4.18.2013

Амны билгээс ашдын билэг

Dear Otgontuya,


  •          How are you today.  Is everything ok? I didn’t know your address or phone number, how I could find you. I really miss you. Right now I have been studying university of Oxford. I have been here since last year. Every day I have a lot of homework and learnt a lot from this school. Sometimes I feel so tired and I want to rest few days. But I know. If I study hard, my English will improve fast. You usually want to improve your English fast. So I’m writing this letter for you.
  •       If you come in here, your English will improve so fast. Because this is a famous university in the world. This school has lots of good teacher and disciplines. In our school there are few Mongolian students. So you’ ll usually speak English and you have made many American friends here. If you want to study English well, you have to forget your own language. Now I l’ m living rent a house near by my school. I pay 200 dollars once a month. It’s so cheap. And if you can study well, you will can take a some money from our school.  So I advise to you. You should come in here quick. So you can see many thing.  
  •     Maybe for the first time you have many problems. For example: you will miss your family very much and you can’t eat American food. But you will habituation it one by one soon. This is a very clean city. I feel very safe and comfortable here. Do want to come in? If you come in here, I will help you. You can never challenge anything. You have already know my e-mail, so you can tell me your answer. Good Luck! 
  •  




4.15.2013

Харанхуй доторх аялгуу

Гунигийн хар сүйх тэрэг чамайг хэзээ ч эзэмдэхгүй
Тэнгэрийн элч нар чам дээр эргэж ирэх бодол байхгүй... Хар
         Хэлэх ганц үгийг ч алдалгүй чагнах гэж чих тавин сонсоно. Харамсалтай нь хэд сонссон ч энэ дуу миний сонорт үл хүрнэ. Дэндүү хүнд. Саарал, саарал дахиад л саарал өнгийн нэг  их гуниг, харуусал, шаналан дуу нэртэйгээр хөврөнө.
        Унгарын хөгжмийн зохиолч  Rezső Seress найз бүсгүйдээ тун их хайртай байж. Гэтэл тэд салаа замын эрхээр үү, салъя гэж салсан уу учир үл мэдэх нэгэн  шалтгаанаар салсан гэдэг. Тэр үед хөгжмийн зохиолчийн онгод ихээр хөглөгдөн нэгэн дууг зохиосон нь “Gloomy Sunday” хэмээх дуу юм. 1930-д оны үед баруун Европд энэ дуу анх цацагдаж , тухайн үеийн дайны дарамттай байсан ард түмний дунд амиа хорлох сэдэл болж байсан нь үнэн түүх юм. Шалтгаан нь энэ дуу нь сонсож буй хүндээ ер бусын уйтгар, шаналалыг төрүүлдэг, үхлийн тухай бодтол нь ховсдох чадвартай гэнэ. Анх Унгар, Германд энэ дуу дэлгэрч иргэд нь зуу зуугаараа амиа хорлож байснаас тухайн үед энэ дууг 1970-д онийг хүртэл хориглож байсан бөгөөд одоо ч хяналтанд байдаг ажээ. 1936 онд АНУ-д уг дууг алдарт Billie Holiday дуулснаар олны хүртээл болсон ба тэр үед ч бас л цөөнгүй хүний амийг авч одсон байна.
