Сургууль, гэр, замын түгжрэл гуравт хамаг цагаа зарцуулдаг миний амьдрал
өнөөдөр бусад өдөртэйгөө л адил нэгэн хэвийн урсгалаар урсаж өнгөрлөө. Гэрээс
гараад минийхээр яг 221 алхамын зайтай автобусны буудал дээр ирж сургуулийн зүг
хүргэж өгөх шар өнгийн автобусыг саравчлан хүлээнэ. Бүүдгэр тэнгэр өмнө зүгт
үүлээ хөөж зэврүүхэн салхилна. Автобус хүлээх зуураа
хүзүүгээ ороосон эрээн ороолтруу шургаж нүдний булангаар элдвийг ажиглана. Энэ
хүн ч даарж байгаа байхдаа тун нимгэн хувцаслаж, энэ нь ч дулаан явбал мянган
лан гэдгийг харуулжээ гэхчлэн нөгөөг нь ажиглана. Хэнд ч хэрэггүй энэ бодлын
маань дундуур хүлээж байсан шар өнгийн автобус дайран орж ирлээ. Автобуснаас
буух арван хүнтэй зөрж хорин хүн суух шиг л болов. Настайчууд
нь суудал дээр “заларч”
над шиг оюутнууд нь бариулаас “дүүжлэгдэн” зам ахина. Энэ автобусанд бариулаас барих шаардлага ч
үгүй юм шигээ. Учир нь бариулаас барихгүй явлаа гээд ийш тийшээ холбирч, үсэрч
ойчих зай завсар энд алга. Түмэн хүмүүсийн чихэлдээн дундуур давшсаар автобусны
хамгийн урд хэсэгт хүрээд ирлээ. Урд хэсэгт нь чихэлдээн арайл гайгүй...
Урд минь яагаан өнгийн пальто өмссөн охин буруу харан зогсож байна. Би чихэвчээ зүүн утасан дээрээсээ дуртай дуугаа сонсож, хэмнэлд нь автаж толгойгоо санжигнуулан явлаа. Хэдэн буудал явсаны дараа урд зогссон охин уйлж байхыг жолоочийн хажуухан тогтоосон толиноос олж харсан юм. Яагаахан өнгийн пальто өмсөн, үсээ сул асгаруулан яваа тэр охины харцанд гунигын сүүдэр үл зохино. Хэнд ч сонсогдхооргүй чимээгүйхэн гаднаа уйлж, дотроо хашгарах тэр танихгүй ч гэсэн дусал нулимсаа үзүүлэхгүйг хичээн дахин дахин арчих нь толинд тод тусна. Тэр охин гунигтай нь аргагүй нулимсаа харамлан байж унагааж байхад зарим нэг нь унагаая гээд ч дусдаггүй нулимсыг би мэднэ.
Алив юм цаг цагтаа
Алтан дэлхийд хүчин төгөлдөр
Өнөөдрийн бороо өнөөдөр орно
Өөр бороо маргааш асгарна
Урд минь яагаан өнгийн пальто өмссөн охин буруу харан зогсож байна. Би чихэвчээ зүүн утасан дээрээсээ дуртай дуугаа сонсож, хэмнэлд нь автаж толгойгоо санжигнуулан явлаа. Хэдэн буудал явсаны дараа урд зогссон охин уйлж байхыг жолоочийн хажуухан тогтоосон толиноос олж харсан юм. Яагаахан өнгийн пальто өмсөн, үсээ сул асгаруулан яваа тэр охины харцанд гунигын сүүдэр үл зохино. Хэнд ч сонсогдхооргүй чимээгүйхэн гаднаа уйлж, дотроо хашгарах тэр танихгүй ч гэсэн дусал нулимсаа үзүүлэхгүйг хичээн дахин дахин арчих нь толинд тод тусна. Тэр охин гунигтай нь аргагүй нулимсаа харамлан байж унагааж байхад зарим нэг нь унагаая гээд ч дусдаггүй нулимсыг би мэднэ.
