-Байнаа хэн бэ?
-Чи бүр танихаа байчаа юу?
-Өө уучилаарай!
-За ямар сонинтой вэ?
-Ажилдаа ирчихээд л сууж байна. Тайлан майлан, хурал мурал гээд ганц үг солих ч зав гарахгүй юм.
-Тиймээ, найз нь ч гэсэн мөн тэр! Ажилд дараастай л нэг юм байх юм. Товчоо ч торгоох зав алга.
-Аргагүй ээ! За тэгээд сонин ихтэй биз дээ!
-Сониноос Сооёо сая ирээд...
-Тэгвэл та хоёр их хөгжилтэй байгаа юм шиг вэ!
-За яршиг даа, хи хи хи!
-Хүүшээ! Ооёо найзаа. Сооёо чамд мэнд хүргэж байна.
-Баярлалаа! Та хоёрыгоо үнсье! Сонин юм ярь л даа! Баяраар яах гэж байна.
-Баяраар уу, яадаг билээ дээ. Тиймээ хө!
-Яалаа гэж дээ найз нь тоглож байна.
-Баяраар нийлнэ шүү.
-Иш, тэгэлгүй яахав
-Эртээд мөн сайхан нийлсэн шүү!
-Хэлээд яахав
-Яг л тэрүүн шигээ шүү!
-Одооноос бэлдэхгүй бол оройтоно
-Тэгээд яах гэж...
-Санаа нийлбэл сарын цалин ч яадаг юм бэ?
-Сооёо чи мөнгө хураагаарай
-Тэр бэлэн, харин чи... За дараа хэлье.
-Тэр чинь жаахан аваартай хэрэг байна даа
-Чамд найдлаа шүү
-За яршиг даа.
-Хүүшээ гурвуулаа адилхан эрээн дан дээл өмсөнө шүү!
-Юугаар хийх вэ?
-Би саатай торго найздаа захичихсан.
-Гоё юмуу?
-Ёстой гоё, мод ороосон могойн зурагтай юм байна лээ.
-Амьтан могой шиг гэх болов уу?
-Өөрт нь олдохгүй болохоор атаархсан юмнууд л тэгнэ байх.
-Ёстой сонин байхгүй юу. Өөр тийм хувцастай хүүхнүүд яасан ч байхгүй.
-Нээрээн сонин ч, содон ч байх шүү!
-Тиймээ тийм!
-За тэгээд сонин юм ярь л даа!
-Найз нь нэг булган малгай авсан.
-Хүүшээ хэзээ тэр вэ?
-Өчигдөр
-Хэнээс?
-Найзаасаа
-Хэдээр тэр вэ?
-Хямд авсан
-Надад авав уу чи?
-Ганцхан байсан юм
-Яасан муухай санаатай юм бэ!
-Хүүшээ тэр чинь ямар өнгөтэй юм бэ?
-Цагаан
-Ёстой моод шү дээ!
-Хэдэн размер вэ?
-Надад яг л таарсан
-Тэгвэл надад ч бас таарна даа!
-Таарнаа таарна
-Үс нь өтгөн юмуу, шингэн юмуу?
-Өтгөн гялганах сортой...
-Хээ ёстой сайхан азарган булга байна. Ганц нэг буурал үстэй бол ёстой нэгдүгээр зэргийн азарга байдаг юм.
-Алив, нээрээ тийм буурал үстэй юм байна.
-Миний найз наадхаа өвгөндөө өгчих л дөө. Чам шиг цагаан хүнд улцайж цайгаад зохихгүй дээ!
-Үгүй ер чамд зохих юм уу?
-Найз нь моодлох гэсэн юм. Чи мэднэ шүү дээ! Хүүшээ найз нь нэг гоё хар сүүл авсан. Наад цагаан малгайны чинь голд хадвал тийм малгайтай хүн баяраар лав байхгүй байх.
-Хүүшээ тэгвэл чи надад тэр гоё сүүлээ өгчих л дөө! Найз нь ёстой үнэ хайрлахгүй
-Яалаа гэж дээ. би үнээр зодож арай хийж олж авсан юм. Чамайг малгайгаа өгөхгүй бол пальтоныхоо захан дээр тэр сүүлээ хадна. Сүүл хаддаг моод гарсан шүү дээ!
-Тэр сүүл чинь ямархуу юм бэ?
-Ёстой сайхан хар буурал өнгөтэй
-Ямар гоё юм бэ! Лав гадаад сүүл байх аа!
-Тэгэлгүй яахав. Гадаад зурамны сүүл гэж надад хүн хэлсэн юм.
-Хүүеэ чи пальто авсан гэв үү?
-Тэгсэн
-Ямар пальто вэ?
-Үнэгэн захтай. Ёстой гоё пальто
-Аан юу гэнээ. дуулдахгүй байна
-Үнэгэн захтай пальто
-Юу гэнээ? Мөнгөн захтай гэн үү?
-Тиймээ тийм.
-Хүүшээ Сооёо чи дуулав уу, цаана чинь мөнгөн захтай пальто гарч байна гэнэ.
-Аан ямар сонин юм бэ! ёстой моодны юм байна
-Байна уу, Ооёо, Байна уу?
-Байна байна.
-Хүүшээ, чи тэр пальтогоо хаанаас авсан юм бэ?
-Баруух хөх хаалгатаас
-Одоо байгаа болов уу ?
-Бараг л дууссан байх
-Алив Сооёо түрэглээрэй! Дуусхаас нь өмнө авъя гэсээр сандран гарав.
-Дооёо, Сооёо хоёр бараг л гүйсээр өнөөх дэлгүүрт очиж худалдагчаас нь:
-Хүүш хүн гуай танайд мөнгөн захтай пальто гарсан гэнэ. Үзүүлээч гэхэд
-Мөнгөн захтай гэнэ үү? Яасан сонин юм ярьдаг улс вэ! гэж худалдагч доогтой инээв
-Юун айлгүй хүн бэ! тэгээд байхгүй хэрэг үү?
-Байх нь байтугай дуулаачгүй юм байна.
-Танай энэ дэлгүүрээс хүн авсан байна шүү дээ. Ганцыг өг л дөө! Гуйж байна.
-Үнэхээр байхгүй. Байна гэдэгт ч итгэхгүй байна.
-Үгүй ерөө! Моод гэдэг чинь та нарын дурны юм биш! Хувирч өөрчлөгдөж байдаг жам хуультай юм.
-Уучлаарай байвал өгөлгүй яахав.
-Тэгвэл арын хаалгаар өгчихөж л дээ!
-Та нарт хэлэх үг даан ч алга. Түрүүн бас нэг хүүхэн гадаад зурамны хар сүүл байна уу гэж явсан. Яасан доогтой хүмүүс вэ! Энэ чинь албан газар шүү.
-Явья Дооёо. Эдэнтэй ингэж байдаг цаг алга!
-Тэгье! Яасан маягтай хар хүн гуай вэ! гээд бас хаалга тас хаав.
-Одоо хаашаа явхав.
-Ооёо дээр очих уу?
-Яршиг даа! нэг муу пальто авснаараа их юм болж байна билээ. Түүнээс гуйхгүй. Ямар ч байсан тэдний олж өмсөгүй пальтог л баяраар өмсөнө дөө! гээсэр сугадалцан баруун зүг эргэв.
Алба ажлаа ч мартан өдөржин эрэлд гарч манарсан энэ хүүхнүүд хаагуур явж, хаана очиж хэрхэснийг бүү мэд! айдаа энэ хүүхнүүд үү! Онгод нь орхоороо мөн ч...
No comments:
Post a Comment