4.06.2013

Эх бичвэрт задаргаа хийx


СОГТУУРЛЫН ЖЕНДЕР
            1.      Сэдэв
Улаанбаатарын шөнийн амьдрал архины ноёрхол, зугаа цэнгэлийн далай, хэрэг зөрчлийн үүр болсон гэдэгтэй маргах хүн үгүй. Архидалт зөвхөн эрчүүдэд л хамаатай, архийг зөвхөн харчууд л уудаг гэсэн урьдын ойлголт үгүй болж, охид эмэгтэйчүүд энэ хорын зам руу хошуурах боллоо. Эмэгтэйчүүдийн дунд архидалт жилээс жилд нэмэгдэж, тэр нь бүр хавтгайрч охидыг хамрах болсон байна. Зөвхөн эмэгтэйчүүдийг хүлээн авдаг бие даасан эрүүлжүүлэх байр ч нээгдсэн байна. Эмэгтэй хүн ар гэрийн зовлон, эр нөхрийн арчаагүй байдлаас болж стресст их ордог. Тэгээд зовлонгоо мартахын тулд архидан согтуурч эхэлдэг. Гутрах, сэтгэлээр унах бүртээ архи ууж, энэ нь давтагдар нэг мэдэхэд эргэж буцалтгүйгээр архичин болох замдаа ордог байна. Архи амьдрал нь, эрүүлжүүлэх гэр нь, цагдаа нар харгалзагч нь болсон байнгын үйлчлүүлэгчид ч цөөнгүй байдаг байна.

2.      Дэвшүүлсэн асуудал
      Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байр орчин нөхцөлийн хувьд эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад арай дээр. Өдөр тутамын цэвэрлэгээг сайн хийдэг, таван камер тус бүр гурван ортой, хүн бүрт цагаан хэрэглэл тарааж өгдөг байна. Ирсэн хүмүүс энд эрээ цээргүй аашилж, дур зоргоороо тухлана. Уг нь тэдэнд цэвэр ус өгч, бие засуулж, аль болох аятай тухтай байлгахыг зорьдог байна. Гэтэл тэд жаахан хүүхэд шиг хаа дуртай газраа өтгөн, шингэнээ алддаг аж. Нэг үе бантан өгдөг байсан гэнэ. Чингис хааны Их засаг хуульд дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж уу, жар хүрээд жаргаж хүрт гэсэн байдаг. Гэтэл архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 21-ээс дээш насны хүнд архи худалдаж болно гэсэн заалт бий. Их засаг”-т архи ууж хөлчүүрхсэн хүнийг нойтон эсгийд боож хаях, жанчих, бодоор торгох зэргээр шийтгэдэг байсан бол өнөө үед ор дэр тавьж өгөөд амраадаг болсон байна. Мөн хүйтэнд согтож унаад, хөл гараа гэмтээсэн хүмүүс цагдаа нарыг буруутгадаг. Ухаан санаагаа алдсан үедээ эд зүйлсээ дээрэмдүүлчихээд өглөө нь цагдаа нараас нэхэж, шалгуулахад хүрдэг. Тэдний бөөлжис, өтгөн, шингэнийг цэвэрлэснийхээ төлөө хараалын бай болж, галзуу авирыг нь тэвчин суудаг цагдаа нарын эрх ашгийг хүндэтгэх газар алга. Нэг талаар архидалтыг дэмжээд, өөхшүүлээд байх шиг. Хүйсний ялгаваргүй нийгэм, хүйсний эрх тэгш байдал гэж бид их ярьдаг. Зөв байх л даа. Гэхдээ архидалт мэтэд жендерийн мэдрэмжийг чухалчлах хэрэггүй баймаар.
3.      Агуулга
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн өөрийгөө хянах чадварыг сэргээх үйлчилгээний хөлсөнд 6000 төгрөг хураадаг аж. Гэтэл хоногийн мөнгөө төлөхөөсөө төлөхгүй нь их. Чихэр, тамхи, бохь зэрэг ширхгийн бараа зардаг хүмүүс өдрийн орлогоо шил архиар арилжаад энд ирдэг. Ихэвчлэн эмзэг давхрагын хүмүүс ирдэг гэнэ. Зовж олсон мөнгөөрөө зовлон худалдаж авах шаардлага байна уу?. Бас халамжийн мөнгө өгсөн өдөр архидалт эрс ихэсдэг байна. Гэр оронд эмэгтэй хүн, тэр дундаа эх хүн байхгүй бол хоосон хонгилтой адил гэсэн үг байдаг. Тэгвэл энд хонож байгаа, эсвэл гадаа гэртээ архидаад агсамнаж байгаа эх хүний цаана хичнээн бор хүүхдийн ямархан зовлон байгаа  бол?
