2.28.2013
Хоосон
Өнөөдөр, тиймээ өнөөдөр сүүлийн өдөр. Өнөөдрөөр амьдрал дуусна... дуусна бишээ дуусчихсан.
Цагаан цагаан дахиад л цагаан
Нэлийсэн их гуниг дотор би амьдарч байна...
2.26.2013
Жаргал инээмсэглэлээс эхтэй
Бидний амьдралд маш энгийн
атлаа хамгийн гайхамшигтай, үнэгүй атлаа хамгийн үнэ цэнэтэй, хэн ч хэзээ ч
хүссэн үедээ хэрэглэх боломжтой нэгэн шидэт зүйл байдаг.Энэ нь шидэт удирдлага
биш, бүхнийг биелүүлэгч бирд ч биш, харин эдгээр хүчин зүйлсээс ч илүү хүн
болгоны хамгийн дэгжин “хувцас” болох Инээмсэглэл юм. Өнөөдөр миний ярилцах хүн
бол энэхүү чамин хувцасаар өдөр бүр гоёж, дэгжирхэдэг нэгэн юм. Түүнийг М.
Жаргал гэдэг. Яг л нэр шигээ дэндүү жаргалтайн дээр хошин шогийн асар их
мэдрэмжтэй охин. Ээж, аав нь түүнд үүрд
зол жаргалтай явахыг бэлэгдэж уг нэрийг хайрласан нь гарцаагүй. Тиймээс л энэ
хүн ийм их баяр баясал, шогч наргианч, өхөөрдөм байдаг юм болов уу гэж би хэсэг
бодлоо... гэтэл үгүй юм шиг ээ. Жаргал
нэртэй хүн болгон ийм байдаггүй шүү дээ. Мэдээж хүний л амьдрал болсон хойно
зовлон жаргал хэзээд ээлжилж байдаг.
Гагцхүү ярилцагч маань ганц үгийг ч
газар гээлгүй наргиан болгох ховор авьяастай аж. Бүр хэтэрүүлж хэлбэл түүний
наргианд ээж аав, найз нөхөдийн алинд нь ч тун гэж байдаггүй мэт. Саяхан аав нь
түүнрүү залгаад миний охин хаана явна гэж асуухад автобусанд гэв. Хариуд нь автобус
нь хаана явж байна гэхэд хэнэг ч үгүй зам дээр гэж хэлэхэд аав нь хариу өгөлгүй
утасаа тасалчихсан. Харилцаа тасарсан хойно л аавтайгаа ярьсанаа ухаарсан мэт
яанаа ууралчихсан бол баларсаан гэж бидний ярих, инээлдэхийг хажууд зогссон
охин сонсож, чимээгүйхэн инээж байлаа.
11.14.2012
Тэнцээгүй тэтгэлэгийн эсээ
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах миний давуу талууд
Хүмүүн заяаг олж төрнө гэдэг зүүний
үзүүрт арвай тогтохтой адил ховор тохиол гэлцдэг. Тэрхүү хувь заяагаар олдсон
амьдралдаа хүний дайтай явж, зол жаргал бүхнийг амсвал юутай сайхан. Аз жаргал,
баяр баясал хэнийг ч, хэзээ ч ялгадаггүй. Гагцхүү хүмүүс бид тэдгээрийг оруулах
сэтгэл дотрох хаалгаа нээж сурах хэрэгтэй юм шиг. Түүний түлхүүр нь гэгээлэг,
хүчирхэг бүхэн хийгээд гомдол, цөхрөл байх аваас ялагдал, зовлонг л дууддаг.
Иймээс л
бид нүүдлийн шувууд шиг үдлээд буцах амьдралдаа аз жаргалтай, хүчирхэг сайхан
амьдрахыг хүсдэг. Үүний үндэс нь хүсэл тэмүүлэл юм. Гэхдээ зөвхөн хүсээд орхих
биш түүнийхээ төлөө эцсийн үр дүнг нь үзтэл тэмцэх хэрэгтэй.
Subscribe to:
Posts (Atom)