      Сонирхолтой бас нэгэн баримт байгаа нь уг хөгжмийн зохиолч дуугаа сонсож байгаад цонхоор үсэрч амиа хорлосон ба түүний салсан найз бүсгүй мөн хор ууж хорвоогоос хальсан нь ням гариг байж таарчээ. Амьсгал хураах мөчдөө тэрээр хоёрхон үг хэлсэн нь “Gloomy Sunday” гэсэн үг байж. Энэ нь хүмүүсийн жихүүцлийг улам бүр нэмэгдүүлдэг гэнэ. Цаг хугацаа ч улиран өнгөрсөөр энэ дууг маш олон дуучин өөрсдийн хувилбараар дуулсан ба тэдгээрийн дотор Бьорк хүртэл багтах аж. Тэрбээр рок, жааз, трип хоп, электроник, индастриал урсгалыг хослуулан хачин этгээд хөгжим, өнгө аясаар дуулдаг. Бьоркын хөгжмийг сонсох тусам улам бүр сонирхол төрж, дуртай болдог нэгэн нууцлаг хүч бий.  Тийм ч учраас хүмүүс Бьоркын дуулсан хувилбараар “Gloomy Sunday”-г сонсох дуртай байдаг. Уг дууг 1935 оноос эхлэн өнөөг хүртэл дал гаруй хувилбараар дуулсан байх юм. Эдгээр нь япон, герман, англи, франц, швейд, орос гэх мэт маш олон орны хэлээр дуулагдахын хажуугаар жил ирэх тусам хүмүүс сонирхож маш олон төрөл жанраар дуулж байна.
Харанхуй дотор төөрсөн мухар сүсэг
         Хүн бүр уг дууны түүхийг сонсоод маш их гайхдаг мөн тодорхой хэмжээний айдсыг өөртөө агуулдаг байх. Би ч гэсэн энэ дууг сонсоод яах бол, надад энэ дуу бусадтай адил нөлөөлж чадах болов уу гэж боддог байх гэж надад санагдах юм. Айдас агуулсан хэрнээ сонсохсон гэж тэмүүлэх. Үнэхээр хачирхалтай зан. Эсвэл уг дуунд хүмүүсийг өөртөө татах ямар нэгэн шид байна уу ч гэж бодох. Зарим хүмүүс энэ дууг зуун дамжин хараагдсан дуу ч гэж нэрлэх юм билээ. Хараалынх нь шидээр бид айдастай хэрнээ сонсох гэж татагдаад байна уу?. Аль эсвэл өмнө нь  сонссон хүмүүс амиа алдахад хүрсэн шиг би ч гэсэн гунигт ням гаригаас болж хорвоог орхино гэсэн үнэмшлийг өөртөө бий болгодог юм болов уу?. Итгэл гэдэг гойд сонин зүйл. Энэ бол хүч чадал, эрхэм чанар. Хүмүүс итгэдэг зүйлээ мэддэг юм шиг ярьдаг шүү дээ. Түүхийн хуудсыг сөхөөд үзвэл аль эртний Лалын түрэмгийлэл, загалмайтны аян дайнаас эхлээд өнөөгийн африк дахь шашны мөргөлдөөн, террорист халдлага, зохион байгуулалттай амиа хорлолт гээд л шашнаас үүдсэн гай гамшгууд хичнээн ч их байна вэ дээ. Энэ мэтчилэн мухар сүсэг, итгэл үнэмшил хэт туйлширсанаас болж өөрсдийгөө нөгөө ертөнцийн иргэн болоход ч хүргэсэн юм бил үү хэн мэдлээ.
Харанхуй хөгжмийн хүч
        Хүн төрлөхтний соёлын агуу нээлт болох дуу хөгжим, түүний аялгуу хэмнэлд хүнийг уйлуулах, баярлуулах, тайтгаруулах хүчтэй увидас нуугдаж байдаг бөгөөд ямар урсгал чиглэл гэдгээсээ хамаарч хүнд тайтгарал эсвэл дарамт ч учруулж болдог гэдгийг судлаачид хэлсэн байдаг. Гадаад ертөнцтэй биднийг холбож өгдөг хамгийн чухал мэдэрхүйн нэг бол сонсгол юм. Антропологийн зарим судалгаанаас харахад олон зуун жилийн турш хүн төрлөхтөн хөгжим болон дуу авиаг хүний оюун бодлыг өөрчлөхөд ашиглаж ирсэн байдаг. Хөгжим нь тархины физик ертөнцийг хүлээн авч, оюун ухаандаа ургуулан хүлээн авах болон биетүүдийн хоорондох ялгааг таних чадварыг хөгжүүлдэг ажээ. Энэ үед хүн мөрөөдөж, төсөөлж, ургуулан бодох чадвар хэт ихэсдэг. Өөрөөр хэлбэл бодит орчноос хэсэг хугцаанд тасрана гэсэн үг юм л даа. Тиймээс  уг дуунд хараал шингэсэнээс бус төсөөлөлдөө хэт хөтлөгдөж амиа ч хорлож болохыг үгүйсгэх аргагүй юм. Зарим үед хөгжим нь хүнд цаг хугацаа зогссон мэт сэтгэгдэл төрүүлдэг гэхээр дуу хөгжим ямар хүчтэйг харуулж байна. Тэр дундаа цөхрөл, гуниг, зовлон агуулсан утга санаатай дуу энгийн нэгэн дуунаас илүү хүний сэтгэл зүйд нөлөөлөх нь ойлгомжтой. Цагаан өнгө гэрлийг ойлгодог бол хар өнгө шингээдэг шүү дээ. Үүнтэй л яг адилхан хар мөртэй дуу таны сэтгэлзүйгээр яаж ч наадаж болох ажээ.