 4.      Төрөл зүйл
Энэ нь төрөл зүйлийн хувьд сурвалжлага юм. Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байр үд дунд гэхэд арайхийн хоосорч, өдрийн 13.00 цагт ээлж солигдов. Архины ой гутам үнэрээс салж, цэнгэг агаартай золгох таатай байсан ч эрүүлжүүлэхийн хаалгаар гарах үед шинэ өдрийн эхний зочин зөрөн ирж байлаа...гэх мэтчилэн уншигчдад юу болж буйг тод дүрсэлсэн нь үйл явадалд сэтгүүлч өөрийн биер оролцож, эрүүлжүүлэхийн нэг өдрийн үйл ажиллагаа, өрнөл  зэргийг ажиглаж, хэрэг явдалын олон талт шинжийг тусгаж, үнэлэлт дүгнэлт өгсөн гэдгийг харуулж байна. Мөн албаны хүнээс тодруулсан яриа, эх сурвалж сайн байна.
5.      Баримт нотолгоо
Сум тачигнаж, бөмбөг дэлбэрч байгаа Судан, Сири зэрэг оронд дайны улмаас хүмүүс амь насаа алдаж байхад Монгол Улсад зөвхөн архидалтаас болж хоногт 2-3 хүн нөгөө ертөнцрүү оддог гэнэ. 2013 он гарсанаас хойш 717 эмэгтэй эрүүлжүүлэхдсэн. Харин өмнөх оны мөн үед 479 байсан гэхээр согтуучуудын тоо бараг 2 дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд архи ууж согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэж ноцтой зөрчил гаргасан хүний тоо 12129-д хүрсэн нь архидалт хэмээх нийгмийн үзэгдэл, зан суртахууны дутагдал монголчуудын дунд хүчтэй тархаж байгааг харуулж байна. Архидалт тэгэхээр чимээгүй дайн болсон юм биш үү?
6.      Үр нөлөө
Уг сурвалжлагыг уншигчдад хүргэснээр архидалт хэмээх чимээгүй дайнтай тэмцэхгүй бол бидний дунд тулаан хэдий эхэлчихсэн байна гэдгийг хэлсэн.Тэр дундаа эмэгтэй хүн архи уун хөлчүүрч, бөөлжис, өтгөн шингэндээ холилдоод явах ямар гутамшигтай зүйл болохыг сэтгүүлч өөрийн биер мэдэрч тод дүрслэн харуулсан. Хүн архинаас болж хамгийн нандин чанар бүхнээ гээдэг, тэр ч бүү хэл амь насаа алдаж болох тул охид бүсгүйчүүд маань архийг дотно нөхрөө бүү болгоорой гэж сэрэмжлүүлсэн.
7.      Хэл найруулга
Үг сонголт, баримт, эх сурвалжийн яриа зэргийг маш сайн ашигласан. Мөн өнөөгийн хуулийг их засаг хуультай харьцуулан дүгнэлт хийсэн нь одоогийн хууль дүрэм хөгжлөө дагаад улам боловронгуй болох байтал дордож, хэрэгждэггүй болохыг харуулсан нь сайн болсон. Эх материал хэт том учир уншигчид залхах магадлалтай. Тиймээс дэд гарчиг өгч 2 эсвэл 3н хэсэгт  хуваах шаардлагатай байсан. 

Эх материал.
