өөрийн үзэл бодлыг хэн нэгэнд зөв гэж тулгадаггүй харин түүнийгээ үнэн гэдгийг батлахыг зорьдог байсан нь түүний өөр байх урлагт гаргууд суралцсаныг илтгэж байна. Тиймээс нэг талаар өөр байх урлаг нь өөртөө итгэлтэй байдлаар илэрдэг байна.
Өөрөөсөө өөрчлөлтийг эхлэж өөр байж
чадвал таны өөрчлөлт бусдыг өөр болгож чадна. Эйнштейн агуу мундаг байсан нь
ганц түүний амьдрал ахуйд нөлөөлөөд зогсоогүй зуун зууны хүн төрлөхтөнд нөлөөлж
өөр байх үндэс суурийг нь тавьж өгсөн. Шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл нь
танин мэдэхүйн асар их ач холбогдолтой. Эйнштейн бага ангийн багшаасаа харанхүй
гэж байдаг уу гэж асууж байсан гэнэ. Хариуд нь багш нь байлгүй яахав, чи чинь
ямар сонин юм асуудаг юм бэ? Өдөр
шөнө солигдож харанхуй болдог биздээ гэж хариулав. Харин Энштейн үгүй дээ
багшаа харанхуй гэж байдаггүй юм. Гэрэл байхгүйн улмаас л харанхуй үүсдэг юм.
Бид гэрлийг судлаж болно. Харин харанхуйг судлах боломжгүй гэсэн байдаг
гэхчилэн тэр бүх тал дээр бусдаас өөр байсан. Өөрийнхөө бодолд итгэлтэй,
тууштай байснаар тэр гэрлийн шинж чанарыг тайлбарлаж бидэнд телевиз, интернэт
ашиглах боломжийг олгосон юм. Энэ мэтчилэн түүний олон санаа дэлхийг өөрчилсөн.
Тиймээс өөр байна гэдэг ганцхан таньд бус дэлхийн хүн төрлөхтөнд нөлөөлөх агуу
урлаг юм.
Хүмүүн заяаг олж төрнө гэдэг зүүний үзүүрт арвай тогтохтой адил ховор
тохиол гэлцдэг. Хүн бүр л энэ нандин заяаг олж төрсөндөө баярлаж, бахархаж
ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр түүнийгээ үйл хөдлөлөөр илэрхийлж чаддаггүй. Тиймээс
та энэ хорвоо дээр утга учир, дурсах алдар, бусдад үнэлэгдэж хүндлэгдэхийн тулд
би бусдаас ялгаатай, бүр тэс өөр гэдгээ хувь хүн талаасаа харуулах хэрэгтэй.
Тэгэхгүй гаднаасаа ч дотроосоо ч яг л бусдын адил, хэн нэгний хуулбар мэт
өөрийн бодолгүй амьдрах нь бие даасан хувь хүнийхээ шинжийг нэгэнт олж
чадахгүй. Зааваал бусдаас ялгараад, сондгойроод бай гэсэн үг биш л дээ. Гэхдээ
өөрийнхөө байр суурь, үнэ цэнийг хэзээд алдалгүй байх хэрэгтэй юм. Таныг орлох
хэн нэгэн байхгүй учраас тоотой эргэлдэх энэ хэдэн жилд би хэн бэ? Намайг үл орших
үед намайг хүрээлэн байсан хүмүүс намайг бусдаас өөр дүрээр минь санах болно гэдгийг санах
хэрэгтэй. Нийтлэг зан ааш, төлөв байдал нийгэмд нилэнхид нь тарахчихсан учраас
өөр байх урлаг таныг үүрд оршин байлгаж чадна.
Үхэлгүй мөнх хүн төрлөхтөнд аюултай юу?
Би саяхан
интернэтээр аялаж яваад
Газар дэлхий сөнөнө гэж үгүй, бүү гунихар
Гараг одод бөхнө гэж үгүй, бүү гунихар
Чандраар чинь хийсэн тоосго бүхэн
Чам шиг хүмүүсийн сууц болно, бүү
гунихар гэсэн 4 мөрт шүлгийг уншаад гунихарах, эс гунихарах хоёрыг зэрэг
мэдэрлээ. Учир нь би үгүй болсон хэдий ч бие минь энэ дэлхийн хаа нэг хөрсөнд
булагдаж мөнх оршино гэж эс гунихарав. Гэхдээ би л үгүйгээс хойш бие мөнхөрлөө
гээд юунд хэрэгтэй билээ гэж гунихарсан юм. Хүн бүхэн үхлээс айдаг. Гэвч энэ нь
амьдралын хууль учир хэн ч эсэргүүцээд нэмэргүй, хэний ч санал хүсэлтийг
сонсдоггүй юм. Миний бодлоор уг саналыг хүлээж авдаггүй байсан нь ч дээр биз
гэж бодлоо. Яагаад гэвэл мөнх бус гэдэг нь амьдралын гол утга учир юм. Хэрэв
үхэлгүй мөнх байсан бол хамгийн ухаантай амьтан гэгдэх хүн амьд нэртэй үхдэл
шиг амьдарч чадах ухаантай бас дэндүү ухаан муутай амьтан юм.