4.13.2013

“Хачиртай мэдээ” хөтөлбөр


МҮОНТРХачиртай мэдээ хөтөлбөр                    Нэвтрэх: 2013 он, 04 сар, 10 өдөр
Зохиогч: Н.Цэвэгмид                                                Давтах: 2013 он, 04сар, 12 өдөр
Хянаж зөвшөөрсөн: Д. Дагиймаа                            Хэмжээ: 4 хуудас 20 минут

Эхлэл хөгжим 1 /Шторк/
Эхлэл хөгжим 2 /Цааш дэвсгэрлэнэ/
Нэвт эм: Сайн байцгаана уу, эрхэм сонсогчид оо. Та бүхэндээ шинэхэн өдрийн мэнд хүргэе. МҮОНТР-гийн цэнгээнт нэвтрүүлэгийн албанаас өдөр бүрийн 11.00 цагаас бэлтгэн хүргэдэг “Хачиртай мэдээ” хөтөлбөрийн даваа гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаараараа бид сонсогч та бүхний танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэлд дусал нэмэхээр нийслэл Улаанбаатар хотод болсон шинэ, соргог мэдээ мэдээллийг хүргэхээр бэлтгээд байна. Ингээд та бүхний шинэ долоо хоногийн ажил үйлсэд амжилт хүсээд алдарт дуучин, жүжигчин Jenniper Lopez-ийн “Dance again” гэх цоглог дуугаар хамтдаа нэвтрүүлгээ эхлүүлэе.
Хальс 1 / Jennifer Lopez-ийн “Dance again” дуу/ - 4.27
/Таслал хөгжим/
Нэвт эр: Сонсогч та бүхэндээ эрдэнэ шишийн үнэртэй шинэхэн кино театрын талаар мэдээллийг хүргэх болно.
 Нэвт эм: Залуус та бүхэнд шинэхэн кино театрын  нээлтийн ажиллагааны үеэр авсан санал сэтгэгдэлийг хүргэнэ. /Ардын жүжигчин Ц. Гантөмөр, Жүжигчин              Н. Оргил/
Нэвт эр: Мөн энэ үед Дэлхийн алдартай “Warner Bros”-ын төслөөр бий болсон анхны монгол киноны нээлтийн ажиллагааны талаарх мэдээллийг  залуус та бүхэнд хүргэх болно.
Нэвт эм: Шинэхэн киноын жүжигчид болон, “Warner bros” кино компаний дэд захирал Давид Валлестай уулзаж бэлтгэсэн сурвалжлагыг  хүргэнэ. Та бүхэнд сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэн нэвтрүүлгээ тухтай сууж хүлээн авна уу.
/Таслал хөгжим/
Нэвт эр: Өргөө кино театрын үзэгчдийн суудал нь тоосонд дарагдаж, үүд босго нь элдэв согтуучуудын хөлд элэгдэж байсан үе саяхан билээ. ЄнєєдєрӨргөө кино театр шинэ єнгє тєрхтэйгєєр үүдээ нээж, орчин үеийн шилдэг тохжилтоор үзэгчдээ угтан авлаа. Хэдхэн цагын өмнө тус кино театрын нээлт ёслол төгөлдөр эхэлсэн юм. Өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцсэн кино театрын анхны үзэгчдээр гадаад дотоодын эрхмүүд, кино, дэлгэцийн алдартнууд болон кино сонирхогч хүүхэд багчууд уригдан ирсэн байлаа.
/Таслал хөгжим/
Нэвт эр: Одоо та бүхэнд сонирхолтой санагдах байх гэсэн үүднээс Өргөө синема”-гийн дотоод тохижилтын талаар мэдээлэл өгөе.
