12.21.2014

Баяр ба бас хямрал

          Шинэ он гарахад ердөө арав гаруйхан хоног үлдээд байна. Энэхүү баярыг цагаан сар, наадам зэрэг үндэсний баяраасаа дутахааргүй өргөн тэмдэглэдэг болсон монголчуудын хувьд арванхоёрдугаар сар гарахтай зэрэгцэн баярын уур амьсгал орж, албан байгуулга, айл өрхүүд баярын бэлтгэлээ хангаж эхэлдэг.
         Бидний амьдралын хэв маяг, зан заншилтай холбоотойгоор аливаа зүйлийг сайнаар бэлэгдэж, билэгшээх дуртай ард түмэн. Тиймээс шинэ жилээр баярын ширээ аль болох идээ будаа элбэг, өнгөлөг байхын хэрээр ирэх ондоо хангалуун цатгалан байна хэмээн үүнд нилээд анхаарал хандуулдаг, тэр ч хэрээрээ багагүй зарлага гардаг.
            Айл бүрийн баярын ширээ тэдний бололцооноос хамааран харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ дундаж орлоготой өрхийн хэрэглээг 4 ам бүлтэй гээд зардлыг тооцож үзэе. Үүнд хоол, хачир, чихэр, жимс, бялуу, оргилуун дарс, ундаа гээд тоотой хэдэн зүйл оруулж хамгийн хямд буюу хүнсний захын үнээр тооцоход ойрлцоогоор 140 мянган төгрөг болж байна.

       Ядахад яр гэгчээр энэ мэт  баярын үеэр өргөн хэрэглээний барааны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгддэг нь ёс. Жишээ нь энэ сарын 10-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.0 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна. Өргөн хэрэглээний хүнсний бараа гэдэгт мах, гурил, будаа, элсэн чихэр, хүнсний ногоо багтаж байгаа юм.  Хэрэв тэмдэглэлт бус өдөр байсан бол дундаж орлоготой, 4 ам бүлтэй өрх 20-30 мянган төгрөгөөр гэртээ хооллох боломжтой буюу баярын өдрийнхөөс даруй 5 дахин бага зардал гаргана.  
      Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод өнгөрсөн 11 дүгээр сард өмнөх сарынхаас 0.6 хувь, оны эхнээс 10.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 11.9 хувь өссөн тооцоог үндэсний статисткийн хорооноос гаргажээ. Энэ нь манай улсын эдийн засаг өдрөөс өдөрт муудсаар байгааг хэлж байна. 



         Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байна. Үүнээс 140 мянган төгрөгийг зөвхөн баярын нэг өдрийн хүнсний хэрэглээнд зарцуулна гэвэл үлдсэн 30 хоногт 52 мянган төгрөгийг хуваах буюу өдөрт 1700 төгрөг л зарцуулах шаардлага гарна.
         Шинэ жил бол хүүхдүүдийн хувьд хамгийн их сэтгэл хөдөлгөсөн, хүлээлттэй баяр байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ баярлуулахаар бэлэг бэлддэг. Бөмбөгөр худалдааны төвд ууттай бэлэг чанараасаа хамааран 2500-20мянган төгрөгний үнэтэй байна. Уг үнийг дундажлаад, 2 хүүхэдтэй айл гэж тооцвол 23 мянган төгрөг хэрэгтэй болно. Энэ мэт бүх зардалаа нэмбэл та хамгийн багадаа 163 мянган төгрөгөөр гэр бүлийнхээ хүрээнд шинэ жилээ тэмдэглэх боломжтой. Ер нь хамгийн товчхондоо бараг л нэг сарын цалин салхинд хийсчихнэ гэсэн үг.

     Дашрамд сонирхуулахад айл өрх, албан байгууллагийн хоймрыг чимэн сүндэрлэх гацуур мод, чимэглэл сэлтийг хэдийнэ томоохон зах, дэлгүүрээр худалдаалж эхэлжээ. Үнийн хувьд хэмжээнээсээ хамааран харилцан адилгүй бөгөөд шинэ загвараас хамгийн хямд буюу жижиг ширээний гацуур мод 30 мянган төгрөг, 1.2 метрийн өндөртэй гацуур 75-150 мянга, 2,8 метр болон түүнээс дээш өндөртэй нь 160-380 мянган төгрөгний үнэтэй Нарантуул захд худалдаалагдаж байна. Харин өнгөрсөн жилийн загвар буюу эргэдэг, гэрэлтэй гацуур мод 55-200 мянган төгрөгний ханштай байна. 

