- Сэтгүүлч мэргэжил мөрөөдөл чинь байв уу, аль эсвэл хэн нэгний нөлөө,
тохиолдол байсан уу?
- Би нэг ах, хоёр дүүтэй. Ах маань цагдаа юм
л даа, миний ганц бахархал. Тиймээс би ахыгаа дууриаж цагдаа болохыг мөрөөддөг
байлаа. Цагдаагийн академид элсэж орно гээд бүх зүйлээ төлөвлөчихсөн байсан
чинь намайг оюутан болох жил цагдаагийн академид эмэгтэй хүүхэд элсүүлээгүй.
Тэгээд л гэнэтийн байдлаар сэтгүүлч мэргэжлийг сонгосон. Гэхдээ сургуулиа
төгсчихөөд үргэлжлүүлээд цагдаагийн академид суралцана гэж бодож байгаа.
- Казах оюутан сэтүүлч мэргэжлээр сурахад хэцүү байна уу? Ихэнх хичээл нь бичгийн хичээл
байдаг шүү дээ.
- Биднийг дөрөвдүгээр ангид орохоор монгол
хэлний хичээл зааж эхэлдэг. Харин ахлах ангид бараг бүх хичээлийг монгол хэлээр
заадаг болохоор хэл сайн мэднэ. Одоо тийм ч хэцүү биш. Гэхдээ заримдаа хичээл
дээр мэдээ бичихэд хүндхэн л санагддаг. Оюутан болж ирээд дунд, ахлах сургуульд
нь казах хэл заадаггүйг сонсоод их гайхаж бас гомдсон шүү. Бидэнд бага ангид
байхаас л монгол хэлний хичээл заадаг байсан байж гээд л...
- Баян-Өлгий
аймаг хичнээн дунд сургуультай вэ?
- Нийт арван сургууль байдагаас 1-р дунд сургууль, 2-р дунд сургууль, турк коллеж нь монгол сургууль юм. Бүх
хичээлийг монгол хэл дээр, монгол багш нар заадаг учраас казах сургуулиас ялгарах давуу тал болдог.
Турк коллеж нь манай аймгийн хувийн, төлбөртэй ганц сургууль юм.
- Баян-Өлгий
аймагт халх үндэстнүүд хэр олон байдаг вэ?
- Манай аймаг ойролцоогоор 93 мянган хүн амтай. Энэ тоо жил
ирэх тусам өсөж байдаг. Өнгөрсөн жил л гэхэд хүн амын тоо 183, өрхийн тоо 299-р нэмэгдсэн байсан. Харин нийт хүн амын 20 орчим хувь нь халх,
урианхай, дөрвөдүүд эзэлдэг.
- Миний хувьд оюутан болохоосоо өмнө
казах хүмүүстэй огт харьцаж үзээгүй. Их эелдэг зочломтгой хүмүүс шиг
санагдсан.
- Тиймээ, их эелдэг найрсаг, зочломтгой
хүмүүс байдаг юм. Наурызийн баяраар манай нутгийнхан бие биенийдээ зочилдог. Гадагш
гарахдаа гэрээ онгорхой орхиод явдаг юм. Биднийг эзгүй хойгуур зочид ирвэл
баярын гол идээ куже буюу шөлнөөс өөрсдөө аягалан заавал амсаад гардаг
уламжлалтай. Энэ бүгдээс ажиглавал их л найрсаг хүмүүс дээ. Гэхдээ халхууд ч
гэсэн их зочломтгой хүмүүс. Цагаан сар болохоор ирсэн бүх зочиддоо бэлэг өгдөг
нь их гоё санагдсан шүү.
- Наурыз гэдэг үг
ямар утга агуулдаг вэ?
Энэхүү баярын талаар ярьж өгөөч
-Наурыз гэдэг бол шинэ эхлэл гэсэн утгатай vг бөгөөд өдөр шөнө тэнцдэг
учраас Казакын ард тvмэн Наурызийн баяр
болгон тэмдэглэж ирсэн. Уг баяраар өглөө эртлэн босож, өндөр настай ахмадуудаа хvндлэн, айлчлан очдог нь цагаан сартай төстэй байдаг . Энэ өдөр vндэсний каз идэж, ирсэн зочид гийчдээ жынт буюу
ээзгий, адууны тос, элсэн чихрээр хийсэн идээнээс гадна Куже
нэртэй шөлөөр дайлдаг. Олноороо
цугларч баяраа тэмдэглэсний дараа сvмд очдог уламжлалтай. Дийлэнх нь лалын шашинтай
хүмүүс байдаг юм л даа.
