5.18.2013

Үхэлгүй мөнх хүн төрлөхтөнд аюултай юу?


         Би саяхан интернэтээр аялаж яваад
Газар дэлхий сөнөнө гэж үгүй, бүү гунихар
Гараг одод бөхнө гэж үгүй, бүү гунихар
Чандраар чинь хийсэн тоосго бүхэн
Чам шиг хүмүүсийн сууц болно, бүү гунихар гэсэн 4 мөрт шүлгийг уншаад гунихарах, эс гунихарах хоёрыг зэрэг мэдэрлээ. Учир нь би үгүй болсон хэдий ч бие минь энэ дэлхийн хаа нэг хөрсөнд булагдаж мөнх оршино гэж эс гунихарав. Гэхдээ би л үгүйгээс хойш бие мөнхөрлөө гээд юунд хэрэгтэй билээ гэж гунихарсан юм. Хүн бүхэн үхлээс айдаг. Гэвч энэ нь амьдралын хууль учир хэн ч эсэргүүцээд нэмэргүй, хэний ч санал хүсэлтийг сонсдоггүй юм. Миний бодлоор уг саналыг хүлээж авдаггүй байсан нь ч дээр биз гэж бодлоо. Яагаад гэвэл мөнх бус гэдэг нь амьдралын гол утга учир юм. Хэрэв үхэлгүй мөнх байсан бол хамгийн ухаантай амьтан гэгдэх хүн амьд нэртэй үхдэл шиг амьдарч чадах ухаантай бас дэндүү ухаан муутай амьтан юм.
            Хүн төрлөхтөнийг мөнх бус ч гэсэн урт удаан хугацаагаар ундаалж ирсэн эх булаг бол хайр юм. Амьдрал хэмээх нэртэй байшин байсан бол хайраар суурийг нь цутгаад мөнгөөр ханыг нь босгох байсан. Амьдрал мөнх бус учраас хүмүүс бие биенээ илүү их хайрлаж, нандигнандаг. Хүмүүн заяаг олж төрөөд хэн нэгнээр нандигнуулж амьдрана гэдэг хичнээн дулаахан бас дэндүү их аз жаргал биш гэж үү? Мөнх бусад оршиж мөнгөөр биеэ хучсан ч хаа нэг газраар тань хүйтэн салхи үлээж таныг жихүүцүүлэх л болно. Мөнх амьдрал бэлэглэе харин оронд нь хайр гэдэг зүйлийг үгүй хийнэ гэвэл би хэзээ ч зөвшөөрөхгүй. Учир нь үхэлгүй мөнх байсан бол хүмүүс бид хайрыг мэдрэхээ болино. Яг л усаар дутагдсан ангамал хөрс шиг хатаж, хорчийж, үхээнц амьдрана гэдэгээ мэдэрч байна. Өнө удаан жил амьдарсаар биенээсээ залхаж, хүйтэн зүрхтэй шавар барималууд шиг л болно бизээ. Жилээс жил, зуунаас зуун дамжин ингэж амьдрахыг та хүснэ гэж үү?
     Одоогоор манай дэлхий 6.5 тэрбум хүнтэй. 2050 он гэхэд 9 тэрбум болно гэсэн тооцоо бий. Английн эрдэмтэн Ж. Фремлиний тооцоо, судалгаагаар дэлхий хэдэн ч хүнийг даах чадвартай гэнэ. Гэхдээ миний хувьд үүнд эргэлзэж байна. Хэдий энэ судалгаа үнэн байсан ч хүн нэмэгдэхийн хэрээр орон сууц, барилга байшин, машин техник гээд бүгд л дагаад нэмэгдэж эхлэнэ шүү дээ. Тиймээс хэдий даац тогтвортой байсан ч зай талбай, газар нутагын хувьд хязгаарлагдаж ирнэ. Үүнээс болж алсдаа бид хамгийн багадаа 2000 давхар байшинд амьдрахгүй бол хүмүүст сул зай талбай хүрэлцэхгүй болно гэсэн судалгаа байдаг гэнэ. Итгэхэд хэцүү байгаа биз. Нэг бодолын энэ нь хүн төрлөхтөний агуу их амжилт, бахархал мэт байвч үгүй юм. Учир нь хүн 32 давхараас дээш өндөрлөгт удаан хугацаагаар амьдравал үргүйдэл, орон зайн айдаст эмгэг, сэтгэцийн эмгэг гажуудал гээд галзууралд хүрээд төгсөх нь байна.
