7.21.2012

Тэсвэр тэвчээрийн ач тус

       
 Түүхэн сурвалжыг унших үед өөр цаг үе, дэлхийн олон газар орноо нэгэн нөлөө ихтэй хүн тэсвэр тэвчээртэй байж чадаагүйн гайгаар олон сая хүнийг үхэлд хүргэсэн байдаг. Түүний үр дүнд Гитлерийн үе, Хятад, Төвд, Комбоджи, Барууны орнууд болон бусад олон оронд хүмүүс олон саяараа шоронд хоригдох, тамлуулах ба үхэхийн аймшигт зовлонгуудыг амссан юм. Өнөө цагт ч гэсэн зарим тэсвэр тэвчээргүй хүмүүс олон хүний аминд хүрч байна. Тэдгээр хүмүүст хүнийг сайн сайхан болгодог чанар дутагдаж байна.
       
Одоо та өөрийгөө дээрх байдалд байгаагаар төсөөлөөд үз. Хувь хүн тэсвэр тэвчээртэй байж, тэвчээртэй ижилссэн, сэтгэлээсээ уурыг хөөж гаргаснаар тоолшгүй олон бусад амьтанд энэ насанд төдийгүй олон хойд төрөлд ч гэсэн маш их тайван амгаланг өгч байдаг. Уургүй л бол бусдыг хорлохгүй байна гэсэн үг. Тиймээс олон хүн, амьтан, загас хорхойнууд танаас л их амгалан, тайванг авч байна. Төрлөөс төрөлд хамаг амьтанд тэсвэр тэвчээртэй байснаар энэ дэлхийд дорвитой тодорхой хэмжээгээр энх тайбан, амгалан авчирдаг. Тэсвэр тэвчээртэй байснаар энэ дэлхийд, эцэг эх, гэр бүл, найз нөхөд, хамтран ажилладаг хүмүүс, өргөн утгаараа хамаг амьтанд амгаланг өгнө.  
         

No comments:

Post a Comment