7.20.2012

Би хүлээдэг



Гандах цэцэгсийн дэлбээтэй хийсч
Гандсан навчис туучин алхахдаа
Гомдсон нулимсаа өөртөө шингээж
Гунигтайгаа хамт чамайг хүлээлээ


Дуусашгүй амьдралын хөтөч нь болж
Дуслах бороонд норон зогсохдоо
Дурласан хосыг харан сэтгэл сэмэрч
Дурсамжтайгаа хамт чамайг хүлээлээ

Зэрэглээ татсан манан дунд 
Зүрхийг минь гижигдсээр чи ирдэг
Зөөлхөн гараараа хацрыг минь илхэд
Зүүд байсанд шаналан харуусдаг

Нүцгэн саарал өдрүүдтэй урсаж
Нүглийг буян болгож аргадахдаа
Нуусан тэвчээрээрээ нугаран хугарч
Нулимстайгаа хамт чамайг хүлээлээ

            



No comments:

Post a Comment