Архидалт хэмээх нийгмийн үзэгдэл, зан суртахууны дутагдал монголчуудын дунд байсаар байна.Нэг хүнд ногдох архи, согтууруулах ундааны хэмжээ, бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр бид дэлхийд дээгүүр жаалж, согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо буурах биш нэмэгдэж, архинаас бүрэн хамааралтай хүмүүсийн бүлэг хүртэл бий болсон.Архиар угжуулаагүй хэрнээ архи хамгийн дотно нөхөр нь болж, архинаас болж хамгийн эрхэм нандин чанар бүхнээ гээж байгаагаа мэддэг хэрнээ архинд ухаангүй дурлан, түүнээсээ хордон амь насаа хүртэл алдаж байгааг ЭМГЭНЭЛ гэхээс өөр юу гэхсэн билээ. Архидалт зөвхөн эрчүүдэд л хамаатай, архийг зөвхөн харчууд л уудаг гэсэн урьдын ойлголт ул болж охид, эмэгтэйчүүд энэ хорын зам руу хошуурах болсон тухай ярьсаар нэлээд хугацаа өнгөрлөө.Эмэгтэйчүүдийн дунд архидалт ихэсч, тэр нь бүр хавтгайран, охидыг хамрах болсон гэсэн ярианы үнэн худлыг нүдээр үзэхээр Төмөр замын цагдаагийн хэлтсийн харьяа Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байрнаас сурвалжлага хийв.“Ээж ээ, би сүү л уумаар байна” гэсэн бичигтэй нялх хүүгийн зураг, бүх бие нь идээ бээрэнд идэгдэж, үрэвсээгүй эрхтэн үгүй болсон хөөрхий нэгнийг дүрсэлсэн зурагт хуудас үүдээр орж ирэхэд угтав.нүд төдийгүй зүрх цочоом тэдгээр зурагны хажуугаар хонгилын хүйтэн агаар, хаалганы сараалжин төмөр сэтгэл сэрдхийлгэм. Эрүүлжүүлэхийн ажлын өдөр хотын амьдрал ид буцалж байдаг их үдэд эхлэв.15.00 цагийн үед анхны үйлчлүүлэгч ирлээ.Араас нь нэг их удалгүй ахимаг насны эмэгтэй хаалга тас савж, хараал урсгасаар орж ирэв.Эрэгтэй хүн шогтох, эмэгтэй хүн согтох муухай гэдэг яриа олны дунд бий.Тэрбээр “Би бол бөө.Та муусайн юмнуудыг удмаар чинь хөрсөнд булна, мэдэв үү” хэмээн шүлсээ савируулна.Хоёр цаг өнгөрөхөд мөнөөх бөө бүсгүй хоёр гурван “найзтай” боллоо.“Энд арвантавтаас эхлээд ардын жүжигчин, гутлаа чирснээс өгсүүлээд гунхсан нэг нь хүртэл ирдэг” гэж эрүүлжүүлэхийнхэн ярив.Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байр орчин нөхцөлийн хувьд эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад арай дээр юм аа. Өдөр тутмын цэвэрлэгээг сайн хийдэг нь харагдана.Хоёр цагдаа, эмч, үйлчлэгч гээд дөрвөн эмэгтэй нэг ээлжинд баг болон ажилладаг аж.Таван камер тус бүр гурван ортой, хүн бүрт цагаан хэрэглэл тарааж өгдөг юм билээ.Тас гуудын сараалжин төмөр, цаана нь суух эмэгтэйчүүд л өнгө гэрлийг гутаана.Сараалжийг зогсоо зайгүй балбах бүсгүй 20 гаруйхан настай.Худалдагчийн ажилтай тэр бээр ажлын байрандаа архидаж, олон нийтийн амар тайван байдлыг алдагдуулсан тул энд заларчээ.Бүсгүй хэсэг хашгичиж байснаа камерт шээж орхив.“Жаахан хүүхэд хүртэл живхээ норохоор уцаарладаг байхад ээж, эгч нь байхаар хүмүүс өмдөн дотроо өтгөн шингэнээ гаргачихаад хэнэг ч үгүй суудаг” гэж цагдаагийн ахлагч М.Бямбагэрэл ярив.Энэ эрүүлжүүлэх байр 2010 оны арваннэгд үгээр сараас “бие дааж”, зөвхөн эмэг тэйчүү- дийг хүлээн авдаг болжээ. 