Гэрэлт цохны дүнгэнэлдэн нисэх чимээгээр хөг нэмэж эгшиглэх аяз намууханаар хөврөнө. Сэйта, Сэцүко хоёрын нүдэнд хурсан гунигыг гэрэлт цох үргээх гэж оролдон өмнө хойгуур нь нисэх мэт.
5.18.2013
Гэрэлт цохны булш
Гэрэлт цохны дүнгэнэлдэн нисэх чимээгээр хөг нэмэж эгшиглэх аяз намууханаар хөврөнө. Сэйта, Сэцүко хоёрын нүдэнд хурсан гунигыг гэрэлт цох үргээх гэж оролдон өмнө хойгуур нь нисэх мэт.
4.18.2013
Амны билгээс ашдын билэг
Dear Otgontuya,
- How are you today. Is everything ok? I didn’t know your address or phone number, how I could find you. I really miss you. Right now I have been studying university of Oxford. I have been here since last year. Every day I have a lot of homework and learnt a lot from this school. Sometimes I feel so tired and I want to rest few days. But I know. If I study hard, my English will improve fast. You usually want to improve your English fast. So I’m writing this letter for you.
- If you come in here, your English will improve so fast. Because this is a famous university in the world. This school has lots of good teacher and disciplines. In our school there are few Mongolian students. So you’ ll usually speak English and you have made many American friends here. If you want to study English well, you have to forget your own language. Now I l’ m living rent a house near by my school. I pay 200 dollars once a month. It’s so cheap. And if you can study well, you will can take a some money from our school. So I advise to you. You should come in here quick. So you can see many thing.
- Maybe for the first time you have many problems. For example: you will miss your family very much and you can’t eat American food. But you will habituation it one by one soon. This is a very clean city. I feel very safe and comfortable here. Do want to come in? If you come in here, I will help you. You can never challenge anything. You have already know my e-mail, so you can tell me your answer. Good Luck!
4.15.2013
Харанхуй доторх аялгуу
Гунигийн хар сүйх тэрэг чамайг
хэзээ ч эзэмдэхгүй
Тэнгэрийн элч нар чам дээр
эргэж ирэх бодол байхгүй... Хар
Хэлэх
ганц үгийг ч алдалгүй чагнах гэж чих тавин сонсоно. Харамсалтай нь хэд сонссон
ч энэ дуу миний сонорт үл хүрнэ. Дэндүү хүнд. Саарал, саарал дахиад л саарал
өнгийн нэг их гуниг, харуусал, шаналан
дуу нэртэйгээр хөврөнө.
Унгарын хөгжмийн зохиолч Rezső Seress найз бүсгүйдээ тун их хайртай байж. Гэтэл
тэд салаа замын эрхээр үү, салъя гэж салсан уу учир үл мэдэх нэгэн шалтгаанаар салсан гэдэг. Тэр үед хөгжмийн
зохиолчийн онгод ихээр хөглөгдөн нэгэн дууг зохиосон нь “Gloomy Sunday” хэмээх
дуу юм. 1930-д оны үед баруун
Европд энэ дуу анх цацагдаж , тухайн үеийн дайны дарамттай байсан ард түмний
дунд амиа хорлох сэдэл болж байсан нь үнэн түүх юм. Шалтгаан нь энэ дуу нь
сонсож буй хүндээ ер бусын уйтгар, шаналалыг төрүүлдэг, үхлийн тухай бодтол нь
ховсдох чадвартай гэнэ. Анх Унгар, Германд энэ дуу дэлгэрч иргэд нь зуу
зуугаараа амиа хорлож байснаас тухайн үед энэ дууг 1970-д онийг
хүртэл хориглож байсан бөгөөд одоо ч хяналтанд байдаг ажээ. 1936 онд АНУ-д уг дууг
алдарт Billie Holiday дуулснаар
олны хүртээл болсон ба тэр үед ч бас л цөөнгүй хүний амийг авч одсон байна.
Сонирхолтой бас нэгэн баримт байгаа нь уг
хөгжмийн зохиолч дуугаа сонсож байгаад цонхоор үсэрч амиа хорлосон ба түүний
салсан найз бүсгүй мөн хор ууж хорвоогоос хальсан нь ням гариг байж таарчээ. Амьсгал
хураах мөчдөө тэрээр хоёрхон үг хэлсэн нь “Gloomy Sunday” гэсэн үг байж. Энэ нь хүмүүсийн жихүүцлийг
улам бүр нэмэгдүүлдэг гэнэ. Цаг хугацаа ч улиран өнгөрсөөр энэ дууг маш олон
дуучин өөрсдийн хувилбараар дуулсан ба тэдгээрийн дотор Бьорк хүртэл багтах аж.
