7.29.2012

Л.Өлзийтөгс "Чамайг зүгээр л харахыг хүсдэг"



Чамайг зүгээр л харахыг хүсдэг 
Хармагцаа 
Чамд зөвхөн нэг хуруугаа хүргэмээр санагддаг
Хүргэмэгцээ
Чамайг зүгээр тэвэрье л гэж боддог
Тэвэрмэгцээ
Чиний уруулыг ганц л амсья гэж боддог 
Амсмагцаа 
Одоо ингээд хамтдаа , зүгээр л тэврэлдээд
Оройжийн, шөнөжин бүхнийг ярина даа л гэж боддог 
Бодмогцоо
Яагаад нэг ч үг хэлж амжаагүйдээ гайхдаг
Ямарт шаналсаар бас л дутуу үлддэг

Л.Өлзийтөгс "Чи бол миний зовлон"




7.24.2012

Шив шинхэнээрээ байгаа хайрандаа цангаж явна





Сул асгарсан гэзгээ сарны гэрлээр боочихоод

Сураг алдарсан чиний тухай бодсоор би алхана

Шивнэнхэн байж амласан аз жаргалаар чинь дутаагүй ч

Шив шинхэнээрээ байгаа хайрандаа цангаж явна

Дэндүү алсад одсон өдөр хоногын чандаас

Дэргэд минь үгүй чамайг нэхэж би гансарна

Ганцхан чамд л зориулсан хайрандаа

Ганцаардсан намрын нуур шиг мэлмэрч хоцорлоо

7.21.2012

Тэсвэр тэвчээрийн ач тус

       
 Түүхэн сурвалжыг унших үед өөр цаг үе, дэлхийн олон газар орноо нэгэн нөлөө ихтэй хүн тэсвэр тэвчээртэй байж чадаагүйн гайгаар олон сая хүнийг үхэлд хүргэсэн байдаг. Түүний үр дүнд Гитлерийн үе, Хятад, Төвд, Комбоджи, Барууны орнууд болон бусад олон оронд хүмүүс олон саяараа шоронд хоригдох, тамлуулах ба үхэхийн аймшигт зовлонгуудыг амссан юм. Өнөө цагт ч гэсэн зарим тэсвэр тэвчээргүй хүмүүс олон хүний аминд хүрч байна. Тэдгээр хүмүүст хүнийг сайн сайхан болгодог чанар дутагдаж байна.
       

Тийм ээ, бид бүсгүй хүмүүс



Өчигдөр, өнөөдөр, маргааш, нөгөөдөр, өршөөнө. Орчлонгийн хахир бүхнийг үл тоон зулгуйдна. Гэгээн итгэлээрээ хорвоог эргүүлнэ. Эхийн сэтгэлээр бүүвэйлнэ. Хэзээ ч хоцрохгүй. Тийм ээ. Бид бүсгүй улс. Бид эмэгтэй хүмүүс.
Хэн нэгнийг хайрлахдаа тэгтэл их шанална, эргэцүүлнэ,хэлэхийг хичээнэ, хайрыг нь хүлээж авахгүй гэж эмээнэ. Үнэндээ тэр юуг ч харалган бодоогүй. Тийм гэгээн, уяхан, сэтгэл нь түүнийг захирсан.
Сэвгүй хайрыг нь уучил. Дурлалыг нь хүндэтгэ. Магадгүй, хайртай хүнээ өөрт нь сэтгэлтэйг мэдэх хамгийн том жаргал. Бүхнээ зориулна. Тэвчээр заана. Урьтаж өөрөөсөө алдааг хайна. Өөрийгөө л зүхнэ. Гомдлоо өөрөө тайлж, уучлалыг өөртөө дайна. Дэндүү цайлган сэтгэл нь өөрийгөө сүйтгэж мэднэ.
Эмэгтэй хүний тархи ч гэсэн зүрх байдаг юм. Анхны болзоонд зогсохдоо сандрана. Анх хөтлүүлэхдээ нисчихнэ. Анхны бороо шиг гэгэлгэн. Анхны цас шиг ариухан. Санаандгүй хэлсэн үгэнд тань гоморхоно. Санаатай хэлсэн үгэнд тань гэмшинэ. Бодит байдалд таныг зүхэвч бодол дотроо өөрийгөө ташуурдана. Хэн ч мэдэхгүй тийм ихэмсэг. Хэн ч анзаараагүй тийм эрхэмсэг. Хэний ч үг хангалтгүй агуу. Хэний ч бодол таашгүй оньсого. Тийм ээ, бид бүсгүй хүмүүс.
Зүрхэнд нулимс үерлэнэ. Өчүүхэн зүйлд ч мэгшинэ. Эр хүн та авхай хүний ийм л сэтгэлийг хөглөж мэдэх үү. Гал улаан сарнай бэлэглэхээс илүү гарцаагүй хайртайгаа мэдрүүлбэл, ганган машинтай тосохоос илүү гараа дэлгэн зогсоход тань “бүсгүй зүрх” догдолдгийг анзаарсан уу.
Гомдоочихоод эргэж харалгүй шулуудах эр хүн та. Цонхны цаана бүртийн хоосрох бүсгүй хүн бид. Тийм байлаа ч хорвоог уучлалаар дэвтээн, хорслыг өлмий дороо гишгэлж, уужуу ухаан, увидаст хайраар амьдралыг ивих тийм л энэрэлтэн.
 Хэзээ ч хар амиа хоохойлох өөдгүй бодол тээгээгүй. Чин хайраа өгсөн ч чинэрэн харамсаж суугаагүй. Хайрын цэцгийг нь тасар татсан ч итгэлээ буруулаагүй. Хана, хэрэм босгосон ч харааж зүхээгүй, мөнхөд амгалан бид. Эр хүн таны шийдвэрийг хүндэлж, эр хүн таны зүрхийг дээдэлж, эр хүн таны ертөнцийг ойлгож, эр хүн таны алдааг уучилсаар өдийг хүрсэн бурхад. Өөрийнх болгоогүй ч өрөөлөөс харамлаагүй, өөрөө тарчилсан ч хамаагүй өмөлзөж үлдэх бид.
Анх харсан тэр догдлол шиг ээ, анх нулимсыг нь арчсан тэр сэтгэл шиг ээ, анх хайртай гэж хэлсэн тэр итгэл шиг ээ, анхны, анхны бүхэн шиг ээ үүрд байгаарай. Эр хүн та бүсгүй хүнд нэг л сэтгэлээр хандаж амьдралаа дуусгаарай.
Хайрыг тарчлаах гэж, хагацлыг баярлуулах гэж бид төрөөгүй.
                    