12.16.2014

Сэрүүнээр зүүдлэгч

Наран улсыг та хэрхэн төсөөлдөг вэ? мананд хучигдсан уул толгод, гэрлийн хурдаар сум мэт шунгинан өнгөрөх хурдны галт тэрэг үү? Хийц сайтай, үнэтэй костьюмээр гоёж, үсээ толийтол гельдсэн бизнесмэн залуус, эсвэл кимоногоор гангарсан гейша юу? Япон улсын тухай та ямар ч төсөөлөлтэй байлаа дээрх бүгд тэнд бий. Гэхдээ миний хувьд алдарт хөгжмийн зохиолч Joe Hisaishi, Японы пост модерн утга зохиолын гарамгай төлөөлөгч Харүки Мүраками хоёроор л төсөөлөгддөг. 
Би тэдэнтэй санаандгүй байдлаар "танилцсан" юм. Азтай ч гэх юмуу. Joe Hisaishi-тай өнгөрсөн зуны нэгэн бүүдгэр, бороотой өдөр харин Мүраками Харүкитай яг хэзээ ч билээ дээ, нилээд хэдэн жил өнгөрсөн болохоор тодорхой санахгүй юм. Ямартай ч "Норвегийн ой" киног үзэж яваад л танилцсан юмдаг. 
Сэрүүнээр зүүдлэгч гэж юуг хэлдэгийг та мэдэх үү? Сэрүүн байж зүүдлэдэг гэхээр солиотой хүн шиг санагдаж байна уу? үгүй. Энэ бол солиотой биш харин ч сэхээтэн хүн. Үгийн урнаар бус утгын урнаар оюуны өндөр төвшинд ятган сэнхэрүүлэх хүчтэй, гайхалтай хурц егөөдөл, оюун санааны хувьд биднээр даажигнаж чаддаг алдарт Мүраками билээ.

Энэ ертөнцөд эмзэг, эвдрэхэд амархан дотоод сэтгэлтэй, байнга үхэлтэй зэрэгцэн орших хүн хичнээн л бол хичнээн байна. Харин Харүки Мүракамигийн зохиол нь нөгөө ертөнц, энэ ертөнцөөр чөлөөтэй орж гарах мэдрэмжийг төрүүлж чаддаг. Сонин биш гэж үү? Харүки Мүракамийг дэлхийн хэмжээнд таниулсан нэрт зохиол бол "Норвегийн ой" юм. Миний хувьд зохиолыг уншихаас өмнө киног нь үзэж түүнтэй танилцсан юм. 1987 онд бичсэн "Норвегийн ой" реалист зохиол нь зөвхөн Японд хоёр сая хувь зарагдаж, Токиод түүний эл номыг тавиуртаа залаагүй сэхээтэн гэр бүл байхгүй байсан гэх яриа ч байдаг. 

Түүний номууд дотоод өгүүлэмжийн хувьд бидний оюун санаагаар даажигнаж чаддаг шигээ гадаад хэлбэрийн хувьд ч хүнд үүнийг унших юмсан гэсэн сэдэл төрүүлж чаддаг, ер нь бүхий л талаараа өвөрмөц санагддаг. /гэхдээ миний уншиж харсан  зүйл тун цөөхөн../

