6.23.2013

Д.Шинэцог Гени: Монгол ардын урлаг дэлхийд ноёрхоно гэдэгт итгэлтэй байна

Хэдэхэн хоногийн өмнө Вене оронд Монгол урлагийг гайхуулан Шубертийн нэрэмжит олон улсын хөгжчимчдийн наадамд амжилттай оролцсон Домог хамтлаг эх орондоо иргн ирлээ. Ийнхүү“Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцоггенийг түр хүлээлгэлээ.

-Юун түрүүнд олон улсын хөгжимчдийн наадамд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Уралдаанд ямар бүтээлээр өрсөлдсөн бэ?
-Баярлалаа. Манай хамтлаг 2011 онд “Алтан намар” хөгжмийн наадамд грамперийн шагнал хүртэж улсаас 20 сая төгрөгөөр шагнуулж байсан Өлзийбаярын морин хуурын концертыг тоглосон. Нийт 20 гаруй минутын бүтээл. Гэхдээ долоон минут үргэлжилэх техниктэй хэсэг нь хөгжимчдөөс ур чадвар шаардсан маш хэцүү бүтээл байдаг. Харин хамтлагийн хувьд монголынхоо бренд аялгууг тоглоё гэж бодсон учраас “Алтайн магтаал”-ыг тоглосон. Анх удаа оролцож байгаа хэдий ч хос цом хүртсэндээ их баяртай байгаа.
-Нийт 20 гаруй орноос оролцсон гэсэн. Хамгийн хүчтэй өрсөлдөгчид аль улсаас байв?
-Нутгийн иргэд хамгийн хүчтэй нь байсан. Австрийн гитарчин, Солонгосын сонгодог хөгжмийн хамтлаг гээд бүгд л хүчтэй өрсөлдөгчид байлаа.
-Тэмцээний өмнө хэр бэлтгэлтэй орсон бэ?
-Тэмцээн болох талаар анх гуравдугаар сард мэдээд хамтлагаараа шургуу бэлдэж эхэлсэн. Вена хотод очсоныхоо дараа тайзан дээр бэлтгэл хийж үзэх гэсэн боловч боломжгүй зүйл байсан учир бараг загнуулаад буцсан. Тэмцээн зохиогдсон орчин үнэхээр гайхалтай байсан. Ямар ч дуу өсгөгч хэрэглэх боломжгүй учир ганц алдаа гаргахад л шууд мэдэгдхээр өндөр түшвшинд бэлтгэгдсэн байсан. Тиймээс Монголд байхдаа бэлтгэлээ сайн базаасны үр дүнд амжилттай оролож чадлаа.
-Уг тэмцээнд амжилттай оролцсоноор хамтлагийн хувьд ямар боломж нээгдэв?
-Энэ тэмцээний нэр хүнд үнэхээр өндөр. Тэмцээний маргааш монголын элчин сайдын яам хүлээн авч уулзалт хийсэн. Ирэх ес, аравдугаар сард дахин Вена хотруу явах урилгийг хүлээж авсан.
-Ойрын хугацаанд ямар нэг тэмцээн, наадамд оролцох уу?
-Болгар улсад ирэх наймдугаар сарын 22-оос есдүгээр сарын 1 хүртэл зохиогдох “World Champion” буюу ардын урлагийн наадамд оролцоно. Энэ нь хамтлаг, ансамбел, найруулагчийн гэсэн гурван төрлөөр зохиогдоно.
-Ерөнхий шүүгч тусгайлан баяр хүрэсэн гэсэн үү?
-Тиймээ, ерөнхий шүүгч, Шубертийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн захирал ирж баяр хүргэсэн. Монгол ардын урлагийг үнэхээр биширсэн. Морин хуур гэж хоёр чавхдастай, морин толгойтой хөгжим байдаг гэдгийг мэддэг болохоос монголын хөгжимчдийн ур чадвар ийм сайн байна гэж төсөөлсөнгүй гэж байсан. Удахгүй монгол ардын урлаг дэлхийд ноёрхоно гэдэгт итгэлтэй байна.


No comments:

Post a Comment