Тус кино театр нь дээд зэрэглэлийн кино театр болж Өргөө синема нэрээр дахин нээгдлээ. Кино театрын дотоод тохижилт бүрэн шинэчлэгдэж нийт 769 энгийн, 56 тусгай суудалтай, дөрвөн үзвэрийн танхимыг дэлхийд тэргүүлэгч компаниудын дуу, дүрсний хамгийн дэвшилтэт төхөөрөмжүүдээр тоноглосон байна. Түүнчлэн нийт дөрвөн танхимтай бөгөөд гурав, дөрөвдүгээр танхим VIP тасалгаатай, харин эхний хоёр нь 180 хүний суудалтай том танхим байх аж. Тасалбарын үнийн хувьд энгийн танхим нь 4000, VIP танхим 15000 төгрөгийн үнэтэй. Тусгай танхимд ундаа, чипс, поп корн гээд хэрэгцээт бүх зүйл бий учир ингэж өндөр үнэлсэн гэдгээ зохион байгуулагчид хэлж байсан.  Мөн хөжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан кино үзэх тусгай талбай, ариун цэврийн өрөө зэргийг бий болгосон нь монголдоо анхдагч болж чаджээ. Алдарт “Warner bros”-ийн ашигладаг төхөөрөмжийг суурилуулсан гэдгээ ихэд онцолж байсан. Германы “Kinoton, брэндийн 35 мм-ийн хальсны проектор, АНУ-ын “JBL”брэндийн 5.1 долби дууны систем. Солонгосын алдарт Харкнэсс брэндийн дэлгэцээр тоноглогджээ. Сонсогч та бүхэн ч гэсэн эрдэнэ шишийн гайхалтай үнэр сэнгэнэсэн шинэхэн кино театраар зочлоод гараарай.
/Таслал хөгжим/
Нэвт эм: Нээлтийн ажиллагаанд Уорнер брос интернэшнл синема”- гийн дэд ерөнхийлөгч Дэвид Уоллес, дуу дүрсний салбар хариуцсан захирал Энди Саймс болон ардын жүжигчин Ц. Гантөмөр, П. Цэрэбдагва, Д. Мэндбаяр, А. Очирба, парламентийн аварга Д. Баатаржав нар уригдан ирсэн. Зочдын дунд нэгэн содон хүн байсан нь жүжигчин Н. Оргил байсан юм. Ингээд  одоо сонсогч та бүхэндээ нээлтийн ажиллагааны үеэрх сурвалжлагыг хүргэе.
/Хальс 2 1 мин 20 сек ; Ардын жүжигчин Ц. Гантөмөр, Жүжигчин Н. Оргилын  яриа/
Нэвт эр: Дэлхийн алдартай “Warner Bros”-ын төслөөр бий болсон анхны монгол киноны нээлт энэ үед давхцаж олон шинэлэг үйл явдал өрнөж байлаа.Өргөө кино театрын нээлтийг сонирхож, бас ч уртхан зассан улаан хивсэн дээгүүр хэн, хэн  залрах бол гэж сонжсон үзэгчид теартын гадаа олноороо хүлээж байсан юм. Ингээд удалгүй Ардын жүжигчин П. Цэрэндагва, Д. Мэндбаяр топ модел Д. Болормаа нарын урлагын төлөөлөгчид үзэгчидтэйгээ мэндэлж, ёслол төгөлдөрөөр танхимд орж ирсэн юм. Үүний дараагаар БСШУ-ны сайд Ё. Отгонбаяр, Сод монгол группын ерөнхийлөгч Ц. Анандбазар “Warner Bros” кино компанийн дэд захирал Давид Валлес, Энди Симес нар хүндэтгэлийн туузыг хайчилсан билээ.
/Алга таших чимээ/
Нэвт эр: Харин одоо сонсогч та бүхэндээ киноны гол үйл явдалаас танилцуулая. Үүнийг сонсоод та бүхэн зайлшгүй Өргөө кино теарыг зорьж уг бүтээлийг сонирхоно гэдэгт итгэж байна.
/Хөгжим дэвсгэрлэнэ/