          
             Хэрвээ амьдрал мөнх бус байсан бол цаг хугацаа алтны дайтай үнэлэгдэж, чинагш үргэлжилэх амьдрал утгаа нэгэнт олж чадахгүй. Хүмүүс бид дэндүү гэхэд дэндүү их шуналтай амьтан. Хэзээ ч ханаж цадахаа мэддэггүй. Амжилт, алдар нэр, мөнгө алийг нь ч дээшлүүлж нэмэгдүүлэх тусмаа түүнээсээ илүү ихрүү зүтгэж байдаг. Гэхдээ шуналыг хэмжих хэмжүүртэй байлгавал сайн чанар мэт санагдах юм. Хүн шунаж буйн гол үндэс нь шунаг сэтгэлээ гүйцэлдүүлэх хангалттай их хүч чадалтай мөн цаг хугацаа хязгаарлагдмал байдагт оршдог байх. Төгсгөл гэж үгүй бол цаг хугацаатай өрсөж өөрийгөө нээн илэрүүлж, таньж мэдэх, хүчээ бүрэн дайчилж хүссэн өндөрлөгтөө хэзээ ч хүрч чадахгүй. Энэ их хүчээ хэзээ, хэний төлөө зарцуулахаа мэдэхгүй нөөсөөр л байна байх. Тиймээс хүний амьдрал мөнх бус байдагт би баярладаг.
           Би саяхан Өргөө кино театрт “Warm bodies” гэдэг кино үзсэн юм л даа. Уг киноны өрнөл нь нэгэн цус сорогч залуу энгийн л нэгэн бүсгүйд сэтгэл алдардаг. Мэдээж хэрэг гол дүрийн 2 баатар маань хэзээ ч бүтэхгүй, бие биенээ хайрлаж болохгүй мэт санагдаж байгаа биз. Залуу цус сорогч хэвээр үлдэх юм бол мөнх амьдарна. Харин хүний цус сорохоо боливол бага багаар өөрчлөгдөж хүн төрхөндөө орох боломжтой юм. Залуу нь бүсгүйд маш их хайртай учраас мөнх бус амьдрал буюу хайрыг сонгож гэгээн хайрынхаа хүчээр өөрчлөгдөж чадсан юм. Утга учир, хүсэл тэмүүлэлтэй амьдрах гэсэндээ тэр мөнх бусыг сонгосон. Энэхүү сонголт нь түүний мөнх амьдралаас мянга дахин их аз жаргалыг мөнх бус хугацаанд мэдрэх гайхалтай завшаан байсан юм.
            Үхэлгүй мөнхөд оршилоо гээд бид мөнх бусаасаа хэзээ ч дээр гарч чадахгүй. Учир нь юм бүхэнд үнэ цэнэ, утга учир, шалтгаан гэж байдаг. Бид төгсгөл байдаг гэдгийг мэддэггүйсэн бол хэсэгхэн жаргалын исэгэлэн амтыг мэдрэхгүй, үгүйлэн санахын хоорондох сэтгэлийн гэгээг мэдрэхгүй. Нүдтэй мөртлөө нүдгүй мэт бүдчин бүдчин алхалж, ухаант хүн гэж нэрлэгдэх атлаа ухаанаа алдсан галзуу хүн шиг хэний, юуны төлөө амьдарч буйгаа мэдэхгүй өмнөх өдрийн бүхэн давтагдаж дөлгөөхөн нэг урсгалаар хөвөх байсан биз. Үр удамаа ч үлдээж чадахгүй... Тиймээс мөнх амьдрал бидэнд хэрэгтэй гэдэгт би эргэлзэж байна. Мөнхийн бие, сэтгэцийн эмгэгтэй, учир битүүлэг  амьдарснаас утга учиртай хүн шиг, богино насалсан нь дээр биз гэж надтай санал нэгдэн хэлэх хүн олон байгаа байхаа. Мөнх бус амьдрал байдагт би баярладаг. 

