Шинэ он гарахад ердөө арав гаруйхан хоног
үлдээд байна. Энэхүү баярыг цагаан сар, наадам зэрэг үндэсний баяраасаа
дутахааргүй өргөн тэмдэглэдэг болсон монголчуудын хувьд арванхоёрдугаар сар
гарахтай зэрэгцэн баярын уур амьсгал орж, албан байгуулга, айл өрхүүд баярын
бэлтгэлээ хангаж эхэлдэг.
Бидний
амьдралын хэв маяг, зан заншилтай холбоотойгоор аливаа зүйлийг сайнаар
бэлэгдэж, билэгшээх дуртай ард түмэн. Тиймээс шинэ жилээр баярын ширээ аль
болох идээ будаа элбэг, өнгөлөг байхын хэрээр ирэх ондоо хангалуун цатгалан
байна хэмээн үүнд нилээд анхаарал хандуулдаг, тэр ч хэрээрээ багагүй зарлага
гардаг.
Ядахад яр
гэгчээр энэ мэт баярын үеэр өргөн
хэрэглээний барааны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгддэг нь ёс. Жишээ нь энэ сарын
10-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай
харьцуулахад 2.0 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн
байна. Өргөн хэрэглээний хүнсний бараа гэдэгт мах, гурил, будаа, элсэн чихэр,
хүнсний ногоо багтаж байгаа юм. Хэрэв
тэмдэглэлт бус өдөр байсан бол дундаж орлоготой, 4 ам бүлтэй өрх 20-30 мянган төгрөгөөр гэртээ хооллох боломжтой буюу баярын
өдрийнхөөс даруй 5 дахин бага зардал гаргана.
Хэрэглээний
бараа үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод өнгөрсөн 11 дүгээр сард өмнөх
сарынхаас 0.6 хувь, оны эхнээс 10.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 11.9 хувь
өссөн тооцоог үндэсний статисткийн хорооноос гаргажээ. Энэ нь манай улсын эдийн
засаг өдрөөс өдөрт муудсаар байгааг хэлж байна.
Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байна. Үүнээс 140 мянган төгрөгийг зөвхөн баярын нэг өдрийн хүнсний хэрэглээнд зарцуулна гэвэл үлдсэн 30 хоногт 52 мянган төгрөгийг хуваах буюу өдөрт 1700 төгрөг л зарцуулах шаардлага гарна.
Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байна. Үүнээс 140 мянган төгрөгийг зөвхөн баярын нэг өдрийн хүнсний хэрэглээнд зарцуулна гэвэл үлдсэн 30 хоногт 52 мянган төгрөгийг хуваах буюу өдөрт 1700 төгрөг л зарцуулах шаардлага гарна.
Шинэ жил
бол хүүхдүүдийн хувьд хамгийн их сэтгэл хөдөлгөсөн, хүлээлттэй баяр байдаг.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ баярлуулахаар бэлэг бэлддэг. “Бөмбөгөр” худалдааны төвд ууттай бэлэг чанараасаа хамааран 2500-20мянган төгрөгний үнэтэй байна. Уг үнийг дундажлаад, 2
хүүхэдтэй айл гэж тооцвол 23 мянган төгрөг хэрэгтэй болно. Энэ мэт бүх зардалаа
нэмбэл та хамгийн багадаа 163 мянган төгрөгөөр гэр бүлийнхээ хүрээнд шинэ жилээ
тэмдэглэх боломжтой. Ер нь хамгийн товчхондоо бараг л нэг сарын цалин салхинд
хийсчихнэ гэсэн үг.
Дашрамд
сонирхуулахад айл өрх, албан байгууллагийн хоймрыг чимэн сүндэрлэх гацуур мод,
чимэглэл сэлтийг хэдийнэ томоохон зах, дэлгүүрээр худалдаалж эхэлжээ. Үнийн
хувьд хэмжээнээсээ хамааран харилцан адилгүй бөгөөд шинэ загвараас хамгийн хямд
буюу жижиг ширээний гацуур мод 30 мянган төгрөг, 1.2 метрийн өндөртэй гацуур 75-150 мянга, 2,8 метр болон түүнээс дээш өндөртэй нь 160-380
мянган төгрөгний үнэтэй “Нарантуул” захд худалдаалагдаж байна. Харин өнгөрсөн жилийн загвар
буюу эргэдэг, гэрэлтэй гацуур мод 55-200 мянган төгрөгний ханштай байна.
No comments:
Post a Comment