Гоёлы даашинз”-д адтай сэргэлэн Ариунаа, даруухан нь дэндсэн Чука нарын гэрээт үерхлэлийн гол буруутан нь 1000 долларын үнэтэй даашинз болдог. Загвар өмсөгч эгчийнхээ чамин ганган даашинзаар гоёхдоо санамсаргүйгээр дарс асгагчихсанаас болж Ариунааг Чукаг царайчлах гэрэг гарна. Үнэндээ сургуулийн мисс Матрын зулзагыггуйх том шалтгаан энэнээс өөр юу байх билээ. Ийнхүү 1000 долларын тохиролцоотой тэдний үерхлийн азаар матрын зулзага нь ханхүү болон өөрчлөгдсөнөөр кино өндөрлөнө. Орчин үеийн залуусын хайр, сэтгэлийг хөгжилтэйгөөр дүрсэлсэн энэ киног найруулагч З. Батболд бичиж, найруулсан байна.  Тэрээр АНУ-д 1000 долларын даашинзыг монголчилсон аж.  Энэ кино хөгжимт гэдгээрээ анхны  гэсэн тодотголд багтаж байгаа. Гадаад, монгол хэлний зургаан дууг нь дуучин T. Эгшиглэн, ВХ, хаянаа нар амилуулжээ. Одоо бүгдээрээ хамтдаа Гоёлын даашинз киноны Sound track “100 хувь дууг хүлээн авч сонсоод эргэн студидээ уулзая.
/Хальс 3 Эгшиглэн- 100% дуу/ -3.22
Нэвт эм: Баярлалаа сонсогчид оо. Өөртөө итгэлтэй бүсгүйн дуу та бүхэнд таалагдсан байх. Одоо залуус та бүхэндээ киноны гол дүрийн баатар болон “Warner Bros” кино компанийн захиралтай уулзаж хийсэн сурвалжлагыг хүргэе анхаарлаа хандуулна уу.
/Хальс 4 2 мин 31 сек; Жүжигчид болон, “Warner bros” кино компаний дэд захирал Давид Валлес /
/Таслал хөгжим /
Нэвт эр: Бидэндтэй хамт байгаа сонсогч та бүхэндээ баярлалаа. Бид Хачиртай мэдээхөтөлбөрийн энэ удаагын дугаараар өнөөдөр нээлтээ хийсэн Өргөө кино театр болон Гоёлын даашинз киноны талаарх мэдээллийг хүргэж байна. Өнөөдөр эрдэнэ шишийн үнэртэй театрт ирсэн зочид анхны үзэгчид болохын сацуу Монголын уран сайхны хөгжимт инээдмийн кино болох Гоёлын даашнз”-ын ч анхны үзэгчид болсон юм. Мөн “Quantum Solace 007” буюу Жэймс Бондын адал явдалын хамгийн сүүлийн анги, оросын залуусыг байлдан дагуулж буй инээдмийн кино Стиляги буюу Дэгжин шаавай-г сонирхсон юм. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа нь зогсоод байсан Өргөө кино төатр ийнхүү шинэ орчин үеийн өнгө төрхтэйгөөр хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулахаар нээгдсэнд хүрэлцэн ирэгсэд ам сайтай байсан юм. Монголын уран бүтээлчидээ дэмжин, соёл урлагийн байгууллагуудтай цаг үргэлж хамтран ажиллахаа кино театрын удирдлагууд тэмдэглэн хэлж байсан. Мөн паралимпийн аварга Д. Баатаржав уг кино театрыг нэрээ уйгаржин бичгээрээ  хэвээр авч үлсдэнд их олзуурхаж байсан шүү.
Нэвт эм: Сонсогч та бүхэндээ хүргэсэнХачиртай мэдээхөтөлбөрийн Даваа гарагийн дугаар  энд хүрээд өндөрлөж байна. Бидний бэлтгэсэн нэвтрүүлэг та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Маргаашийн дугаараар шинэ, соргог мэдээ мэдээлэлтэй эргэн уулзая баяртай.
/Төгсгөл хөгжим/