- Наурызийн
баяраас өөр үндэсний тэмдэглэлт баяр хэр олон байдаг вэ?
- Яг үндэсний
баяр гэвэл ганц Наурыз л байдаг. Харин бусад энгийн тэмдэглэлт баяр нь
халхуудтай яг адил. Эмэгтэйчүүдийн баяр, Эх үрсийн баяр, Цэргийн баяр гээд
адилхан даа.
- Төгсчихөөд мэргэжлээрээ ажиллавал аймагтаа очих уу?
-Үгүй ээ. Казакстанд очиж амьдарна. Тэндээ мэргэжлийн
чиглэлээрээ ажиллана гэж бодож байна.
- Казакстан улсын талаар сонирхуулаач...
- Параламентийн засаглатай, хүмүүс нь орос,
казах хэлээр ярьдаг. Тийм болохоор тэнд надад хэлний асуудал гарахгүй дээ.
Монголтой харьцуулхад хөгжил сайтай.
Хүмүүс нь их ухамсартай учраас хог гэж огт байдаггүй маш цэвэрхэн. Түүнчлэн, их
тайван амгалан амьдралтай хүмүүс байдаг юм.
- Улаанбаатар хотод мэргэжлээрээ ажиллаж байгаа казах сэтгүүлчид хэр олон
байдаг бол?
Энэ талаар сонирхож байв уу?
- Энэ талаар сайн мэдэхгүй юм. Гэхдээ
аймагтаа мэргэжлийн сэтгүүлчид хэд хэд байдаг л даа. Манай аймаг 1
телевиз, 1 радио, 2 сонинтой. Тогтмол үйл ажиллагаа
явуулахын тулд мэргэжлийн ажилчид зайлшгүй хэрэг болдог байх.
- Магадгүй хэлний тал дээр санаа зовох зүйл байдаггүй учраас дийлэнх
хэсэг нь
казакстанд очиж ажилладаг юм болов уу?
- Тийм ч байж болох юм.
Хүн бүр л өөрт боломж өндөртэй газарыг сонгох байх.
- Гэхдээ яагаад заавал Казакстанд гэж? Хэрэв өөрөө л сайн байж чадвал
монголд ч гэсэн боломж, бололцоо өндөр болсон шүү дээ.
- Тийм л дээ. Гэхдээ казакстан бол миний төрсөн нутаг
гэдэг утгаараа ч юмуу илүү ойр санагдаад байдаг юм. Хүн болгонд л төрж, өссөн
нутгаа гэх нууцхан сэтгэл байдаг шүү дээ.
-
Казакстаны сэтгүүл зүйн салбарыг монголтой харьцуулхад хэр их зөрөө гарах бол?
- Аливаа улс орны хөгжил хэвлэл мэдээллийн
хэрэгсэлтэй шууд хамаатай байдаг гэдэг шүү дээ.
Казакстан Монголыг бодоход
хөгжил харьцангуй сайн. Дэлхийд хөгжилөөрөө эхний хорид ордог. Тиймээс аль ч
хэвлэл мэдээллийн салбарт ажилласан боловсронгуй, хөжил сайтай байна гэж бодож
байгаа. Хүн орчиноо дагаад өөрөө ч мөн боловсорч эхэлдэг шүү дээ.
- Телевиз, радио, тогтмол хэвлэлийн алинд хүчээ сорих бодолтой байна?
-Хэрэв болвол телевизэд ажиллана даа.
-
Яагаад хэрэв болвол гээд итгэл муутай хариулж байгаа юм бэ?
- Ирээдүйд юу болохыг хэн ч тааварлашгүй шүү дээ. Ямар ч
байсан бүхий л боломжоороо хичээнээ дээ.
-
Ер нь өөртөө хэр их итгэлтэй хүн бэ?
- Гайгүй ээ. Юмыг аль болох гэгээлэг талаас нь хардаг.
Гэхдээ одоохондоо бол ажиллана гэж бодож байна л гэж хэлж чадна.