6.23.2013

Д.Шинэцог Гени: Монгол ардын урлаг дэлхийд ноёрхоно гэдэгт итгэлтэй байна

Хэдэхэн хоногийн өмнө Вене оронд Монгол урлагийг гайхуулан Шубертийн нэрэмжит олон улсын хөгжчимчдийн наадамд амжилттай оролцсон Домог хамтлаг эх орондоо иргн ирлээ. Ийнхүү“Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцоггенийг түр хүлээлгэлээ.

-Юун түрүүнд олон улсын хөгжимчдийн наадамд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Уралдаанд ямар бүтээлээр өрсөлдсөн бэ?
-Баярлалаа. Манай хамтлаг 2011 онд “Алтан намар” хөгжмийн наадамд грамперийн шагнал хүртэж улсаас 20 сая төгрөгөөр шагнуулж байсан Өлзийбаярын морин хуурын концертыг тоглосон. Нийт 20 гаруй минутын бүтээл. Гэхдээ долоон минут үргэлжилэх техниктэй хэсэг нь хөгжимчдөөс ур чадвар шаардсан маш хэцүү бүтээл байдаг. Харин хамтлагийн хувьд монголынхоо бренд аялгууг тоглоё гэж бодсон учраас “Алтайн магтаал”-ыг тоглосон. Анх удаа оролцож байгаа хэдий ч хос цом хүртсэндээ их баяртай байгаа.
-Нийт 20 гаруй орноос оролцсон гэсэн. Хамгийн хүчтэй өрсөлдөгчид аль улсаас байв?
-Нутгийн иргэд хамгийн хүчтэй нь байсан. Австрийн гитарчин, Солонгосын сонгодог хөгжмийн хамтлаг гээд бүгд л хүчтэй өрсөлдөгчид байлаа.
-Тэмцээний өмнө хэр бэлтгэлтэй орсон бэ?
-Тэмцээн болох талаар анх гуравдугаар сард мэдээд хамтлагаараа шургуу бэлдэж эхэлсэн. Вена хотод очсоныхоо дараа тайзан дээр бэлтгэл хийж үзэх гэсэн боловч боломжгүй зүйл байсан учир бараг загнуулаад буцсан. Тэмцээн зохиогдсон орчин үнэхээр гайхалтай байсан. Ямар ч дуу өсгөгч хэрэглэх боломжгүй учир ганц алдаа гаргахад л шууд мэдэгдхээр өндөр түшвшинд бэлтгэгдсэн байсан. Тиймээс Монголд байхдаа бэлтгэлээ сайн базаасны үр дүнд амжилттай оролож чадлаа.
-Уг тэмцээнд амжилттай оролцсоноор хамтлагийн хувьд ямар боломж нээгдэв?
-Энэ тэмцээний нэр хүнд үнэхээр өндөр. Тэмцээний маргааш монголын элчин сайдын яам хүлээн авч уулзалт хийсэн. Ирэх ес, аравдугаар сард дахин Вена хотруу явах урилгийг хүлээж авсан.
-Ойрын хугацаанд ямар нэг тэмцээн, наадамд оролцох уу?
-Болгар улсад ирэх наймдугаар сарын 22-оос есдүгээр сарын 1 хүртэл зохиогдох “World Champion” буюу ардын урлагийн наадамд оролцоно. Энэ нь хамтлаг, ансамбел, найруулагчийн гэсэн гурван төрлөөр зохиогдоно.
-Ерөнхий шүүгч тусгайлан баяр хүрэсэн гэсэн үү?
-Тиймээ, ерөнхий шүүгч, Шубертийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн захирал ирж баяр хүргэсэн. Монгол ардын урлагийг үнэхээр биширсэн. Морин хуур гэж хоёр чавхдастай, морин толгойтой хөгжим байдаг гэдгийг мэддэг болохоос монголын хөгжимчдийн ур чадвар ийм сайн байна гэж төсөөлсөнгүй гэж байсан. Удахгүй монгол ардын урлаг дэлхийд ноёрхоно гэдэгт итгэлтэй байна.