2013 он гарс наас хойш нийт 717 эмэгтэй эрүүлжүүлэгдсэн байна.Өмнөх оны мөн үед 479 эмэгтэй үйлчлүүлсэн гэхээр бараг хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг.Зөвхөн энэ тооноос харахад, эмэгтэйчүүдийн дунд архидалт хавтгайрч байгаа гэдэг нь худал биш ажээ.Үүний цаана эрүүлжүүлэхэд морилохгүйгээр согтуурсан хэчнээн хүн байгааг таашгүй.Хорь гаруй насны өнөөх бүсгүй камерт хамт байсан өөрийнхөө ээж шиг хүнийг үснээс нь зулгааж, хана мөргүүлж, танхайрч эхэллээ.Цаг даа нар үсдүүлсэн эмэгтэйг өөр камерт шилж үүлснээр үймээн арай гэж намжив.Омогтой бүсгүйг ад үзэх нэг нь “Энийгээ өөр тийш нь шилжүүлээч.Би амармаар байна” гэж ундууцна.Энд тэнд “тасарч” унасан, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, хэрэгт өртөх магадлалтай хүмүүсийг алба дан эрүүлжүүлэх байранд оруулдаг.Ирсэн хүмүүс энд эрээ цээргүй аашилж, дур зоргоороо тухална.Уг нь тэдэнд цэвэр ус өгч, бие засуулж, аль болох ая тухтай байлгахыг зорьдог байна.Нэг үе бантан хүртэл өгч байсан тухай үйлчлэгч эмэгтэй өгүүлэв.Гэтэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоол ундтай газар хоног төөрүүлэх гэсэн хүмүүс бий болж эхэлсэн тул эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэхийн үйлчилгээнээс бан тан хасагдсан байна.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн өөрийгөө хянах чадварыг нь сэргээх үйл ажиллагааны төлбөр буюу хоногийн үйлчилгээний хөлсөнд 6000 төгрөг хураадаг аж.Эрүүлжүүлэх байр оройдоо нам жим байсан боловч шөнийн 01.00 цагийн үед гадуур хувцас нь урагдсан, амаараа битүү яр шархтай охин ирлээ. Хан-Уул дүүргээс хүргэгдэж ирсэн тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдыг дээрэмдэн, захиргааны зөрчил гарга жээ.03.00 цаг гэхэд эрүүлжүүлэх байр 10 га руй зочинтой болоод байлаа.Олон хүний уусан архи, бөөлжис, энгэсэг, элдэв янзын үнэр ха мар цоргино.Тэдний уусан архинаас гач лан зов лон, зугаа цэнгэл хийгээд амьдралын сүү дэр харагдах шиг.Залуу охид цэнгэлээ хэтрүүлс нээс болж энд ирэх нь олон аж.“Эмэгтэй хүн ар гэрийн зовлон, эр нөхрийн арчаагүй байдал, нийгмийн элдэв асуудлаас болж стресст их ордог.Тэгээд зовлонгоо мартахын тулд архидан согтуурч эхэлдэг” гэсэн сэтгэлзүйчдийн дүгнэлт бий.Бүсгүйчүүд гутрах, сэтгэлээр унах бүртээ архи ууж, энэ нь давтагдсаар нэг мэдэхэд эргэж буцалтгүйгээр архичин болох замдаа ор дог байна.Архи амьдрал нь, эрүүлжүүлэх гэр нь, цаг даа нар харгалзагч нь болсон байнгын үйлчл үүлэгчид хүртэл байдаг гэнэ.Чихэр, тамхи, бохь зэрэг ширхгийн бараа зардаг зарим эмэгтэй өдрийн орлогоо шил архиар арилжаад энд ирдэг, зовж олсон мөнгөөрөө зовлон худалдаж авах нь цөөнгүй гэсэн.Бас халамжийн мөнгө өгсөн өдөр архидалт эрс нэмэгддэг байна.Архи хүний биеийн бүх эд эрхтнийг хордуулдаг.Тухайлбал, согтууруулах ундаа хэтр үү лэн хэрэглэх үед тархины 8-20 мянган эс эр гэж сэргэхгүйгээр үхдэг.“F10” нэртэй архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэг байдаг аж.