Хүн төрлөхтөнийг мөнх бус ч гэсэн урт
удаан хугацаагаар ундаалж ирсэн эх булаг бол хайр юм. Амьдрал хэмээх нэртэй
байшин байсан бол хайраар суурийг нь цутгаад мөнгөөр ханыг нь босгох байсан. Амьдрал
мөнх бус учраас хүмүүс бие биенээ илүү их хайрлаж, нандигнандаг. Хүмүүн заяаг
олж төрөөд хэн нэгнээр нандигнуулж амьдрана гэдэг хичнээн дулаахан бас дэндүү их аз
жаргал биш гэж үү? Мөнх
бусад оршиж мөнгөөр биеэ хучсан ч хаа нэг газраар тань хүйтэн салхи үлээж таныг
жихүүцүүлэх л болно. Мөнх амьдрал бэлэглэе харин оронд нь хайр гэдэг зүйлийг
үгүй хийнэ гэвэл би хэзээ ч зөвшөөрөхгүй. Учир нь үхэлгүй мөнх байсан бол
хүмүүс бид хайрыг мэдрэхээ болино. Яг л усаар дутагдсан ангамал хөрс шиг хатаж,
хорчийж, үхээнц амьдрана гэдэгээ мэдэрч байна. Өнө удаан жил амьдарсаар
биенээсээ залхаж, хүйтэн зүрхтэй шавар барималууд шиг л болно бизээ. Жилээс
жил, зуунаас зуун дамжин ингэж амьдрахыг та хүснэ гэж үү?
Одоогоор манай дэлхий 6.5 тэрбум хүнтэй.
2050 он гэхэд 9 тэрбум болно гэсэн тооцоо бий. Английн эрдэмтэн Ж. Фремлиний
тооцоо, судалгаагаар дэлхий хэдэн ч хүнийг даах чадвартай гэнэ. Гэхдээ миний
хувьд үүнд эргэлзэж байна. Хэдий энэ судалгаа үнэн байсан ч хүн нэмэгдэхийн
хэрээр орон сууц, барилга байшин, машин техник гээд бүгд л дагаад нэмэгдэж
эхлэнэ шүү дээ. Тиймээс хэдий даац тогтвортой байсан ч зай талбай, газар
нутагын хувьд хязгаарлагдаж ирнэ. Үүнээс болж алсдаа бид хамгийн багадаа 2000
давхар байшинд амьдрахгүй бол хүмүүст сул зай талбай хүрэлцэхгүй болно гэсэн
судалгаа байдаг гэнэ. Итгэхэд хэцүү байгаа биз. Нэг бодолын энэ нь хүн
төрлөхтөний агуу их амжилт, бахархал мэт байвч үгүй юм. Учир нь хүн 32 давхараас
дээш өндөрлөгт удаан хугацаагаар амьдравал үргүйдэл, орон зайн айдаст эмгэг,
сэтгэцийн эмгэг гажуудал гээд галзууралд хүрээд төгсөх нь байна.
Хэрвээ амьдрал мөнх бус байсан бол цаг хугацаа
алтны дайтай үнэлэгдэж, чинагш үргэлжилэх амьдрал утгаа нэгэнт олж чадахгүй.
Хүмүүс бид дэндүү гэхэд дэндүү их шуналтай амьтан. Хэзээ ч ханаж цадахаа
мэддэггүй. Амжилт, алдар нэр, мөнгө алийг нь ч дээшлүүлж нэмэгдүүлэх тусмаа
түүнээсээ илүү ихрүү зүтгэж байдаг. Гэхдээ шуналыг хэмжих хэмжүүртэй байлгавал
сайн чанар мэт санагдах юм. Хүн шунаж буйн гол үндэс нь шунаг сэтгэлээ
гүйцэлдүүлэх хангалттай их хүч чадалтай мөн цаг хугацаа хязгаарлагдмал байдагт
оршдог байх. Төгсгөл гэж үгүй бол цаг хугацаатай өрсөж өөрийгөө нээн илэрүүлж,
таньж мэдэх, хүчээ бүрэн дайчилж хүссэн өндөрлөгтөө хэзээ ч хүрч чадахгүй. Энэ их
хүчээ хэзээ, хэний төлөө зарцуулахаа мэдэхгүй нөөсөөр л байна байх. Тиймээс
хүний амьдрал мөнх бус байдагт би баярладаг.
Би саяхан Өргөө кино театрт “Warm bodies” гэдэг кино үзсэн
юм л даа. Уг киноны өрнөл нь нэгэн цус сорогч залуу энгийн л нэгэн бүсгүйд
сэтгэл алдардаг. Мэдээж хэрэг гол дүрийн 2 баатар маань хэзээ ч бүтэхгүй, бие
биенээ хайрлаж болохгүй мэт санагдаж байгаа биз. Залуу цус сорогч хэвээр үлдэх
юм бол мөнх амьдарна. Харин хүний цус сорохоо боливол бага багаар өөрчлөгдөж
хүн төрхөндөө орох боломжтой юм. Залуу нь бүсгүйд маш их хайртай учраас мөнх
бус амьдрал буюу хайрыг сонгож гэгээн хайрынхаа хүчээр өөрчлөгдөж чадсан юм.
