Тэр тэнгэр өөд
тэмүүлэх энхийн цагаан тагтаа шиг. Тиймээ
яг л цагаахан тагтаа. Харагдах байдлаасаа
тэр хар ч байдаг л даа.Гэхдээ тэр цагаахан. Хүн бүхний бодол зүрхэнд
намуухан аязын хамтаар хөнгөн гэгч нь дэгдэнэ. Хөвсгөр цасан дээр ч мөр нь үл
гарам тийм л хөнгөн гэхдээ тэр байнга л
газар товшин байдаг. Эс хөнгөн гэвэл гомдсондоо тэнгэр өөд дэрхи хийн нисчихмээр
тийм нэгэн өмсгөлөөр гоёно.Яг л өд шиг. Гэхдээ бас өднөөс ч хөнгөн зөөлөн уян
налархай хөдөлгөөнтэй. Дэгжин бөгөөд эрхэмсэг байдал энд л илэрдэг.
4.08.2013
4.06.2013
Эх бичвэрт задаргаа хийx
СОГТУУРЛЫН ЖЕНДЕР
1. Сэдэв
Улаанбаатарын
шөнийн амьдрал архины ноёрхол, зугаа цэнгэлийн далай, хэрэг зөрчлийн үүр болсон
гэдэгтэй маргах хүн үгүй. Архидалт зөвхөн эрчүүдэд л хамаатай, архийг зөвхөн
харчууд л уудаг гэсэн урьдын ойлголт үгүй болж, охид эмэгтэйчүүд энэ хорын зам
руу хошуурах боллоо. Эмэгтэйчүүдийн дунд архидалт жилээс жилд нэмэгдэж, тэр нь
бүр хавтгайрч охидыг хамрах болсон байна. Зөвхөн эмэгтэйчүүдийг хүлээн авдаг “бие даасан” эрүүлжүүлэх байр ч нээгдсэн байна. Эмэгтэй хүн ар гэрийн
зовлон, эр нөхрийн арчаагүй байдлаас болж стресст их ордог. Тэгээд зовлонгоо
мартахын тулд архидан согтуурч эхэлдэг. Гутрах, сэтгэлээр унах бүртээ архи ууж,
энэ нь давтагдар нэг мэдэхэд эргэж буцалтгүйгээр архичин болох замдаа ордог
байна. Архи амьдрал нь, эрүүлжүүлэх гэр нь, цагдаа нар харгалзагч нь болсон
байнгын үйлчлүүлэгчид ч цөөнгүй байдаг байна.
4.05.2013
Гэр бүлийн хайрыг түгээгч радио 104.5

Сансарын тунелын ойролцоох гэр хорооллын нарийхан гудамжаар өгсөж FM104.5 гэж улаан
өнгөөр хаягласан ногоон өнгийн барилгыг ХУИС- ийн сэтгүүл зүйн II курсын
оюутнууд бид зорьлоо. Хэдий урилгагүй зочид байсан ч сэтгүүлч Д. Түвшинбаяр
биднийг эелдэгээр угтаж авсан юм.
Тэрбээр Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийг радио сэтгүүлчээр төгсөж өдгөө
мэргэжлээрээ ажиллаж байгаа билээ.
XX зууны
эхэнд дуу чимээ, аман мэдээллийн харилцааны боломжийг нэгэн зэрэг өөртөө
агуулсан “утасгүй
цахилгаан мэдээ” болох
радио харилцаа холбооны шинэ хэрэгсэл болон хувирсан нь сэтгүүл зүйн түүхэн
дэхь цоо шинэ үзэгдэл байв.
1920-1930 аад оны үед радио нэвтрүүлэг газар сайгүй нэвтэрч сая сая радио сонсогчийг хамарсан хүлээн авагчдын хамгийн өргөн хүрээнд тогтмол нөлөөлөх шинэ суваг төлөвшсөн юм. Өдгөө манай улс нийт 179 хэт богино долгионы радиотой болжээ. Эдгээрийн дундаас бид “Эрүүл харилцаа, Ивээгдсэн гэр бүл, Эвлэрсэн нийгэм” гэх уриатай гэр бүлийн радиог онцлон сонгосон юм.
1920-1930 аад оны үед радио нэвтрүүлэг газар сайгүй нэвтэрч сая сая радио сонсогчийг хамарсан хүлээн авагчдын хамгийн өргөн хүрээнд тогтмол нөлөөлөх шинэ суваг төлөвшсөн юм. Өдгөө манай улс нийт 179 хэт богино долгионы радиотой болжээ. Эдгээрийн дундаас бид “Эрүүл харилцаа, Ивээгдсэн гэр бүл, Эвлэрсэн нийгэм” гэх уриатай гэр бүлийн радиог онцлон сонгосон юм.
Чихэнд хоногшсон хуучны дуу, танин
мэдэхүйн мэдээ мэдээллийг та ажлын өдрүүдэд 07.00-09.30 цагийн хооронд “Өдрийн
өнгө”
булангаар хөтлөгч
М. Мөнхбаттай цуг хүлээн авч болно. Гэр бүлийн боловсрол, бүсгүйчүүдэд
зориулсан нэвтрүүлгийг 10.30-13.00
хооронд харин залууст зорилсан хөтөлбөрийг 14.00-17.00 цагийн хооронд хүлээн авч сонсох боломжтой. WWW.1045.MN гэх цахим хаягтай бөгөөд та дэлхийн өнцөг
булан бүрээс шууд эфиртэй холбогдох боломжтой. Жишээ нь та Хайрын төсөл
нэвтрүүлэгийн шууд дугаарыг ажлын өдрүүдэд 09.30-10.30 цагаас, давталтыг мөн өдрийнхөө 19.00, 23.00 цагаас, цагийн
зөрөөтэй сонсогчид маргааш өглөөний 05.00 цагаас сонсох боломжтой юм.
Интернэт, телевизийг түлхүү ашиглаж
радио, тогтмол хэвлэл үеээ өнгөрөөсөн гэж зарим хүмүүс ярьдаг. ХУИС-ийн сэтгүүл зүйн II курсын оюутан Л.
Отгонтуяа хэлэхдээ “би радиог
хэт явцуу утгаар төсөөлж байжээ. Хоёр гуравхан мэргэжлийн болон мэргэжлийн бус
сэтгүүлчээс бүрдэж эфирийн ганц өрөөнөөс үйл ажиллагаагаа явуулдаг гэж бодож
байлаа. Харин гэр бүлийн радиотой танилцсанаар радиогоор зөвхөн дуу л сонсох
бус мэдлэг боловсрол, мэдээлэл авдаг цөөн бус хүмүүс байдаг, хүмүүсийн амьдралд
ямар их үр нөлөөгөө өгдөг вэ гэдгийг мэдэж авлаа” гэсэн юм. Энэ мэтчилэн
тус радиогийн хамт олон нь хэвлэл мэдээллийн салбарт нэгэн шинэ өнгө
төрх, урсгал, чадварыг харуулсан олон жилийн туршлагатай хамт олон гэдгээ “Болор үзэг” наадмаас хүртсэн
шагналуудаараа гэрчилж байлаа.
Subscribe to:
Posts (Atom)