4.08.2013

Гэхдээ бас өднөөс ч хөнгөн

Тэр тэнгэр өөд тэмүүлэх энхийн цагаан тагтаа шиг.  Тиймээ яг л цагаахан тагтаа. Харагдах байдлаасаа  тэр хар ч байдаг л даа.Гэхдээ тэр цагаахан. Хүн бүхний бодол зүрхэнд намуухан аязын хамтаар хөнгөн гэгч нь дэгдэнэ. Хөвсгөр цасан дээр ч мөр нь үл гарам тийм  л хөнгөн гэхдээ тэр байнга л газар товшин байдаг. Эс хөнгөн гэвэл гомдсондоо тэнгэр өөд дэрхи хийн нисчихмээр тийм нэгэн өмсгөлөөр гоёно.Яг л өд шиг. Гэхдээ бас өднөөс ч хөнгөн зөөлөн уян налархай хөдөлгөөнтэй. Дэгжин бөгөөд эрхэмсэг байдал энд л илэрдэг. 

4.06.2013

Эх бичвэрт задаргаа хийx


СОГТУУРЛЫН ЖЕНДЕР
            1.      Сэдэв
Улаанбаатарын шөнийн амьдрал архины ноёрхол, зугаа цэнгэлийн далай, хэрэг зөрчлийн үүр болсон гэдэгтэй маргах хүн үгүй. Архидалт зөвхөн эрчүүдэд л хамаатай, архийг зөвхөн харчууд л уудаг гэсэн урьдын ойлголт үгүй болж, охид эмэгтэйчүүд энэ хорын зам руу хошуурах боллоо. Эмэгтэйчүүдийн дунд архидалт жилээс жилд нэмэгдэж, тэр нь бүр хавтгайрч охидыг хамрах болсон байна. Зөвхөн эмэгтэйчүүдийг хүлээн авдаг бие даасан эрүүлжүүлэх байр ч нээгдсэн байна. Эмэгтэй хүн ар гэрийн зовлон, эр нөхрийн арчаагүй байдлаас болж стресст их ордог. Тэгээд зовлонгоо мартахын тулд архидан согтуурч эхэлдэг. Гутрах, сэтгэлээр унах бүртээ архи ууж, энэ нь давтагдар нэг мэдэхэд эргэж буцалтгүйгээр архичин болох замдаа ордог байна. Архи амьдрал нь, эрүүлжүүлэх гэр нь, цагдаа нар харгалзагч нь болсон байнгын үйлчлүүлэгчид ч цөөнгүй байдаг байна.

