10.28.2012

Жаргалын эрэлд



             Сургууль, гэр, замын түгжрэл гуравт хамаг цагаа зарцуулдаг миний амьдрал өнөөдөр бусад өдөртэйгөө л адил нэгэн хэвийн урсгалаар урсаж өнгөрлөө. Гэрээс гараад минийхээр яг 221 алхамын зайтай автобусны буудал дээр ирж сургуулийн зүг хүргэж өгөх шар өнгийн автобусыг саравчлан хүлээнэ. Бүүдгэр тэнгэр өмнө зүгт үүлээ хөөж зэврүүхэн салхилна.                                                                                                                                                    Автобус хүлээх зуураа хүзүүгээ ороосон эрээн ороолтруу шургаж нүдний булангаар элдвийг ажиглана. Энэ хүн ч даарж байгаа байхдаа тун нимгэн хувцаслаж, энэ нь ч дулаан явбал мянган лан гэдгийг харуулжээ гэхчлэн нөгөөг нь ажиглана. Хэнд ч хэрэггүй энэ бодлын маань дундуур хүлээж байсан шар өнгийн автобус дайран орж ирлээ. Автобуснаас буух арван хүнтэй зөрж хорин хүн суух шиг л болов.                                                                                                                                          Настайчууд нь суудал дээр заларч над шиг оюутнууд нь бариулаас дүүжлэгдэнзам ахина. Энэ автобусанд бариулаас барих шаардлага ч үгүй юм шигээ. Учир нь бариулаас барихгүй явлаа гээд ийш тийшээ холбирч, үсэрч ойчих зай завсар энд алга. Түмэн хүмүүсийн чихэлдээн дундуур давшсаар автобусны хамгийн урд хэсэгт хүрээд ирлээ. Урд хэсэгт нь чихэлдээн арайл гайгүй...

10.12.2012

Дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх найз минь




                       Багшаа! Би өмнөх хичээл дээр ирсэн билүү? хичээлээ тэмдэглээгүй байх юм гэж тэр дэвтэрийн хуудасыг хойш урагш эргүүлж, чимээ аниргүйг эвдэн гэнэт асуув. Багш суудал дээрээсээ гайхсан өнгөөр яасан гэнээ гэж лавлан асуунгаа өмнөө тавьсан ногоон өнгийн журналыг хэд хэд эргүүлж, ирцийн бүртгэлийг харснаа ирсэн байна гэж хоёрхон үгээр хариулахдаа бага  зэрэг инээвхийлэн байлаа. Мөн ч хамаагүй хүн шүү энэ                         Т. Дэлгэрцэцэг гэж би бодохтой зэрэгцэн магадгүй тэр үед багш бид хоёрын бодол яг нэг цэг дээр огтлолцсон учир багш инээвхийлэн суусан байх гэж санагдлаа.

10.07.2012

Гуниг мартуулсан гуниг

     
            Өнөөдөр ямар гээчийн өдөр вэ? өглөө сэрэхдээ л дэндүү их бухимдалтай босч, хажуу хавийн хүндээ уур бухимдалаа гаргаж, хамаг л мэдэх хараалын үгээ урсагсаар байтал таарлаа. Маргааш ч гэсэн яг л энэ үйл давтагдах мэт төсөөлөгдөнө. Уйтайяа....
Чиний тухай бодохтой зэрэгцэн нулимс үерлэж, чимээгүйхэн санаа алдана.
Чи бол миний зовлон
Зовлондоо би яасан их хайртай юм
Чи бол миний зогсоол
Зогсоолдоо би яасан гүн шигдчихсэн юм
Чи бол миний ялалт
Ялсаны дараах их хоосрол гэж Л. Өлзийтөгсийн  шүлэглэсэн нь санаанд буув. Тиймээ чи миний ялалт байсан.Нэг их ганцаардал, үгүйрэл, зовлонг мартуулсаныхаа хариуд дахиад л цагаан цагаан гуниг... ялсаны дараах их хоосрол минь энэ.