Тиранозавр Батаар “гэртээ ирлээ”

Далан сая жилийн настай Тиранозавр Батаарыг нийтэд танилцуулах түр музейн нээлт Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө. “Би гэртээ ирлээ” нэртэй уг нээлтийн үйл ажиллагаанд Соёл Спорт Аялал Жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга П.Цагаан, АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын бие төлөөлөгч нар оролцож тууз хайчилсан юм. Мөн говиос олдсон энэхүү үлэг гүрвэлийн ясыг дуудлага худалдаанд оруулах гэж байна хэмээн Монголчуудад анх мэдээлэл хүргэсэн палеонтологич М.Болорцэцэгийг “Алтан гадас” одонгоор шагнасан онцгой үйл явдал болсон юм. Бүрхэг сэрүүхэн өдөр байсан ч Тиранозавр Батаарыг үзэх гэсэн хүсэлтэй нийслэлчүүд олноор цугларсан байлаа. Мөн энэ сарыг дуустал түр музейгээр үнэгүй үйлчлүүлж болох ажээ. Түр музей гурван хэсгээс бүрдэх бөгөөд энэ нь үзвэрийн гол хэсэг Тиранозавр Батаар, түүнийг эх нутагт нь авчрах үйл ажиллагаа хэзээнээс, яаж өрнөсөн бэ гэдэг түүхнийг фото зургаар харуулсан үзвэр болон бусад жижиг олдворууд байсан юм. Түүнчлэн батаарын нөхөд болох зургаан төрлийн 22 олдвор удахгүй АНУ-аас ирэх юм байна. Бага, өсвөр, насанд хүрсэн гэх мэтчилэн нас насны олдвор нэгэн зэрэг олдох, тэр дундаа үзвэр бүтнээрээ олдоно гэдэг дэлхийн хэмжээнд ховор тохиолдол учраас шинжлэх ухааны үүднээс энэ нь чухал ач холбогдол бүхний олдворт тооцогдож байгаа юм. Байгалийн ямар нэг гэнэтийн өөрчлөлт, гамшиг болсон үед л олдвор бүтнээрээ олдох боломжтой аж. Тиранозавр Батаарын урт 7, өндөр нь 2.5 метр бөгөөд ийм хэмжээтэй Тиранозавр нь нас биед гүйцээгүй идэр залууд тооцогддог байна. Мөн 22 олдворын нэг болох “нугасан хошуут” хэмээгдэх өвсөн тэжээлт тиранозаврын биеэн дээрээс Батаарын шүдний ором үлдсэн нь тогтоогдсон. Үүнээс палеонтлогчид Батаарыг өөр бусад тиранозавруудаар хоололдог махчин амьтан байсан гэдгийг батлаж байгаа юм. Харин Батаарыг эрэгчин эсвэл эмэгчин гэдгийг тогтоож амжаагүй байгаа юм байна. Үүнийг тогтоохын тулд Батаартай адил төстэй олон тиранозавр хэрэгтэй бөгөөд ясны сийрэгжилт хэр явагдсан гэдгээр тодорхойлж болох гэнэ. Нью-Йорк хотын байгалийн түүхийн музейд Монголын олдворууд маш их байдаг. Үүнийг  жилд таван сая хүн үздэг аж. Тиймээс бид Батаарыг эх оронд нь авчирснаар шинжлэх ухаан, боловсрол, эдийн засаг зэрэг олон талын ач холбогдолтой. Харин одоо бидэнд 70 сая жилийн настай үнэт олдворыг байршуулах музейтэй болох л үлдлээ.