Утга учир, хүсэл тэмүүлэлтэй амьдрах гэсэндээ тэр мөнх бусыг сонгосон. Энэхүү сонголт
нь түүний мөнх амьдралаас мянга дахин их аз жаргалыг мөнх бус хугацаанд мэдрэх
гайхалтай завшаан байсан юм.
Үхэлгүй мөнхөд оршилоо гээд бид мөнх
бусаасаа хэзээ ч дээр гарч чадахгүй. Учир нь юм бүхэнд үнэ цэнэ, утга учир,
шалтгаан гэж байдаг. Бид төгсгөл байдаг гэдгийг мэддэггүйсэн бол хэсэгхэн
жаргалын исэгэлэн амтыг мэдрэхгүй, үгүйлэн санахын хоорондох сэтгэлийн гэгээг
мэдрэхгүй. Нүдтэй мөртлөө нүдгүй мэт бүдчин бүдчин алхалж, ухаант хүн гэж нэрлэгдэх
атлаа ухаанаа алдсан галзуу хүн шиг хэний, юуны төлөө амьдарч буйгаа мэдэхгүй
өмнөх өдрийн бүхэн давтагдаж дөлгөөхөн нэг урсгалаар хөвөх байсан биз. Үр
удамаа ч үлдээж чадахгүй... Тиймээс мөнх амьдрал бидэнд хэрэгтэй гэдэгт би
эргэлзэж байна. Мөнхийн бие, сэтгэцийн эмгэгтэй, учир битүүлэг амьдарснаас утга учиртай хүн шиг, богино
насалсан нь дээр биз гэж надтай санал нэгдэн хэлэх хүн олон байгаа байхаа. Мөнх
бус амьдрал байдагт би баярладаг.
Ток шоуны хүрээнд
Олон түмнийг нийтлэл, нэвтрүүлгийн тусламжтайгаар
үнэн бодитой мэдээллээр шуурхай, тогтмол хангах зорилго бүхий тогтмол хэвлэл,
радио, телевиз, мэдээллийн агентлаг, баримтат кино, цахим хэвлэл зэрэг
мэдээллийн сувгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж нэрлэдэг. ОНМХ-ийн
мэдээлэл нь үнэн бодитой, тогтмол, шуурхай, хүртээмжтэй, багтаамж сайтай,
идэвхтэй, ашигтай, чиглэсэн зорилготой байх зэрэг шинжээрээ бусад бүх төрлийн
мэдээллээс ялгардаг. Дэлхий
дахинд тогтмол хэвлэл 300 жилийн турш олон нийтийн мэдээллийн хэрэгслийн
үүргийг дангаараа гүйцэтгэж байсан бөгөөд кино, радио, телевиз бий болсноор
ОНМХ-ийн цоо шинэ систем бий болжээ. Өнгөрсөн
зууны 50-иад оны үед телевизийг зохион байгуулах, санхүүжүүлэх арилжааны
хувийн, олон нийтийн, улсын гэсэн гурван үндсэн хэв маяг бий болжээ.
2009 оны эхний байдлаар Улаанбаатарт 18, орон
нутагт 44 телевиз үйл ажиллагаагаа явуулж байв. Сүүлийн дөрвөн жилд телевизийн
тоо огцом нэмэгдэж, жилдээ дунджаар өргөн нэвтрүүлгийн дөрвөн телевиз шинээр
байгуулагдаж байна. Тэр дундаа хувийн, арилжааны
телевиз. Сэтгүүл зүйн үндсэн үүрэг бол олон нийтийг
мэдээллээр хангах, зугаацуулах, танин мэдүүлэх гэхчилэн олон байдаг. Тэр дундаа
арилжааны телевизүүдийн хувьд зугаацуулах, танин мэдүүлэх үүрэг хүчтэй
хэрэгждэг. Тиймээс телевизүүд цэнгээнт нэвтрүүлэг, ток шоу ихээр хийх болов.
Телевизийн нэвтрvvлэгт жирийн иргэд, мэргэжилтэн, судлаач,
шинжээчид нэг дор цугларан улс тєр, нийгмийн хурц асуудлууд, хvн тєрєлхтний
vнэт зvйлс, ёс суртахуун, зан авирын тухай ярилцаж, санал бодлоо солилцох нь
нийгмийн ухамсрын тєлєвшил, тєр, засаг, олон нийтийн хоорондын харилцааны чухал
хэрэглvvр болдог. Ийм нэвтрvvлгvvдээс тодорхой шийдвэр гардаггvй боловч эрх
баригч, шийдвэр гаргачдын vзэл бодолд тодорхой нєлєє vзvvлдэг бєгєєд хvмvvс
vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх сайхан боломж юм. Ток шоу бол нийтийн хэлэлцvvлгийн нэвтрvvлгийн
нэг хэлбэр юм. Ток шоуны vндэс нь тvvх байдаг бєгєєд гол хэлэлцvvлэг маргаан нь
оролцогчдын єгvvлэх тvvхийг тойрон єрнєнє. Ток
шоуд сэдвийн хязгаарлалт байхгvй. Улс тєр, нийгэм, ёс суртахуун, эдийн засаг,
санхvv зээл гэх мэт єргєн хvрээтэй сэдэв хєндєж болно.