4.05.2013

Гэр бүлийн хайрыг түгээгч радио 104.5


Сансарын тунелын ойролцоох гэр хорооллын нарийхан гудамжаар өгсөж FM104.5 гэж улаан өнгөөр хаягласан ногоон өнгийн барилгыг ХУИС- ийн сэтгүүл зүйн II курсын оюутнууд бид зорьлоо. Хэдий урилгагүй зочид байсан ч сэтгүүлч Д. Түвшинбаяр биднийг  эелдэгээр угтаж авсан юм. Тэрбээр Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийг радио сэтгүүлчээр төгсөж өдгөө мэргэжлээрээ ажиллаж байгаа билээ.
       XX зууны эхэнд дуу чимээ, аман мэдээллийн харилцааны боломжийг нэгэн зэрэг өөртөө агуулсан утасгүй цахилгаан мэдээ болох радио харилцаа холбооны шинэ хэрэгсэл болон хувирсан нь сэтгүүл зүйн түүхэн дэхь цоо шинэ үзэгдэл байв.                                       
1920-1930 аад оны үед радио нэвтрүүлэг газар сайгүй нэвтэрч сая сая радио сонсогчийг хамарсан хүлээн авагчдын хамгийн өргөн хүрээнд тогтмол нөлөөлөх шинэ суваг төлөвшсөн юм. Өдгөө манай улс нийт 179 хэт богино долгионы радиотой болжээ. Эдгээрийн дундаас бид Эрүүл харилцаа, Ивээгдсэн гэр бүл, Эвлэрсэн нийгэм гэх уриатай гэр бүлийн радиог онцлон сонгосон юм.
           Уг радио нь 2001 оны тавдугаар сард анхны эфирээ цацаж байжээ. Финланд улсын 100 хувийн хөрөнгө оруулалтаар бүтсэн бөгөөд үнэхээр тохилог, тухтай орчныг бүрдүүлж чаджээ. Анх гаднаас нь хараад 2 давхар барилга байна гэж бодсон ч аялалын төгсгөлд 4 давхар гэдгийг мэдсэн юм. Ийнхүү бид сэтгүүлч Түвшинбаярын хамтаар 2-р давхар буюу найруулагчдын өрөө, ажилтай танилцсан юм. Тун удахгүй эфирээр цацагдах олон ангит жүжгийн хэсгээс уншиж хоолой бичлэгэнд орж үзлээ. Ангийнханы маань хувьд энэ нь анхных байсан учир аргагүй туршлага дутаж байсан юм. Тиймээс найруулагч бидэнд хандаж сэтгүүлч хүн олон нийттэй харилцдаг тул үгээ тод цэвэр дуудах ёстой, үүний тулд хоёроос гурван ширхэг шагайг амандаа хүлхэж амны хайрцагыг томруулах шаардлагатай гэж зөвлөсөн юм. Үүний дараагаар бид 3-р давхар буюу хөтлөгч, шууд эфирийн өрөөтэй танилцсан юм. Тус радио нь 4 сэтгүүлч, 4 найруулагч, 5 хөтлөгчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Хайрын төсөл, Халуун цай, Зүрхний гоёл, Шивнээ, Эр хүн хэлсэндээ, Аврах цагираг, Аавын хүлээсэн захиа, Аюулгүй сонголт, Аялаагүй бүүвэй, 1045 дахь захидал, Family music, Амьдралын учиг гэсэн 12 нэвтрүүлэгийг бэлтгэн хүргэдэг байна. Дашрамд дурьдахад хөтлөгч нарын зарим нь гэр бүл судлаач мэргэжилтэй хүмүүс байдаг ажээ. Зөвхөн  эфирийн цаанаас сонсочидтойгоо холбогдохоос татгалзаж тэдэнтэй уулзах радио аялал зохион байгуулж, эфирийн өрөөнд хөтлөгчтэй шууд ярилцлагад орох, хайртай дотны хүмүүстээ өөрийн хоолойгоор мэндчилгээ илгээх, тусгайлан хөтлөгч нартай уулзаж гэр бүлийн зөвлөгөө авах зэрэгт нээлттэй байдаг гэнэ. Хэрэв та радиог тогтмол сонсох боломжгүй бол Гэр бүлийн радио 104.5, Хайрын дархлаа төрийн бус байгууллагатай хамтран гаргасан Миний хайрын төсөл номыг худалдан авсанаар өөрт хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө, тус радиогийн байнгын сонсогч гэр бүлүүдийн туршлага зэргээс судлах боломжтой хэмээн сэтгүүлч, гэр бүл судлаач Т. Буянтогтох хэлсэн юм.
          Чихэнд хоногшсон хуучны дуу, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг та ажлын өдрүүдэд 07.00-09.30 цагийн хооронд Өдрийн өнгө булангаар хөтлөгч М. Мөнхбаттай цуг хүлээн авч болно. Гэр бүлийн боловсрол, бүсгүйчүүдэд зориулсан нэвтрүүлгийг 10.30-13.00 хооронд харин залууст зорилсан хөтөлбөрийг 14.00-17.00 цагийн хооронд хүлээн авч сонсох боломжтой. WWW.1045.MN  гэх цахим хаягтай бөгөөд та дэлхийн өнцөг булан бүрээс шууд эфиртэй холбогдох боломжтой. Жишээ нь та Хайрын төсөл нэвтрүүлэгийн шууд дугаарыг ажлын өдрүүдэд 09.30-10.30 цагаас, давталтыг мөн өдрийнхөө 19.00, 23.00 цагаас, цагийн зөрөөтэй сонсогчид маргааш өглөөний 05.00 цагаас сонсох боломжтой юм.
         Интернэт, телевизийг түлхүү ашиглаж радио, тогтмол хэвлэл үеээ өнгөрөөсөн гэж зарим хүмүүс ярьдаг. ХУИС-ийн сэтгүүл зүйн II курсын оюутан Л. Отгонтуяа хэлэхдээ би радиог хэт явцуу утгаар төсөөлж байжээ. Хоёр гуравхан мэргэжлийн болон мэргэжлийн бус сэтгүүлчээс бүрдэж эфирийн ганц өрөөнөөс үйл ажиллагаагаа явуулдаг гэж бодож байлаа. Харин гэр бүлийн радиотой танилцсанаар радиогоор зөвхөн дуу л сонсох бус мэдлэг боловсрол, мэдээлэл авдаг цөөн бус хүмүүс байдаг, хүмүүсийн амьдралд ямар их үр нөлөөгөө өгдөг вэ гэдгийг мэдэж авлаа гэсэн юм. Энэ мэтчилэн  тус радиогийн хамт олон нь хэвлэл мэдээллийн салбарт нэгэн шинэ өнгө төрх, урсгал, чадварыг харуулсан олон жилийн туршлагатай хамт олон гэдгээ Болор үзэг наадмаас хүртсэн шагналуудаараа гэрчилж байлаа. 