Маргааш нь өмнөх өдрүүд
шигээ л гутлын өсгий 221 алхамаар газар тогшиж буудал дээр ирлээ. Яагаан пальто
өмссөн өнөөх охинтой ахиад л таарлаа. Өнөөдөр түүний нүдэнд дусал нулимс үгүй ч
дүүрэн гуниг харагдана. Хэдий танихгүй ч гэсэн би түний дэргэд очиж дуу сонсох
уу гэж хэлсэн юм. Намайг гайхсан бөгөөд энэ чинь одоо юу вэ гэсэн харцаар л
харсан. Гэхдээ тэр миний чихэвчийг авч бид хоёр хамтдаа дуу сонссон юм. Би
өөрийн хамгийн дуртай дуугаа тавьлаа. Энэ бол Bruno Mars – “Today
my life begins”. Би англи хэлэндээ
тийм сайн биш л дээ гэхдээ энэ дуу ямар утгатай, юуны тухай дуулаад байгааг
гадарладаг юм. Ямартай ч дахилт дээр нь “Happiness will find
me” гэж дуулдагыг нь тод санаж байна. Аялгуу ч сайхантай дуу...
Яагаахан пальто өмссөн
охин энэ дууг сонсоод, намайг яагаад энэ дууг түүнд сонсгосныг ойлгосон гэж би
найдаж байгаа. Ямартай ч тэр сонсож дуусчихаад надад баярлалаа гэж инээвхийлэн хэлээд
чихэвчийг маань өгсөн. Буух буудал нэгэнт болж бид хамтдаа буусан юм.
Бараантсан үүл ч нүүж тэнгэр цэлмэж байна, охины хацар дээрх дусал нулимс ч
хатсаныг бодоод нэг их гавъяа байгуулсан мэт өөрөөрөө би бахархах. Автобуснаас
буугаад сургуулийн зүг бид хойно урдаа орон цувран алхана. Ягаан өнгийг
цацруулах тэр охин утасаар хэн нэгэнтэй ярих яриаг чагнавал тэр найз
залуутайгаа маргах шиг болсон. Харцандаа гуниг шингээн алхах нь
дурлалынх бололтой.
Нэг танил маань дөрвөн
настайдаа төрсөн эцэг эхээ алдаж, тэр багахан биендээ даагдхааргүй их ачааг
үүрсэн юм. Ээжийнхээ дүүд өргүүлж саяханыг хүртэл зовлон жаргалаа хуваалцаж
өсөхдөө тэр сая л нэг хар дурсамжаасаа ангижравуу гэтэл дахиад л нэг өдөр өргөж
авсан ээж аавыгаа алдана гэж төсөөлөөчгүй явсан. Хорвоо яагаад түүнд ингэж их
хатуурхана вэ?. Одоо тэр
хамаг зовлонгоо тойчин үнэн голоосоо уйлсан ч түүний нүднээс дусал нулимс ч
унадаггүй. Хорвоогын хамаг л хахир бүхэн түүний нулимсыг “ховх сорсон” мэт ийм нэгэн түүхийг би мэднэ.
Ягаан пальтотой охины танихгүй нэгнээс нуугдан байж унагасан тэр нулимсыг
залуу даан ч харсангүй дээ
гэж би хүрэн зүрхнээс урсах “хөх булгын рашаан”-ыг хүний өмнөөс харамлана. Хамаг л гунигаа дусал
нулимсаар аргамжиж сууснаас дэргэд нь очоод дотроо онгойтол хашгарсан нь дээр
мэт надад санагдана. Хайр дурлал, найз нөхөд эрхэм нандин ч охин минь чи
тэнгээр хэмждэггүй орчлонд тэрсэлж явах сайхан насан дээр яваагаа санаж аз
жаргалаа битгий сүүдэрлээрэй. Одож буй үрэгдэж буй юм бүхэн учиртай тул
дэргэдээсээ жаргалыг хайж сурах хэрэгтэй юм шиг санагдана.
Яг л үүн шиг уйлах шалтгаан мянга олдовч уйлах учраа ч олохгүй гансрах
шаналан гэж бас байх юм. Хацар зүсэн урсах нулимсаа хармалсандаа биш хэтэрхий
нандин дурсамж, дурдатгалууд нь нулимстайгаа хамт үерлэчихгээд байдаг байх.
Ганцхан дусал нулимс хацрыг чийгтүүлэн унахдаа
ийн мянга мянган шалтгаантайн дээр сая сая байдлаар илрэх юм даа.
No comments:
Post a Comment