Хавар болохоор ийм төрлийн эмгэг тэй хүмүүс эрүүлжүүлэх байраар үйлчлүүлэх нь олширдог байна. Он гарснаас хойш, Захир гааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заас ны дагуу, архинд донтсон нь эмнэл гийн шин жилгээгээр тогтоогдсон нэг эмэгтэйг эмчил гээнд явуулж, долоон эмэгтэйг 30 хоног хүртэлх хугацаагаар баривчилжээ. Өөрөө энд, нөхөр нь дүүргийнхээ эрүүлжүүлэхэд хонож байгаа нэгэн эмэгтэй байв. Эзэмшсэн мэргэжил, боловсролгүй түүний урс гах хараал, галзуу мэт авир, өмссөн зүүснийг харахад  оюун ухаант хүн гэж хэлэхэд хэцүү. Ийм байдлаар эр  нөхөртэйгээ нийлэн гэртээ архидаж, үр хүүхдэдээ "сургалт явуулдаг" өрх Монголд цөөнгүй бололтой. Хамт архи ууж байсан эмэгтэйнхээ хоолойг хэрчиж, амийг нь бүрэлгэсэн эмэгтэй хоёр хоногийн өмнө иржээ.Юу хийснээ өглөө нь дуулаад үсээ зулгаан, уйлж хайлж байсан гэх боловч түүнийг үйлийн үр рүү шилтэй хор л хөтөлсөн хэрэг.“Архичин хүн араатан шинжиндээ автаад яахаас ч буцахгүй террорист болдог” гэж эрүүлжүүлэх байрны эмч, ахмад Д.Алтантуяа ярив.Гэр оронд эмэгтэй хүн, тэр дундаа эх хүн байхгүй бол хоосон хонгилтой адил гэсэн үг бий. Тэгвэл энд хонож байгаа, эсвэл гадаа, гэртээ архидаад агсамнаж байгаа эх хүний цаана хэч нээн бор хүүхдийн ямархан зовлон бай гаа бол гэж бодохоор халаглам.Согтууруулах ун даа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, хүний амь насанд халдсан эмэгтэйчүүд, тэнэмэл хүүхдийн тоо тасралтгүй өссөөр л байгаа гэнэ.Шөнийн хагас өнгөрснөөс хойш цаг тутамд хоёр гурваараа цувсаар 06.00 цагийн үед таван камерт 15 эмэгтэй тухалсан байв. Байрны орны тоо дууссан гэсэн үг. Энэ шөнө гэртээ агсам тавьсан гурав, биеэ авч явах чадваргүйгээр “тасар сан” дөрөв, согтууруулах ундаа хэрэглэсэн үе дээ хулгай дээрмийн хэрэгт холбогдсон гурав, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван хүн ирэв. 23-25 орчим насны, хэний ч хараажийн аятайхан царай зүстэй бүсгүй согтуугаар тээв рийн хэрэгсэл жолоодож яваад баригджээ.“Намайг ийм аймаар газар хонуулаад байхдаа яадаг юм” хэмээн найз залуу руугаа гар утсаар ярьж, тунирхаж харагдана.Чингис хааны “Их засаг” хуульд “...дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж уу, жар хүрээд жаргаж хүрт...” гэсэн байдаг. Гэтэл Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 21- ээс дээш насны хүнд архи худалдаж болно гэсэн  заалт бий. “Их засаг”-т архи ууж хөлчүүрхсэн хүнийг нойтон эсгийд боож хаях, жанчих, бодоор торгох зэргээр шийтгэдэг байсан бол одоо ор дэр тавьж өгөөд амрааж байна.Улаанбаатарын шөнийн амьдрал архины ноёр хол, зугаа цэнгэлийн далай, хэрэг зөрчлийн үүр болсон гэдэгтэй маргах хүн үгүй. Өнгөрсөн онд архи ууж согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэж ноцтой зөрчил гаргасан хүний тоо 12129-д хүрсэн нь үүний баталгаа биз ээ.Нар мандаж, их хотыг гийгүүлснээр эрүүлж үүлэхийн өглөө эхэллээ. Зарим нь унтаж байхад, ухаан сэхээ орсон хэд нь хоорондоо яриа өрнүүлнэ.Камерийн “атаман” эмэгтэй “Эндээс гараад ахиад хэд хоног ууна аа” гэх нь дуулдана.Гутах шиг болов.09.30 цаг.