Тэрбээр рок, жааз, трип хоп, электроник, индастриал урсгалыг хослуулан хачин
этгээд хөгжим, өнгө аясаар дуулдаг. Бьоркын хөгжмийг сонсох тусам улам бүр
сонирхол төрж, дуртай болдог нэгэн нууцлаг хүч бий. Тийм ч учраас хүмүүс Бьоркын
дуулсан хувилбараар “Gloomy
Sunday”-г сонсох дуртай байдаг. Уг дууг 1935 оноос эхлэн өнөөг
хүртэл дал гаруй хувилбараар дуулсан байх юм. Эдгээр нь япон, герман, англи,
франц, швейд, орос гэх мэт маш олон орны хэлээр дуулагдахын хажуугаар жил ирэх
тусам хүмүүс сонирхож маш олон төрөл жанраар дуулж байна.
Харанхуй дотор төөрсөн мухар сүсэг
Хүн
бүр уг дууны түүхийг сонсоод маш их гайхдаг мөн тодорхой хэмжээний айдсыг
өөртөө агуулдаг байх. Би ч гэсэн энэ дууг сонсоод яах бол, надад энэ дуу
бусадтай адил нөлөөлж чадах болов уу гэж боддог байх гэж надад санагдах юм.
Айдас агуулсан хэрнээ сонсохсон гэж тэмүүлэх. Үнэхээр хачирхалтай зан. Эсвэл уг
дуунд хүмүүсийг өөртөө татах ямар нэгэн шид байна уу ч гэж бодох. Зарим хүмүүс
энэ дууг “зуун
дамжин хараагдсан дуу” ч гэж
нэрлэх юм билээ. Хараалынх нь шидээр бид айдастай хэрнээ сонсох гэж татагдаад
байна уу?. Аль эсвэл
өмнө нь сонссон хүмүүс амиа алдахад
хүрсэн шиг би ч гэсэн гунигт ням гаригаас болж хорвоог орхино гэсэн үнэмшлийг
өөртөө бий болгодог юм болов уу?. Итгэл
гэдэг гойд сонин зүйл. Энэ бол хүч чадал, эрхэм чанар. Хүмүүс итгэдэг зүйлээ
мэддэг юм шиг ярьдаг шүү дээ. Түүхийн хуудсыг сөхөөд үзвэл аль эртний Лалын
түрэмгийлэл, загалмайтны аян дайнаас эхлээд өнөөгийн африк дахь шашны
мөргөлдөөн, террорист халдлага, зохион байгуулалттай амиа хорлолт гээд л
шашнаас үүдсэн гай гамшгууд хичнээн ч их байна вэ дээ. Энэ мэтчилэн мухар сүсэг, итгэл үнэмшил хэт туйлширсанаас
болж өөрсдийгөө нөгөө ертөнцийн иргэн болоход ч хүргэсэн юм бил үү хэн мэдлээ.
Харанхуй
хөгжмийн хүч
Хүн төрлөхтний соёлын агуу нээлт болох
дуу хөгжим, түүний аялгуу хэмнэлд хүнийг уйлуулах, баярлуулах, тайтгаруулах
хүчтэй увидас нуугдаж байдаг бөгөөд ямар урсгал чиглэл гэдгээсээ хамаарч хүнд
тайтгарал эсвэл дарамт ч учруулж болдог гэдгийг судлаачид хэлсэн байдаг. Гадаад
ертөнцтэй биднийг холбож өгдөг хамгийн чухал мэдэрхүйн нэг бол сонсгол юм.
Антропологийн зарим судалгаанаас харахад олон зуун жилийн турш хүн төрлөхтөн
хөгжим болон дуу авиаг хүний оюун бодлыг өөрчлөхөд ашиглаж ирсэн байдаг. Хөгжим
нь тархины физик ертөнцийг хүлээн авч, оюун ухаандаа ургуулан хүлээн авах болон
биетүүдийн хоорондох ялгааг таних чадварыг хөгжүүлдэг ажээ. Энэ үед хүн мөрөөдөж, төсөөлж, ургуулан бодох чадвар хэт ихэсдэг. Өөрөөр
хэлбэл бодит орчноос хэсэг хугцаанд тасрана гэсэн үг юм л даа. Тиймээс уг дуунд хараал шингэсэнээс бус төсөөлөлдөө
хэт хөтлөгдөж амиа ч хорлож болохыг үгүйсгэх аргагүй юм. Зарим үед хөгжим нь хүнд
цаг хугацаа зогссон мэт сэтгэгдэл төрүүлдэг гэхээр дуу хөгжим ямар хүчтэйг харуулж
байна. Тэр дундаа цөхрөл, гуниг, зовлон агуулсан утга санаатай дуу энгийн нэгэн
дуунаас илүү хүний сэтгэл зүйд нөлөөлөх нь ойлгомжтой. Цагаан өнгө гэрлийг
ойлгодог бол хар өнгө шингээдэг шүү дээ. Үүнтэй л яг адилхан хар мөртэй дуу
таны сэтгэлзүйгээр яаж ч наадаж болох ажээ.
Subscribe to:
Posts (Atom)