"Ихэнхи хүмүүс унтаж байхдаа ямар нэгэн зүүд зүүдэлдэг. Харин зохиолч байхын тулд сэрүүн байхдаа зүүд зүүдэлж чаддаг байх хэрэгтэй болдог" гэж тэрээр хэлсэн нь ч бий. Бид зүүдэндээ л өөрийн хүсч мөрөөдөж буй зүйлтэйгээ учирч, төсөөлж, харж, түүндээ өөрөө амьдарч, бүхнийг бүтээж чаддаг шүү дээ. Тэгвэл зохиолч хүн тэр бүх гайхалтай хийгээд гашуун зүйлийг ч сэрүүндээ бүтээж , амьдруулж чаддаг байх нь асар их авъяас, чадалтайнх билээ. 
"Би гурав дөрвөн жил болж байж нэг роман бичдэг" гэж тэрээр хэлсэн байдаг. Япон улсын тэр том зах зээл, олон чадварлаг авъяастнуудаас ялгарч өөрийн зохиолоор уншигчдад хүлээлт үүсгэнэ гэдэг  юу гэсэн үг болохыг надаар тайлбарлуулалтгүй ойлгох биз. 
Тэрээр зохиолоо япон хэл дээр бичдэг ч түүний гуйвашгүй үнэнч уншигчид голдуу баруунд байдаг нь гайхалтай. "Өрнийн хөрсөнд соёолох ёстой байсан нэгэн үр дорноо цэцэглэжээ" хэмээн саяхан нэг монгол блогчийн бичсэнийг уншиж байсан юм. Монголчуудын хувьд ч Мүракамитай танилцаад нилээд олон      жил болсон бөгөөд саяхан алдарт 1Q84 цуврал романыг албан ёсны эрхтэйгээр      орчуулан хэвлэж эх хэлээрээ унших боломжтой болсон.  "1Q84" бүтээл 10 настай балчир охин, хүү хоёрын адал явдалаар өрнөх бөгөөд хүний нялх балчир оюун санаа энэ хорвоод юу болж, яаж өөрчлөгдөж , юугаар тэжээгдэж, юугаар ангаж цангаж байдаг тухай өгүүлдэг. 
"Дэлхийн утга зохиолын түүхэнд тэсрэлт хийсэн энэ бүтээл Монгол уншгчдын оюунаа хэрхэн буух нь тун сонин байна. Дархлаа султай хүнд вакцин тарихаар дагжин чичирдэг шиг байх уу, сэтгэл зүрхнийх нь мухарт унтарсан галыг өдөөн турхирах уу, аль эсвэл харанхуйн мананд төөрөх мэт чив чимээгүй уусан алга болох уу гэдэг сонирхолтой санагдаж байна" хэмээн 1Q84 номын орчуулагч, япон судлаач О.Жаргалсайхан хэлсэн байдаг. 
Ер нь Мүракамагийн зохиолуудад дурлах биш донтох явдал сүүлийн 20 жилд дэлхий нийтийг хамарсан гэхэд хэлсдэхгүй. Түүний бүтээлүүдээс  50, 60, 70, 80-аад оны барууны жазз, рок хөгжим эгшиглэж, энэ нь залуу үеийнхэнд сонирхолтой, сэтгэл татам санагдаж харин II дайны дараах үеийнхэнд хит болж чаддаг нь дамжиггүй. Гэрт нь жааз хөгжмийн 40000 пянзын цуглуулга байдаг ч гэж уншиж байсан санагдана.


"Норвегийн ой" киноны хэсгээс...

Мүракамгийн зохиолуудаас ганцаардал, уйтгар гэхдээ түүнийг давах сонин жихтэй хүч ухаан үнэртэж байдаг болохоор уншигчид нь түүнийг зохиол шигээ ганцаардмал нэгэн гэж хэлэх нь байдаг. Зохиолч нэгэн ярилцлагадаа "Би өөрийгөө уран бүтээлч гэж боддоггүй. Бичиж чаддаг жирийн хүн" хэмээсэн нь бий. 
Хэрвээ би гуниг, ганцаардал, харамслын талаар бичих гэж байсан бол өгүүлэл эхлэхээс төгсөх хүртэл зовлон шанлалыг өгүүлж түүнийгээ дүнсгэр өнгөөр будах байсан байх. Харин би Мүракамгийн "Шпагетти жил" өгүүллийг анх уншаад тэр хүнийг угаас л бусдаас өөрөөр сэтгэж, төсөөлж, өгүүлж чаддаг гэдгийг бусадтай адил дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Бүтэн жил шпагетти иднэ гэдэг уйтгар биш гэж үү? нямаас бямбын хооронд шпагетти өдрүүд ээлж дарааллан хөвөрч, ням гариг бүр цоо шинэ шпагетти 7 хоног эхлэнэ...
Үгүйлэх сэтгэл, ганцаардлыг зөвхөн шпагеттигаар төлөөлүүлж илэрхийлнэ гэдэг миний бодолд лав орж ирэхгүй. Тэр зохиолууддаа хичнээн ганчаардалын талаар өгүүлдэг ч биднээс тэс өөрөөр сэтгэж ганцаардуулдаг зохиолч гэж үнэлдэг. 
 "Шпагетти жил" өгүүллийн хэсгээс...