Харин:
· Сэдэв хэтэрхий єргєн хvрээтэй байх нь зохимжгvй
· Тодорхой сэдэв зорилго, зорилт, vр дvнг тодорхой болгодог.
· Сэдэв хэтэрхий єргєн хvрээтэй байх нь зохимжгvй
· Тодорхой сэдэв зорилго, зорилт, vр дvнг тодорхой болгодог.
Ток шоуны
шинжvvд:
1. Зочин, vзэгч, тєрийн тєлєєлєгчид телевизийн нэвтрvvлэх танхимд хамтдаа сууна.
2. Хєтлєгч микрофон барин нэвтрvvлэгт танхимд цугласан хvмvvсийг ээлжлэн урьж, яриа єрнvvлнэ.
3. Хэлэлцvvлгээр нийгэм, улс тєр, хvмvvсийн хувийн амьдралтай холбоотой тулгамдсан асуудлыг хєндєнє.
4. Тухайн учир шалтгаанаас vvдэн сонгож авсан асуудлын талаар хvмvvс єєр єєрийн vзэл бодлыг илэрхийлнэ.
5. Хєтлєгч нэвтрvvлгийг удирдан явуулах зуур оролцогсдыг анхаарлдаа байлгаж, ярих ээлж дараалал тогтооно. Ток шоуны явц нэвтрvvлэх танхимд уригдан ирсэн хvмvvсийн идэвх оролцоо, маргаан хэлэлцvvлгийн єрнєлтєєс хамаарна.
6. Нэвтрvvлэх танхимд єрнєх яриа нь аливаа цуурхал, шинжлэх ухааны тоо баримтаас илvv хувь хvмvvсийн амьдралын туршлага дээр vндэслэгддэг тул оролцогсдын сэтгэл хєдлєл чухал ач холбогдолтой.
7. Үйлдвэрлэлийн зардал бага тул ток шоу хямд бvтдэг. Ток шоуг заавал оргил цагт явуулах шаардлагагvй. Єдрийн цагаар, эсвэл vдэш оройн цагаар ч нэвтрvvлж болно.
8. Ток шоу гол тєлєв эфирт шууд явдаг. Эсвэл яг эфирийн ємнє бичлэг хийдэг тул эвлvvлэг хийх шаардлагагvй. Гэхдээ бага зэргийн эвлvvлэг хийж болно.
1. Зочин, vзэгч, тєрийн тєлєєлєгчид телевизийн нэвтрvvлэх танхимд хамтдаа сууна.
2. Хєтлєгч микрофон барин нэвтрvvлэгт танхимд цугласан хvмvvсийг ээлжлэн урьж, яриа єрнvvлнэ.
3. Хэлэлцvvлгээр нийгэм, улс тєр, хvмvvсийн хувийн амьдралтай холбоотой тулгамдсан асуудлыг хєндєнє.
4. Тухайн учир шалтгаанаас vvдэн сонгож авсан асуудлын талаар хvмvvс єєр єєрийн vзэл бодлыг илэрхийлнэ.
5. Хєтлєгч нэвтрvvлгийг удирдан явуулах зуур оролцогсдыг анхаарлдаа байлгаж, ярих ээлж дараалал тогтооно. Ток шоуны явц нэвтрvvлэх танхимд уригдан ирсэн хvмvvсийн идэвх оролцоо, маргаан хэлэлцvvлгийн єрнєлтєєс хамаарна.
6. Нэвтрvvлэх танхимд єрнєх яриа нь аливаа цуурхал, шинжлэх ухааны тоо баримтаас илvv хувь хvмvvсийн амьдралын туршлага дээр vндэслэгддэг тул оролцогсдын сэтгэл хєдлєл чухал ач холбогдолтой.
7. Үйлдвэрлэлийн зардал бага тул ток шоу хямд бvтдэг. Ток шоуг заавал оргил цагт явуулах шаардлагагvй. Єдрийн цагаар, эсвэл vдэш оройн цагаар ч нэвтрvvлж болно.
8. Ток шоу гол тєлєв эфирт шууд явдаг. Эсвэл яг эфирийн ємнє бичлэг хийдэг тул эвлvvлэг хийх шаардлагагvй. Гэхдээ бага зэргийн эвлvvлэг хийж болно.