5.18.2013

Зуун жилийн ганцаардал


Олон жилийн хойно хурандаа Аурелиано Буэндиа гэгчийн бие Макондогийноршуулгын газрын хайсны дэргэд буудуулах гэж зогсохдоо, тэр жилийн нэгэн үдэш мөс үзүүлэхээр цыганууд дээр эцгийнхээ дагуулж очсоныг санаж авай. Тэгэхэд Макондо хулс, шавраар барьсан хориод навтгар овоохой бүхий жижигхэн суурин байж, хаяагаар нь галавын үеийн амьтны өндөг шиг асар том мөлгөр цагаан чулуун дундуур тунгалаг уст гол мяралзанхан урсдаг байлаа. Ертөнц шинэхэн учир олон юмс нэр усгүй, тэдгээрийг дурдах болбол хуруугаараа заан ярилцдаг байвай. Жил бүрийн гуравдугаар сард суурины захад ноорхой цыганы нэгэн овог асар майхнааа шаан бууж, шүглийн шийхнэх, бөмбөрийн пижгэнэх дуунаа эрдэмт хүмүүсийн сүүлийн үеийн бүтээлийг макондогийнхонд үзүүлдэг байлаа. Эхлээд цыган нар соронзон гүр авчрав. Мельикадес гэдэг бавгар сахалтай, шувууны савар шиг мойног хуруутай лүглэгэр цыган Мекедоны рилү бүтээгчдийн бүтээсэн, ертөнцийн найм дахьм гайхамшиг гэж өөрийн нэрлэсэн зүйлийн идийг олонд чадал заан үзүүлэв хэмээн уг номын эхлэл өрнөдөг. Макондо хэмээх тосгоныг анх ийнхүү хийсвэрлэн бүтээж төгсөглд нь тэрхүү тосгонтойгоо хамт сүйрч буй Буэндиа овгийн гэр бүлийн тухай, тэдний амьдралын хэв маяг, тухайн үеийн амьдралд өрнөх алив муу муухай бүхнийг далдуур шүүмжлэн тод дүрслэн өгүүлдэг билээ.
Жил бүрийн гуравдугаар сард суурины захад ноорхой цыганы нэгэн овог асар майхнааа зоон бууж, шүглийн шийхнэх, бөмбөрийн пижгэнэх дуунаа эрдэмт хүмүүсийн сүүлийн үеийн бүтээлийг макондогийнхонд үзүүлдэг байлаа. Энэ үйл ажиллагаанд Буэндиа ихэд идэвхитэй оролцон, тэдний хэлэх ярих болгонд гүнээ итгэдэг байлаа. Зарим үед тэд хэлээ ойлголцохгүй дохио зангаа хэрэглэн ойлголцож, өөрсдийн хэрэгцээг хангаж чаддаг байсан нь тухайн зүйлээ хэр их сониучирхан идэвхитэй байсны гэрч юм. Цыгануудын бүтээлийг авахын тулд Буэндиа өөрт байх хөрөнгө мөнгө, мал зэргээ огт харамладаггүй байлаа. Буэндиагийн авааль гэргий Урсула Игуаран энэ хэдэн малаараа ар гэрээ өөд татах гэсэндээ Цыгануудад бүү итгэ хэмээн хориглож ядсан боловч эр нөхөр нь “Удахгүй чамайг алтаар дараад өгнө. Хийх саваа л мэдээрэй” гэж хариулдаг байв. Буэндиад тэдгээр бүтээл ид шидийн мэт санагдаж, өөрөө дахиад жоохон хичээвэл шинжлэх ухааны нээлт хийж ч болох юм байна хэмээн бодож шинэ туршилтыг шамдан эхэлж жинхэнэ эрдэмтэн хүний байдлаар биеэ гаргуунд нь хаяж, тэр ч байтугай аминдаа ч аюул учруулахаас буцахгүй болдог. Буэндиа гэр дотуураа хөлхөн, хэнийг ч анхааралгүй ганцаараа ярьчих зантай болсон байхад Урусула хэдэн хүүхэдтэйгээ гадил, маланга, төмс, наанги цагшаан ауйям, пагсаа жимс арчлан тариан талбайд нуруугаа бөгтийтөл ажиллаж байлаа. Тэд хүүхэддээ Хосе Акардио, Аурилиано гэдэг нэрийг хайрлсан аж. Урсулагийн ачаар шавар шал, шохойдоогүй хана, гар хийцийн бүдүүн хадуун тавилга нь цэвэрхэн гялалзаж, хувцас хадгалдаг хуучин авдраас нь альбаака цэцгийн үл мэдэгхэн үнэр анхилж байдаг байв. Гэтэл Хосе Аркадио Буэндиа толгой өөд татахгүй бүтээлдээ шимтсээр л байв. Энэ нь түүнийг ертөнцөөс тусгаарлаж, амьдралын утга учир чухам юундаа вэ гэдгийг ойлголгүй хамаг сайхан амьдралаа өөрийн гараар ганцаардалаар солиход хүргэсэн юм. Олон жил өнгөрч Бундиагийн 2 хүүхэд ч хүүхэдтэй болж хэдийн өнөр өтгөн  боллоо. Хосе Акардиогоос төрсөн хүүд Аркадио, Аурилианогоос төрсөн хүүд Аурилина Буэндиа  гэдэг нэр өгөв. Энэ мэтчилэн тэдний 6 үеийн түүхийг харуулна. Анхны Буэндиагийн үндэслээд, сүүлчийн Буэндиатай хамт мөхөж байгаа Макондо хотын түүх тун гунигтай. Хурандаа Аурелиано Буэндиа нийгмийн гэж болох шалтгаанаар ганцаардаж байхад Урсула сохорч өтөлсний улмаас Меме, Реебека нар дурлалаа бүтэлгүй болоход, Аркадио, сүүлчийн Хосе Аркадио нар хүүхэд байхаасаа эвдэрснээс болж ганцаарддаг. Зохиолын дунд дайн дажин хийгээд ураг төрлийн цус ойртох, хий хоосон зүйлд үнэмшин ганцаардалд дарагдаж Буэндиа овогын насан туршийн зорилго, бүх л зүйлээ золиослон зүтгэсэн бүхэн нуран унаж утга учиргүй болно. Ганцаардал гэдэг хэнийг ч юу ч хийж чадахгүй амьд үхдэл мэт хүлэн байдаг гэдгийг илэрхийлсэн гунигтай хийгээд тун сонирхолтой бүтээл юм.