"Өгүүлэх түүх маань манай эрний 1971 оны шпагетти жилийн явдал юм. Би шпагеттигаа ганцаараа идэх дүрэм баримталдаг.Яагаад ч юм шпагетти ганцаараа идэхэд хамгийн тохиромжтой хоол шиг санагддаг. Энэхүү нэг янзын зоогоо хүртэхдээ өргөст хэмх, шанцаатай энгийн салатаар хачирлан цайгаар даруулна. Шпаггетигаа идэхээр ширээний ард ганцаар суух тоолонд, ялангуяа бороо зүсэрсэн үдшээр хэн нэгэн манай гэрийн хаалгийг харигүй тогших нь гэсэн төсөөлөлд автдаг байлаа...Хавар, зун, намаржин би өшөө авах мэт уйгагүйгээр өнөөх ганц хоолтойгоо зууралдсаар л байлаа. Хайртай хүндээ хаягдаж ганцаардсан охин азгүй дурлалын захидлуудаа гал руу чулууддаг шиг би гоймонг атга атгаар нь ар араас нь буцалж буй халуун устай тогоо руу шиддэг байлаа"
"Энэ зохиол реалист байх уу, үгүй юу гэдгийг эсвэл түүх хэрхэн хөврөхийг би сонгодоггүй. Зөвхөн хүлээдэг. Ирсэн тэр "юм"-ыг зураглан тодруулах, үйл явдалын хэлхээг шаглан оёх нь миний ажил. Оносон зүйрлэл, хөнгөн үг бол миний утас зүү" гэж тэр Гуардиан сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг.  Ер нь Муракамигийн талаар бичсэн нийтлэлүүдэд түүнийг бичихдээ огт төлөвлөдөггүй гэсэн нь бий. Сүүлд бичсэн романыхаа санааг Токиод замын түгжрэл дунд  сууж байхдаа олжээ. Хэрэв замын түгжрэлээс гараад  аваарын гарцаар гарвал юу болох бол? амьдралын зураас өөрчлөгдөх болов уу гээд л...тэр угаас л содон, сонирхолтой, чадалтай, тэвчээртэй өнөө цагт ид туурвиж буй зохиолчдоос хамгийн гарамгай нь. 
Түүний "Гучин хоёр настай өдрийн аялагч"-д өгүүлсэн шиг Би хорин нэгэн настай, тэр жаран тавхантай... энэ тухай бодохоор түүнд атаархах юм. Тэр хорин нэгтэй байхдаа энэ бүхнийхээ суурийг хэдийн цутгачихсан байсан даа гэж бодохоор дахиад л...






11.29.2014

The competent capacity of Mongolian

       Nowadays there are so many appeals on becoming a blood donor, due to the shortage in blood supplies. There is no such thing as bad blood and every blood can be a donor. So all we need is a courage and will to save one another by giving our blood. We can see that the first step to improve our economy, technological development is to send our students abroad from the experiences of many successful countries. For example: we all know that South Korea was left extremely poor after the war. But now we can see that Korea is one of the biggest donor countries in the world thanks to sending their students abroad to educate them. And we have already begun to prove that young generations in Mongolia can compete the world and more our country the one of the biggest economic and cultural donor country in the world.

     What is competent ability anyway? For Mongolia the concept of competent ability is relatively new. But the whole idea was still quite not clear for rest of the globe over 3 decades ago. In the era of globalization the development of the country depends on the competent ability of the whole nation rather than individual people or individual companies since age of stone there has been one rule “The stronger beats the weaker” and that rule is still on the role today. Not only on people but even for the whole countries.  In 1994 a famous economist Paul Krugman said “the competent ability is no different then the county’s labour benefits” in his article on “Foreign Relation” magazine. Just like that the competent ability of a person will depend on how much he or she is working.
       But right here we are talking about competent ability of a Mongolian. So in my opinion there should be a different ways to prepare ourselves to a competition. According to experts the advantage of Mongolian people is that we have a very high level of IQ. But the downside however, is non-creativity. And actually I that is true. There has always been that big talk about Mongolian that being lazy and non-self confidence is somehow the main quality of a Mongolian. The authorities does not see that much develop the Mongolian brains rather than Oyutolgoi and Tavan tolgoi.
So for me it feels like they are making us more lazy by giving money. And if we just feed Mongolian brains with Knowledge instead of putting so much in Oyutolgoi and Tavan tolgoi, we can have both mind and environmental advantages.
        At the end there are so many people from Mongolia, accepted by the world, unknown to us such as Mongolian engineers in Microsoft, Apple, Samsung, star of Oprah shows, Mongol princess on the ice, Obama’s designer, Olympic champ. And like that we have so much capability and we are living so close to the world around us.