Сүүлийн үед үзэгчдийн сонирхолд
ихээхэн нийцэх болсон “Нандиа ток шоу”, “Одноо ток шоу”, “Монгол тулгатны зуун эрхэм” гэсэн нэвтрүүлэгт анализ
хийж үзсэн юм.
“Хайрын хүч”-д татагдав
Зөөлөн нялхамсаг өнгө төрхийг тээсэн хавар цаг хэдийнээ айлчлан иржээ. Үүрээр багахан
бороо орсон бололтой өглөө босоход газар чийгтэн нялх ногооны тансаг үнэрийг
сэн татуулан байсан юм. Ийнхүү шинэ өглөөг сэтгэл өөдрөг угтаж Г. Занабазарын
нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейг яаравчлан зорьсон юм. Нүүдэлчдийн соёл, уран
бүтээлийн өвийг хадгалах, хамгаалах, сурталчилах чиглэлээр үйл ажиллагаагаа
явуулдаг тус музейгээр өмнө нь зочилож байгаагүй учир замдаа таарсан хүмүүсээс байршлыг
сураглаж явсаар олсон юм. Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь
засгийн газрын XIII байрны харалдаа байрлах аж. Өнөөдөр буюу тавдугаар сарын 3-нд
зураач, дизайнер Ч. Сэндэмийн “Хайрын хүч” нэртэй торгон зургийн үзэсгэлэн
хаалтаа хийж байсан юм. Уг уран бүтээлч нь 1997 онд Москвагийн Урлагийн академ
төгссөн бөгөөд чөлөөт уран бүтээлч, “Говь” ХХК-д дизайнер хийж байсан ажээ.
Тэрбээр Монголд анх
удаа торгон дээр зураг зурах урлагийг нэвтрүүлсэн чадварлаг уран бүтээлч
юм. 1997 онд “Гоёл” наадмаас ноолууран
болон торгон дээр зурсан хувцасаараа анхны шагналаа хүртсэнээр түүний уран
бүтээл улам хөгжингүй болжээ. Торгон дээр зурах урлаг бол Швейцарь технологи
юм. 1993 оны үед “Арьс Импекс”-т ажиллаж байх үедээ Швейцарьуудаар уг урглагийгг заалгасан аж.
Үзэсгэлэнгийн танхимд орж ирэхэд нэг л өнгөлөг, шийдэмгий санагдав. Хурц тод
өнгөөр бүтсэн зургийг ханаар эгнүүлэн өлгөж, яг л өдий үед зүүмээр саан хээтэй гоёмсог хүзүүний
алчуур зэргийг манеканд донжийг нь олон зүүжээ.
Бүсгүй хүн болгон сайхан үнэртэй цэцгэнд дуртай байдаг. Тиймээс ч Ч.
Сэндэмийн бүтээлийг үзээд өглөө сэрээд нялх ногооны үнэрийг үнэртсэн тэр л
таатай мэдрэмж дахин сэргэв. Хүн болгонд өөрийг нь илэрхийлэх нэгэн содон чанар,
хобби зэрэг байдаг шүү дээ. Тэгвэл түүний бүтээлээс онцлох нэг зүйл нь
бүтээл болгондоо зун цагийг санагдуулам
өнгөлөг, солонгорсон цэцгийг нисэж буй сонотой хамт зурсан байх юм. Ханын
зураг, хүзүүний алчуур бүгдэд нь л байх аж. Энэ нь түүний Бясалгал хийдэгтэй
холбоотой гэнэ. Тэрбээр өдгөө 13 жил бясалгал хийж байгаа бөгөөд бясалгал
хийснээс хойш миний бүтээл гэрэлтэй болсон. Уран бүтээлч сэтгэлгээ маань
задарч, сансрын өнгөөр зурдаг болсон гэж Www.Everyday.mn сайтад өгсөн ярилцлагдаа дурьдсан байна лээ. Үзэсгэлэнг сонирхох үедээ Ч. Сэндэмийн уран
бүтээлийн найзтай тааралдсан бөгөөд зарим нэгэн зүйлийг сонирхон асуусан
юм. “Тэр үнэхээр дайчин, чадварлаг уран бүтээлч. Торгон дээр торгон будгаар
зурна гэдэг нилээд ур чадвар, цаг хугацаа шаарддаг гэхдээ тэр шантралгүй харин
ч хийж буй ажилдаа үргэлж сэтгэл хангалуун явдаг. Төрийн соёрхолт Ц.
Саранцацралт ч түүний бүтээлийг хараад биширч байсан” гэв.Түүний торгон болон
ноолууран дээрх бүтээлүүд нь уран зураг, хувцас эдлэл болон текстиль дизайныг
хослуулсан дахин давтагдашгүй шинж чанартай байдгийг түүний олон зуун бүтээлээс
харж болох аж.
Үзэсгэлэнгээ
гаргахын тулд тэрбээр арван жилийг зарцуулсан гэнэ. Мөн нэг алд хэмжээтэй
хүзүүний алчуурыг хийхэд бүтэн өдөр тасралтгүй ажиллаж байж гараас гаргадаг аж.