Эрүүлжүүлэх байранд хоносон эмэгтэйчүүдэд архины хор уршгийг таниулсан сургалт зохион байгууллаа.Сургалтын материал өгөхөд газар чулуудчихаад гардаг хүүхнийг харлаа.Үйлчлэгч эмэгтэй шалаа угаагаад завгүй.Согтуучуудын бөөлжис, өтгөн шингэнийг цэвэрлэн, тэднийг болзошгүй эрсдлээс хамгаалсныхаа төлөө хараалын бай болж, галзуу авирыг нь тэвчин суудаг цагдаагийн ажилтнуудын нүд улайж, хоолой нь сөөжээ.Эрүүлжүүлэх байр хонги лын хэсэгт байдаг болохоор чийг ихтэй.Түүнээс гадна байнгын чарлаан хашгираанд толгой хагарах шахам өвдөх нь наад захын асуудал гэдгийг энд ажилладаг хүмүүс л ойлгоно.Эрүүлжүүлэх байрны ажилтнуудад стресс тайлах эмчилгээ гэж үгүй.Аргаа барсан тэд жижигхэн өрөөндөө загас тэжээж, ус харж тайвширдаг тухайгаа хуучилсан.Хагас галзуу хүмүүстэй ажиллаж, хамаг муу муухайг нь биеэрээ мэдэрдэг эрүүл жүүлэх байрны цагдаагийн алба хаагч дад хортой нөхцөлд ажилласан гэдгээр цалингийн таван хувийн нэмэгдэл олгодог гэнэ.“Хүйтэнд согтож унаад, хөл гараа хөлдөөсөн хүмүүс цагдаа нарыг буруутгадаг.Согтууруулах ундаа хэрэглэж ухаан санаагаа алдсан үедээ эд зүйлээ дээрэмдүүлчихээд өглөө нь цагдаа нараас нэхэж, шалгуулахад хүрдэг.Энд ажилладаг хүмүүсийн эрх ашгийг хүндэтгэх газар алга.Уг нь эрүүлжүүлэх байр ЭМЯ-ныхаа дэргэд байдаг юм билээ” гэж Эрүүлжүүлэх байрны дарга ярив.Эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн мэдээ тайланг гаргаж байх зуур дүүрэг дүүргийн цагдаа нар ирж, захиргааны зөрчил гаргасан хүмүүсээ авч явсаар байв. Хүндрэл чирэгдэлтэй нэг зүйл бол хүмүүс хоногийн мөнгөө төлөхөөсөө төлөхгүй нь их аж.Ихэвчлэн эмзэг давхаргын хүмүүс ирдэг учраас тэр.“Архи уух болохоороо олсон хэдэн төгрөгөө хайрладаггүй хэрнээ үйлчилгээний хөлсөө төлөх гэж бөөн юм болдог.Бүртгэлийн карт гэдэг бол улсын үнэт цаас.Бүртгэлтэй хүн бүрийн тоогоор улсад мөнгө тушаадаг” хэмээн дэд ахлагч Б.Наранчимэг ярив.Энд 18-30 насны зургаа, 31-45 насны найм, 46-55 насны нэг эмэгтэй хоногложээ.Эндээс үзвэл, архидалт залуужиж байгаа нь үнэн бололтой.Сум тачигнаж, бөмбөг дэлбэрч байгаа Судан, Сири зэрэг оронд дайны улмаас хүмүүс амь насаа алдаж байхад Монгол Улсад зөвхөн архидалтаас болж хоногт 2-3 хүн нөгөө ертөнц рүү оддог гэнэ.Архидалт тэгэхээр чимээгүй дайн болсон юм биш үү. Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байр үд дунд гэхэд арайхийн хоосорч, өдрийн 13.00 цагт ээлж солигдов.Архины ой гутам үнэрээс салж, цэнгэг агаартай золгох таатай байсан ч эрүүлжүүлэх байрны хашааны хаалгаар гарах үед шинэ өдрийн эхний “зочин” зөрөн ирж байлаа.Хүйсийн ялгаваргүй нийгэм, хүйсийн эрх тэгш байдал гэж бид их ярьдаг болсон. Зөв байх л даа.Гэхдээ архидалт мэтэд жендерийн мэдрэмжийг чухалчлах хэрэггүй баймаар.Харамсалтай нь монгол хүүхнүүд архи уух, агсам согтуу тавих “ажилд” эрчүүдээсээ огт дутахааргүй болчихжээ.

                                                                                           Өнөөдөр сонин М. Урантуяа



No comments:

Post a Comment