Сул асгарсан гэзгээ сарны гэрлээр боочихоод
Сураг алдарсан чиний тухай бодсоор би алхана
Шивнэнхэн байж амласан аз жаргалаар чинь дутаагүй ч
Шив шинхэнээрээ байгаа хайрандаа цангаж явна
Дэндүү алсад одсон өдөр хоногын чандаас
Дэргэд минь үгүй чамайг нэхэж би гансарна
Ганцхан чамд л зориулсан хайрандаа
Ганцаардсан намрын нуур шиг мэлмэрч хоцорлоо
Чи мэдэх үү?
Чиний л тухай бодох үедээ би өөрийн мэдэлгүй инээмсэглэдэг. Эргэн тойрны хүмүүс гайхаж, эвэртэй туулай харсан юм шиг л болдог. Гэхдээ энэ бүгд надад хамаагүй ээ, хоромхон ч гэлээ дурсамж болон хоцорсон чамд би гэнэн бас харалган зан гаргаж инээмсэглэдэг. Үзэн ядахыг хүсэж, үлдээсэн дурсамж болгоныг чинь мартахыг хүссэн ч би чадахгүйнэ. Бодолд дарагдаж өдөрийг барна, бөнжигнөн дусах нулимсаа харж өөрийгөө өрөвдөнө. Бүхнээ зориулна, тэвчээр заана, урьтаж өөрөөсөө алдааг хайна, өөрийгөө л зүхнэ, гомдлоо тайлж уучлалыг өөртөө дайна бусдын л адил. Хичнээн их санаж байгааг мэдэж байна уу? хясалыг минь хүсэл болгоод иргээд над дээр ирэхгүй ч би чамайг хэмжээлшгүй ихээр санаж байна.
Хүнд хэтэрхий хайртай байна гэдэг ямар хэцүү юм бэ? Чамгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдэх хэтэрхий их түгшүүртэй бас аймшигтай....
Нүдний минь өмнө хэн нэгэнд тэврүүлээд зогсож байхыг хараад, нүгэлт энэ орчлонд сохор төрөөгүйдээ харамсах үе ч байх... тэнэг атлаа гэнэн .... Хайр гэж чухам юу юм бэ? өөрөөсөө ч илүү өрөөлийг хайрлах сэтгэл юмуу? тооцоолж томьёолоод хэлчихвэл агуу гэх утгаа алдчих юм шиг ..... хайр гэдэг яагад ийм хэцүү юм бэ?
No comments:
Post a Comment