Бүтээлийн хувьд үнэ янз бүр. Үзэсгэлэнг сонирхогчдийн ихэнх нь бүсгүйчүүд
байсан бөгөөд хүзүүний алчуурыг бараг л бүгд зүүж үзэж харагдлаа. Хүзүүний
алчуур нь 150 мянга, 400 мянга гэхчилэн өнгө будаг, хэмжээнээсээ хамаараад янз
бүр байв. Ch. Sendem гэсэн гарийн үсгийг бүтээл болгоныхоо хажууд алтлаг шар
өнгийн будгаар бичсэн нь цаанаа л нэг дэгжин. Чадварлаг дизайнерийн гараар
урласан торгомсог ороолтоор өөрийгөө чимэх хүсэлтэй ганган хээнцэр бүсгүйчүүд
маань музейн дэлгүүрээс худалдан авах боломжтой гэж тус музейн ажилтангууд хэлж
байв. Торгон будаг нь усанд өнгө чанараа алдаж,
уусдаггүй. Тиймээс уг хүзүүний ороолтоор гангарсан бүсгүй та солонгын өнгөт
цэцгэн хээ, соно зэрэг нь угаах үед арилна гэж санаа зовох хэрэггүй ажээ. “Ч. Сэндэм
зураачийн бүтээлд салхи, ус агаар, эрх чөлөөний бэлэгдэл болсон соно тусгагдаж,
орчлонгийн дүрстэй хийгээд дүрсгүй, өнгөтэй атал өнгөгүй мэт хоосон чанар
торгон даавуунд уусан дүрсгүйтэх өнгө будгын хослолоор найралджээ” гэж Д.
Гоомарал хэлэв. Гүйцэтгэл, өнгө, дизайны хувьд өвөрмөц болж дэлхийн хэмжээнд
үнэлэгдэж чадсан түүний бүтээлүүд нэрнээсээ л эхлээд үзэгчдийн сонирхолыг татаж
байсан нь гарцаагүй юм.
Миний сонсоогүй хайрын дуу
Дурлалт бүсгүйгээ эргээд ирээч хэмээн арагдах мэт
намдуухан тийм нэгэн ая, гитарийн хөг, хааяа нэг цохих бөмбөрийн тоот түүний
хоолойгоор хөглөгдөн гарах нь гайхалтай. 1950, 1960-д оны америк залуусын өнгө төрх, сэтгэл хөдлөл, орчинг энэ
дуунаас тод харж болмоор. Намайг бага байхад яг л ийм дуугаар дэвсгэрлэсэн хар
цагаан кино их гардаг байсан. Салж чадахгүй биедээ тэмүүлэх хайрын тухай.
Дурлалт бүсгүй нь мөрөө дөнгөж далдалсан
үсийг буржийлган толгойдоо том саравчтай малгайг хазайлган донжтой гэгч нь
өмсч, дэрэвгэр хормойтой платьаар. Харин залуу нь шоон хээтэй питжак, шагайгаар
татсан өмд, кепикэн малгай зэргээр гоёно. “Are you lonesome
tonight” дууг сонсоход яг л
ийм өнгө төрх нүднээ буулаа. Дууг ганц сонсоод тухайн үеийн төсөөллийг олж
харна гэдэг дуучны ур чадвар, сэтгэл зүрх, авьяас гайхалтай гэдгийн илрэл юм.
Би хайрын
тухай дуу сонсох дуртай. Бүтэлтэй, эс бүтэлтэй дурлалын дуу энэ дэлхийд түм
бумаараа. Магадгүй хайрын тухай сэдэвтэй дуу хамгийн их нь байдаг гээд хэлчихэд
алдах зүйлгүй байх. Гэхдээ миний сонсдог дурлалын аяз, хэмнэл “Are
you lonesome tonight” дуунаас тэс
өөр. Ая, үг, дүрс ер нь бүгд л өөр. Дуучид нь тод өнгийн хувцасаар гоёж, эвлэг
намдуухан дуулж, хайртай хүнийхээ гараас атгахдаа ч ичингүйрэх гэнэхэн хайрын
тухай өгүүлэн, дүрсжүүлсэн солонгос дууг би сонсдог. Харин өнөөдөр рок-н-роллын хаантай анх удаa “танилцаж” дууг нь сонсож үзлээ. Хар, цагаан арьстнуудын дуу хөгжмийн элементийг хослуулж
чадсан түүний тайзан дээр биеэ авч
явах этгээд араншин, гайхалтай хоолой нь тэс өөр
урсгалын хорхойтон надад үнэхээр содон байж чадсан юм.
Элвис 25
настайдаа цэргээс түрүүч цолтой халагдан
Америкт иржээ. Ингээд тэр ондоо “Elvis is back” цомгоо гаргасан бөгөөд чартийн хоёрт бичигджээ. Тэрээр
Европоос “o soli mio”, “Sorrento”, “La paloma” хэмээх улс төрийн шинж чанартай шинэ дуунуудтай ирсэн байлаа.