                                                                                                                                                                    zoliya.blog.banjig.net
                                                                                                                                                                         

Баярын онгод



-Байна уу?
-Байнаа хэн бэ?
-Чи бүр танихаа байчаа юу?
-Өө уучилаарай!
-За ямар сонинтой вэ?
-Ажилдаа ирчихээд л сууж байна. Тайлан майлан, хурал мурал гээд ганц үг солих ч зав гарахгүй юм.
-Тиймээ, найз нь ч гэсэн мөн тэр! Ажилд дараастай л нэг юм байх юм. Товчоо ч торгоох зав алга.
-Аргагүй ээ! За тэгээд сонин ихтэй биз дээ!
-Сониноос Сооёо сая ирээд...
-Тэгвэл та хоёр их хөгжилтэй байгаа юм шиг вэ!
-За яршиг даа, хи хи хи!
-Хүүшээ! Ооёо найзаа. Сооёо чамд мэнд хүргэж байна. 
-Баярлалаа! Та хоёрыгоо үнсье! Сонин юм ярь л даа! Баяраар яах гэж байна.
-Баяраар уу, яадаг билээ дээ. Тиймээ хө!

7.20.2012

Би хүлээдэг



Гандах цэцэгсийн дэлбээтэй хийсч
Гандсан навчис туучин алхахдаа
Гомдсон нулимсаа өөртөө шингээж
Гунигтайгаа хамт чамайг хүлээлээ

7.19.2012

Л. Өлзийтөгс ″Рауль Рауль хоёр″



Рауль төржээ. Нэг тийм нарлаг дулаахан, дулаахан, их л дулаахан, хачин дулаахан, гэхдээ ямар ч хайку бичих сэтгэгдэл төрөхөөргүй газар... Тийм нэг газар, тиймээ, тэр өөрөө бол хэзээ ч сонгохооргүй тийм л нэг газар төрчихэж дээ, Рауль. Ийнхүү тэр эхнээсээ л өөрийн биш, өөр хэн нэгний сонголтоор амьдрах ёстой боллоо.
Раулийн амьдралын эхний өдөр.
Рауль - Ээж ээ, би дахиад өндөг идмээр байна.
Ээж – Ид, ид. Түүхий л биш бол хэдийг ч идсэн яахав.
Рауль – Би түүхийгээр нь идмээр байна.
Ээж – Болохгүй.
Рауль – Яагаад?
Ээж – Хордоод үхчихвэл яах юм бэ миний хүү.
Рауль – Би үхмээр байна, түүхий өндөг иднэ.
Ээж – Муу ёрын амьтан. Дандаа хүнээс зөрж байдаг...
Муу ёрын амьтан бүтэн цаг орилсны эцэст түүхий өндөг залгиллаа. Рауль зургаан настай. Зургаан настай муу ёрын амьтан өдөр бүр өндөг иддэг. Муу ёрын биш ээж хүүгээ өдөр бүр тахианы “хүүхдээр” хооллодог. Тэдний зөв өө. Өндөг амттай хоол шүү.
Раулийн амьдралын хоёр дахь өдөр.
Рауль – Аав аа, би нохой тэжээмээр байна.
Аав – Нохой? Болохгүй. Загас ... Болно.
Рауль – Загас чинь хуцдаггүй шүү дээ.
Аав – Яг үнэн, тэгэхээр загас л тэжээ.
Рауль – Загас надтай тоглож чадахгүй.
Аав – Нохойтой тогловол бэтгэтэй болно.
Рауль – Би загас тэжээхгүй.
Аав – Загас тэжээ.