Ток шоуны хүрээнд

Олон түмнийг нийтлэл, нэвтрүүлгийн тусламжтайгаар үнэн бодитой мэдээллээр шуурхай, тогтмол хангах зорилго бүхий тогтмол хэвлэл, радио, телевиз, мэдээллийн агентлаг, баримтат кино, цахим хэвлэл зэрэг мэдээллийн сувгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж нэрлэдэг. ОНМХ-ийн мэдээлэл нь үнэн бодитой, тогтмол, шуурхай, хүртээмжтэй, багтаамж сайтай, идэвхтэй, ашигтай, чиглэсэн зорилготой байх зэрэг шинжээрээ бусад бүх төрлийн мэдээллээс ялгардаг.  Дэлхий дахинд тогтмол хэвлэл 300 жилийн турш олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үүргийг дангаараа гүйцэтгэж байсан бөгөөд кино, радио, телевиз бий болсноор ОНМХ-ийн цоо шинэ систем бий болжээ.  Өнгөрсөн зууны 50-иад оны үед телевизийг зохион байгуулах, санхүүжүүлэх арилжааны хувийн, олон нийтийн, улсын гэсэн гурван үндсэн хэв маяг бий болжээ.
      2009 оны эхний байдлаар Улаанбаатарт 18, орон нутагт 44 телевиз үйл ажиллагаагаа явуулж байв. Сүүлийн дөрвөн жилд телевизийн тоо огцом нэмэгдэж, жилдээ дунджаар өргөн нэвтрүүлгийн дөрвөн телевиз шинээр байгуулагдаж байна. Тэр дундаа хувийн, арилжааны телевиз.  Сэтгүүл зүйн үндсэн үүрэг бол олон нийтийг мэдээллээр хангах, зугаацуулах, танин мэдүүлэх гэхчилэн олон байдаг. Тэр дундаа арилжааны телевизүүдийн хувьд зугаацуулах, танин мэдүүлэх үүрэг хүчтэй хэрэгждэг. Тиймээс телевизүүд цэнгээнт нэвтрүүлэг, ток шоу ихээр хийх болов.
         Телевизийн нэвтрvvлэгт жирийн иргэд, мэргэжилтэн, судлаач, шинжээчид нэг дор цугларан улс тєр, нийгмийн хурц асуудлууд, хvн тєрєлхтний vнэт зvйлс, ёс суртахуун, зан авирын тухай ярилцаж, санал бодлоо солилцох нь нийгмийн ухамсрын тєлєвшил, тєр, засаг, олон нийтийн хоорондын харилцааны чухал хэрэглvvр болдог. Ийм нэвтрvvлгvvдээс тодорхой шийдвэр гардаггvй боловч эрх баригч, шийдвэр гаргачдын vзэл бодолд тодорхой нєлєє vзvvлдэг бєгєєд хvмvvс vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх сайхан боломж юм. Ток шоу бол нийтийн хэлэлцvvлгийн нэвтрvvлгийн нэг хэлбэр юм. Ток шоуны vндэс нь тvvх байдаг бєгєєд гол хэлэлцvvлэг маргаан нь оролцогчдын єгvvлэх тvvхийг тойрон єрнєнє. Ток шоуд сэдвийн хязгаарлалт байхгvй. Улс тєр, нийгэм, ёс суртахуун, эдийн засаг, санхvv зээл гэх мэт єргєн хvрээтэй сэдэв хєндєж болно.  
Харин:
· Сэдэв хэтэрхий єргєн хvрээтэй байх нь зохимжгvй
· Тодорхой сэдэв зорилго, зорилт, vр дvнг тодорхой болгодог
.
Ток шоуны шинжvvд: 
1. Зочин, vзэгч, тєрийн тєлєєлєгчид телевизийн нэвтрvvлэх танхимд хамтдаа сууна. 
2. Хєтлєгч микрофон барин нэвтрvvлэгт танхимд цугласан хvмvvсийг ээлжлэн урьж, яриа єрнvvлнэ.
3. Хэлэлцvvлгээр нийгэм, улс тєр, хvмvvсийн хувийн амьдралтай холбоотой тулгамдсан асуудлыг хєндєнє.