Ийнхүү 1960 онд “Are you lonesome tonight” дуу нь хит парадийг тэргүүлэх болсон байна. ХХ зууны хамгийн алдартай жүжигчин, дуучин, бүсгүйчүүдийн
зүрхийг булаасан хүн бол яах аргагүй Элвис Пресли. “Rolling stone” сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн дэлхийн
хамгийн шилдэг 50 уран бүтээлчийн жагсаалтад гуравдугаарт бичигдсэн байдаг. Уг дуу нь өнөөг хүртэл дэлхийн алдартай романтик дууны
нэгд зүй ёсоор ордог нь түүний хоолойны ур чадвар, сэтгэл хөдлөл, этгээд сонин
төрх, дур булаам царайтай салшгүй холбоотой бизээ. Босгосон зах, нарийн өмд,
өвөрмөц үс засалт зэргээр түүнийг хүн бүр андахгүй.
Энэ хорвоо дээр төгс хүн гэж угаас
байдаггүй шүү дээ. Зарим хүн Элвисийг хүүхэмсэг, завхай нэгэн ч гэдэг байлаа. Үүнийг дуулахдаа гуяа хөдөлгөдөг
байсан солиотой гэмээр бүжигтэй нь ч холбон тайлбарладаг гэнэ. Хуучинсаг
үзэлтнүүд түүнийг “Элвис Пэлвис” гэж нэрлэн дургүйцлээ илэрхийлдэг байжээ. Pelvis
гэдэг нь аарцаг, сүүж гэсэн
утгатай үг юм. Гэхдээ ч Элвис нилээд хэдэн бүсгүйтэй нэр холбогдож салсан нь
үнэн. Тэр ч бүү хэл тэдний араас гунигласан, тэдэнд зориулсан дууны нэг нь “Are
you lonesome tonight” ажээ. “Always
on my mind”, “Separate ways”, “Take good of her” зэрэг дуу нь тэдгээр бүсгүйд зориулагдсан гэнэ.
Нэрнээсээ л анзаарагдах аж. Алдарт Бруно Марс хүртэл Элвис шиг охидын зүрх сэтгэлийг эзэмдэгч болохыг хүсдэг
байсан ч гэж хэлсэн байдаг.
Түүний бүх л дуу гайхалтай. Бүгд л хит
болсон. Гэхдээ “Are you lonesome tonight” нь илүү алдартай, ихэвчлэн бүсгүйчүүд сонсдог ажээ.
Хэн нэгэн зохиолчийн хичнээн сайхан ая, үгтэй дуу байлаа
гээд дуучин түүнийг мэдэрч, чин сэтгэлээсээ дуулж чадахгүй бол дуу “амьлахгүй”. Нэгэн цагт хайрлаж явсан бүсгүйнхээ араас санаж,
бодлогширч дуулсан учраас түүний бодол санаа, сэтгэл хөдлөл,
хэлэхийг хүссэн үг, үйлдэл болгон дуунд шингэж тэр ч
хэмжээгээрээ сонсогчдод хүчтэй хүрдэг байх. Тэдгээр сонсогчдийн нэг нь би. Рок,
блюз, кантри урсгалын хөгжмөөс ангид явсан надад нэг сонсоод л сэтгэлд хүрсэн
гэхээр уг дуу чихэнд чимэгтэй, хүчтэй, аргагүй л дуундаа амь ортол зүрхний
гүнээс дуулсан гэдэг нь гарцаагүй. Ер нь ганц дуу ч гэлтгүй сэтгэлээсээ хийж
бүтээсэн үйл болгон эргээд үр шимээ гарцаагүй өгдөг шүү дээ. Хэдий дурлал нь
бүтэлгүйтэж салсан ч тэднийг хүндэтгэн, чин сэтгэлээсээ дуулсан нь түүний бас
нэгэн өвөрмөц чанар ч байж болох юм. Хэн нэгнийг хайрлаж, уярааж сэтгэлийн үгээ
намуухан аятай сүлэн дуулахыг нь сонсмоор, нэг л эрхэмсэг байдлыг бодогдуулах миний
мэдэхгүй энэ дуу цаанаа л нэг чамин.
Хар цагаан
Амьдралын бүхий л элемент хар, цагаан тогтоц дээр суурилдаг. Хар цагаан
өнгийг өөр бусад өнгөөр чимэж, хольж, найруулж амьдралаасаа ямар гэрэл цацрахыг
гагцхүү та шийднэ. Нэг л хэвийн амьдрал, сэтгэлгээ, өдөр хоногуудыг хэн илүү өнгөлж
байна түүнээс хэзээд гэрэл цацарч байдаг. Мөн байх ёстой өнгийг дутааж, аль
эсвэл нэг өнгө нь дутаж буйг мэдэх хэрнээ түүнийг өөрчлөх, өнгийг нэмэх тэнхээ
тамиргүй, эсхүл айдас эргэлзээндээ хүлэгдсэн дүр зураг ч ажиглагдсаар байдаг.