In my camera :)

Өвөл хичээл дээр авсан хэдэн зураг


In my camera :)

                                   Би намарын улиралд дуртай 

Ухаантай хүн энгүүн даруу



Сүүлийн үед Кэмбриж гэх гадаад үг төрөлх монгол үг мэт чихэнд чимэгтэй сонсогдох болов. Сургуулиудад Кэмбрижийн жишиг тогтоох хойч үеийнхээ төлөө алсыг харсан ач буянтай ажил эхэлжээ. Олон зууны тэртээ, 1209 онд үндэс сууриа тавьсан Кэмбрижийн их сургуульд суралцах гэгээн мөрөөдөл хүүхэд залуусын хүсэл тэмүүллийг бадрааж байна. Кэмбрижийн их сургуулийн ойролцоох гудамжинд хуучирч халцарсан цүнх барьж, таяг тулсан энгийн даруухан өвгөчүүл үе үе тааралдана. Тэд Кэмбрижийн их сургуулийн профессорууд. Алдарт И.Ньютон, Ж.Максвэлл, Ж.Кейнс нарын хойч үе. Зарим нь Нобелийн шагналтан. Гаднаас нь харахад тун энгүүн даруу. Харин дотор талаасаа ургах нарны туяа мэт ухааны гэрэл цацруулсан аугаа эрдэмтэд. Ухаантай хүмүүс энгийн даруу байдаг ажээ. Цацраг идэвхийг анх судалсан Францын физикч, химич, Нобелийн шагналт Пьер Кюри эхнэрийн хамт дээдсийн зоогонд уригджээ. Тэд маш энгийн даруу хувцасласан байв.Эхнэр Мари Кюри нь зоогонд хүрэлцэн ирсэн ганган дэгжин бүсгүйчүүлийн ээмэг зүүлт, гоёл чимэг рүү цоо ширтээд байхыг анзаарсан нөхөр нь “Чи ийм гоёл зүүмээр байна уу” гэж асуухад “Үгүй ээ, өнөөдөр энд уригдсан эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийн үнээр эрдэм шинжилгээний хэчнээн лаборатори байгуулж болохыг дотроо бодож тооцож сууна” гэсэн гэдэг. Мари Кюри нь нөхрийн хамт цацраг идэвхийг судалж, нээлт хийсэн шинжлэх ухааны нэгэн гэрэлт оргил. М.Кюри 1903 онд физикийн салбарт, 1911 онд химийн салбарт Нобелийн шагнал хүртжээ. Нобелийн шагнал хүртсэн анхны эмэгтэй төдийгүй энэ өндөр нэр хүндтэй шагналыг хоёр удаа хүртсэн гайхамшигт эмэгтэй.

Хэрвээ яг л Квазимодо шиг хүн таньд дурлавал?


        Өрөөний хананд тоос даран тогтсон тавиур дээрх зузаан номнууд хэдэн жил өнгөрсөн ч яг л бахь байдгаараа. Магадгүй гучаад жилийн өмнө л аав минь энэ булангааса урагдаж ноохойрсон номнуудыг уншиж дуусгаад нэг салхи үзүүлсэн байх. Өнөөдөр л гэнэт ухаан орсон юм шиг гэрт минь ийм сайхан дурсамж, дурдатгал хадгалсан номнууд байгааг олж би мэдлээ.
     

7.16.2012

Анхны цастай хамт


Сүүлчийн навчис нэг нэгээрээ тасран газарт бууж, анхны цас ганц хоёроор бударч гар дээр хайлна. Сэтгэлд нэг л дулаахан зөөлөн үдэш. Гэгээн бүхэн энэ цас шиг алгуурханаар айлчилж, уйтгар гуниг яг л энэ салхинд хийсэх навчис шиг хийсэн одно.