4. Тухайн учир шалтгаанаас vvдэн сонгож авсан асуудлын талаар хvмvvс єєр єєрийн vзэл бодлыг илэрхийлнэ.
5. Хєтлєгч нэвтрvvлгийг удирдан явуулах зуур оролцогсдыг анхаарлдаа байлгаж, ярих ээлж дараалал тогтооно. Ток шоуны явц нэвтрvvлэх танхимд уригдан ирсэн хvмvvсийн идэвх оролцоо, маргаан хэлэлцvvлгийн єрнєлтєєс хамаарна.
6. Нэвтрvvлэх танхимд єрнєх яриа нь аливаа цуурхал, шинжлэх ухааны тоо баримтаас илvv хувь хvмvvсийн амьдралын туршлага дээр vндэслэгддэг тул оролцогсдын сэтгэл хєдлєл чухал ач холбогдолтой. 
7.
Үйлдвэрлэлийн зардал бага тул ток шоу хямд бvтдэг. Ток шоуг заавал оргил цагт явуулах шаардлагагvй. Єдрийн цагаар, эсвэл vдэш оройн цагаар ч нэвтрvvлж болно. 
8. Ток шоу гол тєлєв эфирт шууд явдаг. Эсвэл яг эфирийн ємнє бичлэг хийдэг тул эвлvvлэг хийх шаардлагагvй. Гэхдээ бага зэргийн эвлvvлэг хийж болно.
Сүүлийн үед үзэгчдийн сонирхолд ихээхэн нийцэх болсон Нандиа ток шоу, Одноо ток шоу, Монгол тулгатны зуун эрхэм гэсэн нэвтрүүлэгт анализ хийж үзсэн юм.

“Хайрын хүч”-д татагдав



Зөөлөн нялхамсаг өнгө төрхийг тээсэн хавар цаг хэдийнээ айлчлан иржээ. Үүрээр багахан бороо орсон бололтой өглөө босоход газар чийгтэн нялх ногооны тансаг үнэрийг сэн татуулан байсан юм. Ийнхүү шинэ өглөөг сэтгэл өөдрөг угтаж Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейг яаравчлан зорьсон юм. Нүүдэлчдийн соёл, уран бүтээлийн өвийг хадгалах, хамгаалах, сурталчилах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг тус музейгээр өмнө нь зочилож байгаагүй учир замдаа таарсан хүмүүсээс байршлыг сураглаж явсаар олсон юм. Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь засгийн газрын XIII байрны харалдаа байрлах аж. Өнөөдөр буюу тавдугаар сарын 3-нд зураач, дизайнер Ч. Сэндэмийн “Хайрын хүч” нэртэй торгон зургийн үзэсгэлэн хаалтаа хийж байсан юм. Уг уран бүтээлч нь 1997 онд Москвагийн Урлагийн академ төгссөн бөгөөд чөлөөт уран бүтээлч, “Говь” ХХК-д дизайнер хийж байсан ажээ.