Тиймээс энэ ертөнцийн бүхий л зүйл хар цагааны ялгарлаар тайлбарлагдах аж.
Амьдрал ч тэр. Харин одоо энэ ялгааг энгийнээр тайлбарлах гэж оролдоё.
Эхийн цагаан сүү. Энэ бол “хинхэнэ” цагаан өнгө. Бид хүмүүн заяаг олж, аавын гэрийн амар
тайвныг алдагдуулж, ачлалт эхээ арван сар зовоосны эцэст орь дуу хадаан байж
мэндэлдэг. Энэ үед хамгийн түрүүнд танийг эхийн тань цагаан сүү, цагаахан
сэтгэл, цагаан “хайр” угтаж авдаг. Эхийн уургийг л амлан бид хүн болдог.
Тиймээс юм бүхэн цагаанаас улбаатай. Ээжийн цагаан сүү, бүүвэйн дууны аяс
биднийг хаашаа явахыг зааж өгдөг мэт санагдана. Хүний амьдрал баян, ядуу аль нь
ч бай хамаагүй цагаанаар эхэлдэг. Гэнэн томоогүй хүүхэд нас, цагаахан мөрөөдөл
гэхчилэн эхлэл адил ч таниас хамаарч төгсгөл өөр болох юм.
Хүний амьдрал эрээнтэй, бараантай. Өнөөдөр аяласан дуундаа маргааш дургүй
болох мэт цав цагаан дундуур бүдчин явах үе ч байдаг юм. Гэвч цагаан анхдагч,
хар хоёрдог ч бие юм. Нэг ёсондоо та амьдрах байшиндаа цагаан өнгөөр суурийг
сутгаж, хөр өнгөөр ханаа босголоо гэж үзэе. Ханыг хэзээд ч нураагаад, шинэчилэх
боломж байдаг шүү дээ. Харин суурь бол тун хэцүү. Хараас цагаан болох гэж
хичээх шаардлагагүй. Харин цагаанаас хар болох эхлэлийг бүү тавиасай, анхаарч
хичээх хэрэгтэй. Сайхан бүхнийг хайж бадарчилан явахдаа зарим нь цагаанаас
харлуу хоромхон зуурт шилждэг. Архиар угжуулаагүй хэрнээ сүүг биш архийг дотно
нөхрөө болгож хамгийн эрхэм, нандин чанар бүхнээ гээж байгааг мэддэг хэрнээ
түүнд ухаангүй дурлах хүмүүс ч байна. Тиймээс энэ бол жинхэнэ хар.
Аз жаргал ирнэ гэвч ,
удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай гэж бид шүлэглэх дуртай шүү дээ.
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай гэж бид шүлэглэх дуртай шүү дээ.
Хар цагаанаар сүлэлдэх өөр
бусад өнгө энд өрнөнө.
Сүүгээр угжуулж, цагаахан
сэтгэлээр жигүүрлэн явах үе байсан бол архинд хөлчүүрхэж авирлах цаг тохионо.
Энэ бол амьдрал. Цагаанаас харлуу шилжих амархаан, тuйлын амархан. Харин хараас цагаан руу тэмүүлэхэд таниас
тэсвэр тэвчээр, хүлээц, итгэл зориг, ухамсар алив бүгдийг шаардана.
Eнэ бүхнийг тэсвэрлээд,
өөрчлөгдсөн болон өөрчлөгдөж буй энэ үе бол өнөөх хар цагаанаар сүлэлдэх өөр
бусад өнгө нь юм. Дунд сургуульд байхад Монгол хэлний багш маань “хүн алтан дунджийг барьж амьдрах хамгийн сайхан”
гэдэг байлаа.
Хэрэв эхийн ангир уургаас хэдийнээ гарч цагаан өнгөн дээр тогтож чадахгүй
байвал, ядаж л өөр бусад өнгө байхыг хичээх хэрэгтэй мэт. Гол нь хар л биш.
Миний сэтгэл, оюун санаа,
эрүүл, цэвэр байснаар надаас гэрэлтэх ёстой хар, цагаан болон бусад солонгын
долоо өнгө зөв зоицолдоотой цацарч, тэр чинээгээрээ бие эрүүл, миний бусадтай
харилцах харилцаа, алхаж буй зам, гаргаж буй шийдвэр зөв бөгөөд, орчиноо
гэрэлтүүлэх байх. Тиймээс бүхнийг өөрөөсөө эхэлж би л бусдыг цагаан руу хөтлөн
оруулна гэдэгт итгэлтэйгээр хар цагаан сүлэлдэх амьдралд амьдрах ёстой шүү.
Гэрэлт цохны булш
Гэрэлт цохны дүнгэнэлдэн нисэх чимээгээр хөг нэмэж эгшиглэх аяз намууханаар хөврөнө. Сэйта, Сэцүко хоёрын нүдэнд хурсан гунигыг гэрэлт цох үргээх гэж оролдон өмнө хойгуур нь нисэх мэт.
Subscribe to:
Posts (Atom)