Тэр тэнгэр өөд
тэмүүлэх энхийн цагаан тагтаа шиг. Тиймээ
яг л цагаахан тагтаа. Харагдах байдлаасаа
тэр хар ч байдаг л даа.Гэхдээ тэр цагаахан. Хүн бүхний бодол зүрхэнд
намуухан аязын хамтаар хөнгөн гэгч нь дэгдэнэ. Хөвсгөр цасан дээр ч мөр нь үл
гарам тийм л хөнгөн гэхдээ тэр байнга л
газар товшин байдаг. Эс хөнгөн гэвэл гомдсондоо тэнгэр өөд дэрхи хийн нисчихмээр
тийм нэгэн өмсгөлөөр гоёно.Яг л өд шиг. Гэхдээ бас өднөөс ч хөнгөн зөөлөн уян
налархай хөдөлгөөнтэй. Дэгжин бөгөөд эрхэмсэг байдал энд л илэрдэг.
No comments:
Post a Comment