Тэрбээр Монголд анх удаа торгон дээр зураг зурах урлагийг нэвтрүүлсэн чадварлаг уран бүтээлч юм.  1997 онд “Гоёл” наадмаас ноолууран болон торгон дээр зурсан хувцасаараа анхны шагналаа хүртсэнээр түүний уран бүтээл улам хөгжингүй болжээ. Торгон дээр зурах урлаг бол Швейцарь технологи юм. 1993 оны үед “Арьс Импекс”-т ажиллаж байх үедээ  Швейцарьуудаар уг урглагийгг заалгасан аж. Үзэсгэлэнгийн танхимд орж ирэхэд нэг л өнгөлөг, шийдэмгий санагдав. Хурц тод өнгөөр бүтсэн зургийг ханаар эгнүүлэн өлгөж, яг л  өдий үед зүүмээр саан хээтэй гоёмсог хүзүүний алчуур зэргийг манеканд донжийг нь олон зүүжээ.  Бүсгүй хүн болгон сайхан үнэртэй цэцгэнд дуртай байдаг. Тиймээс ч Ч. Сэндэмийн бүтээлийг үзээд өглөө сэрээд нялх ногооны үнэрийг үнэртсэн тэр л таатай мэдрэмж дахин сэргэв. Хүн болгонд өөрийг нь илэрхийлэх нэгэн содон чанар, хобби зэрэг байдаг шүү дээ. Тэгвэл түүний бүтээлээс онцлох нэг зүйл нь бүтээл  болгондоо зун цагийг санагдуулам өнгөлөг, солонгорсон цэцгийг нисэж буй сонотой хамт зурсан байх юм. Ханын зураг, хүзүүний алчуур бүгдэд нь л байх аж. Энэ нь түүний Бясалгал хийдэгтэй холбоотой гэнэ. Тэрбээр өдгөө 13 жил бясалгал хийж байгаа бөгөөд бясалгал хийснээс хойш миний бүтээл гэрэлтэй болсон. Уран бүтээлч сэтгэлгээ маань задарч, сансрын өнгөөр зурдаг болсон гэж Www.Everyday.mn сайтад өгсөн ярилцлагдаа дурьдсан байна лээ.  Үзэсгэлэнг сонирхох үедээ Ч. Сэндэмийн уран бүтээлийн найзтай тааралдсан бөгөөд зарим нэгэн зүйлийг сонирхон асуусан юм. “Тэр үнэхээр дайчин, чадварлаг уран бүтээлч. Торгон дээр торгон будгаар зурна гэдэг нилээд ур чадвар, цаг хугацаа шаарддаг гэхдээ тэр шантралгүй харин ч хийж буй ажилдаа үргэлж сэтгэл хангалуун явдаг. Төрийн соёрхолт Ц. Саранцацралт ч түүний бүтээлийг хараад биширч байсан” гэв.Түүний торгон болон ноолууран дээрх бүтээлүүд нь уран зураг, хувцас эдлэл болон текстиль дизайныг хослуулсан дахин давтагдашгүй шинж чанартай байдгийг түүний олон зуун бүтээлээс харж болох аж.
Үзэсгэлэнгээ гаргахын тулд тэрбээр арван жилийг зарцуулсан гэнэ. Мөн нэг алд хэмжээтэй хүзүүний алчуурыг хийхэд бүтэн өдөр тасралтгүй ажиллаж байж гараас гаргадаг аж. Бүтээлийн хувьд үнэ янз бүр. Үзэсгэлэнг сонирхогчдийн ихэнх нь бүсгүйчүүд байсан бөгөөд хүзүүний алчуурыг бараг л бүгд зүүж үзэж харагдлаа. Хүзүүний алчуур нь 150 мянга, 400 мянга гэхчилэн өнгө будаг, хэмжээнээсээ хамаараад янз бүр байв. Ch. Sendem гэсэн гарийн үсгийг бүтээл болгоныхоо хажууд алтлаг шар өнгийн будгаар бичсэн нь цаанаа л нэг дэгжин. Чадварлаг дизайнерийн гараар урласан торгомсог ороолтоор өөрийгөө чимэх хүсэлтэй ганган хээнцэр бүсгүйчүүд маань музейн дэлгүүрээс худалдан авах боломжтой гэж тус музейн ажилтангууд хэлж байв. Торгон будаг нь усанд өнгө чанараа алдаж, уусдаггүй. Тиймээс уг хүзүүний ороолтоор гангарсан бүсгүй та солонгын өнгөт цэцгэн хээ, соно зэрэг нь угаах үед арилна гэж санаа зовох хэрэггүй ажээ. “Ч. Сэндэм зураачийн бүтээлд салхи, ус агаар, эрх чөлөөний бэлэгдэл болсон соно тусгагдаж, орчлонгийн дүрстэй хийгээд дүрсгүй, өнгөтэй атал өнгөгүй мэт хоосон чанар торгон даавуунд уусан дүрсгүйтэх өнгө будгын хослолоор найралджээ” гэж Д. Гоомарал хэлэв. Гүйцэтгэл, өнгө, дизайны хувьд өвөрмөц болж дэлхийн хэмжээнд үнэлэгдэж чадсан түүний бүтээлүүд нэрнээсээ л эхлээд үзэгчдийн сонирхолыг татаж байсан нь гарцаагүй юм.