Шүүс биш эм

     Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам аргагүй наашилжээ. Байгаль дэлхий ч өнгөө шинэчилж, соньхон харагдана. Энэ үед Дундговь аймгаас 300 км зайд орших Гачуурт тосгоныг гэр бүлийнхэн маань зорьсон юм. Бид замаараа Улаанбаатар хотоор дайрсан бөгөөд нам гүмхэн тал газраар хурдтай давхиж явсан бидэнд хотын түгжрэл нилээдгүй төвөгтэй санагдаж байлаа. Холхих олонтой зэрэгцэн замын түгжрэл бага багаар л урагшилна. Нилээдгүй цагыг ингэж явсаар бид их хотын өрнүүн хөдөлгөөнөөс бага зэрэг ангжирлаа. Машины цонхоор харахнээ туул голын ойр орчимд явна. Хэдийгээр нар хур тэгширч, хур бороо элбэгшээгүй ч цаанаа л нэг дулаахан агаар хацар илбэнэ. Голын эргээр хаяалсан амрагчид хаяа нэг үзэгдэнэ. Туул голын хоржигнон урсах чимээ шувуудын жиргээнтэй таатайяа хоршино. Ийнхүү явсаар хотын төвөөс холгүйхэн орших Гачуурт тосгонд ирлээ.
          Энд ирсэн гол зорилго бол ээж аав маань хусны шүүс уух байсан юм. Сүүлийн үед хүмүүс хусны шүүс маш өргөн хэрэглэсээр байна. Шүүс нь подагри, үе мөчний өвчин, хаван, хатигшилт, хоолойны ангина, уушигны багтраа зэрэг өвчнүүдийн үед ууж хэрэглэдэг. Мөн ханиад, ходоод гэдэс, элэг цөс гээд ер нь л бүх л өвчинд тустай. Хусны шүүсийг жил бүрийн хавар тавдугаар сарын 1-20 ны дотор цаг агаарын байдлаас шалтгаалан хусны гүйдэл эхлэхээс дуусах хугацаанд бэлтгэж авдаг.
         Говийн хүмүүс бидэнд хус, нарс, гацуур гэх зэрэг модны мэдлэг хомс тул тосгоны айлаар бууж шүүсийг хэрхэн гаргаж авах талаар зөвлөгөө авсан юм. Лхагва гэх айлынх бөгөөд эхнэр Чулуунцэцгийн хамтаар амьдардаг аж. Бид нар шингэхээс өмнө буцна гэж яаран зөвөлгөөгөө түргэхэн аваад явах гэтэл хусны шүүс гарган авах нь тийм амархан ажил биш бололтой. Модны хамгийн доод талын мөчрийн дээхэн талд ёзоороосоо ойролцоогоор 1.5-2 метрийн өндөрт нүх гаргана. Ойролцоогоор 1 см голчтой, 3 см орчим гүн нүхийг ташуу өрөмдөж, эсвэл холтосыг гурвалжин хэлбэрээр зүсч түүндээ нарийхан гуурсийг зоон байрлуулдаг. Мөн 3-5 литрийн сав дүүргэхэд дунджаар 7 цаг зарцуулдаг гэнэ. Тиймээс ямар ч мэдлэггүй говийн хүмүүс бидэнд нилээд хэцүү санагдаж тэднийг хамт ууланд гарахыг гуйсан юм.
        Ийнхүү бид зааврын дагуу ажилаа хийж эхэлцгээлээ. Мод бүхнээс дуслах шүүсний хэмжээ харилцан адилгүй байх аж. Учир нь залуу модноос шүүс элбэг, хурдан гарч хөгшин моддос дусал дуслаар гардаг юм байна лээ. Шүүс ялгарч дууссаны дараа нүхийг хусаар заавал бөглөх ёстой гэв. Эс тэгвэл хус уйлууллаа гэж ихэд дургүйцэж байсан. Нэг хуснаас 2-3 литрээс их шүүс авахгүй байх нь чухал. Хэрэв хэт их шүүс авах буюу гүн зүсэж модлогийг гэмтээх нүхийг бөглөхгүй шүүсийг гоожуулж орхивол уг хус үхэх учир хянуур болгоомжтой эв дүйтэй байх хэрэгтэй байдаг байна. Түрүүчлэн дүүрсэн савнаас хусыг амсаж үзсэн юм. Сайхан үнэртэйн дээр исгэлэн амттай. Шүүсэнд сахар /О.5 – 7%/, шүү, калийн давс, төмөр, кальц болон бусад бодис агуулагдсан байдаг. Хэдхэн минутын дотор маш олон шүүсийг бэлтгэж аваад нар жаргахаас өмнө замдаа гарна гэсэн бидний бодол ийнхүү талаар өнгөрлөө. Бөнжигнөн гоожих дусал бүрийг харж, хүлээн суух зуураа Лхагва гуайтай тосгоны амьдрал, байгаль зэргийг ярилаа. Хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болжээ. Мэдлэг мэдээлэл ч сайтай болж. Хусны шүүс нь бие организмыг цэвэршүүлэх, сэргээх үйлчилгээтэй, биед маш сайн. Тиймээс шүүс уухаар өдөрт 10 гаруй машинтай хүмүүс ирж харагддаг шүү. Хотоос ойрхон болохоор ч наашаа зорьдог байх. Тэр болгонд нь чадахаараа туслаад буцаадаг даа гэж байлаа. Аргагүй л монгол хүний тусч, зочломтгой зан анзаарагдаж байлаа. Мөн нутгын өвгөн маарамба эмчилгээндээ  хусны шүүсээр гурил зуурч хэрэглэдэг байсан ба ходоодны хавдартай байсан нутгын иргэн 3 жил өвөл, зун тасларлтгүй шүүс уусаар өвчнөө илааршуулсан гэнэ. Хэрэв намар өвөл уухаар нөөцөлж авах шаардлагатай гэвэл цэвэрхэн, таглаатай саванд хийж хөлдөөдөг байна. Харин дараад нь задалсан шүүсийг нэг л удаа хэрэглэхгүй бол сүү шиг гашилдаг гэлээ.
         Энэ бүгдийг сонссон аав маань жил болгоны тавдугаар сард Лхагва гуайнд ирж хусны шүүс ууж байнаа гэж хэзээний танил хүмүүс шиг ярьж байлаа. Монголчууд бид гадаадын үнэтэй, үнэн худал нь мэдэгдэхүй эм авч уухын оронд, өөрсдийн баялаг, байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнээ судлаж, хэрэглэж заншвал илүү үр өгөөжтэй. Мөн хямд төсөрч байх болно. Тиймээс энэ бүгдийг хүүхдүүдэд дунд дургуульд байхаас нь л энэ мод ийм ашиг тустай, түүнийг нь хэрхэн боловсруулж, хэрэглэх гэх мэтчилэн зааж байвал уг нь хэрэгтэй юмсангэж Чулуунцэцэг гуай ээжтэй хүүрнэлдэн суусан юм.