Бидний амьдралд маш энгийн
атлаа хамгийн гайхамшигтай, үнэгүй атлаа хамгийн үнэ цэнэтэй, хэн ч хэзээ ч
хүссэн үедээ хэрэглэх боломжтой нэгэн шидэт зүйл байдаг.Энэ нь шидэт удирдлага
биш, бүхнийг биелүүлэгч бирд ч биш, харин эдгээр хүчин зүйлсээс ч илүү хүн
болгоны хамгийн дэгжин “хувцас” болох Инээмсэглэл юм. Өнөөдөр миний ярилцах хүн
бол энэхүү чамин хувцасаар өдөр бүр гоёж, дэгжирхэдэг нэгэн юм. Түүнийг М.
Жаргал гэдэг. Яг л нэр шигээ дэндүү жаргалтайн дээр хошин шогийн асар их
мэдрэмжтэй охин. Ээж, аав нь түүнд үүрд
зол жаргалтай явахыг бэлэгдэж уг нэрийг хайрласан нь гарцаагүй. Тиймээс л энэ
хүн ийм их баяр баясал, шогч наргианч, өхөөрдөм байдаг юм болов уу гэж би хэсэг
бодлоо... гэтэл үгүй юм шиг ээ. Жаргал
нэртэй хүн болгон ийм байдаггүй шүү дээ. Мэдээж хүний л амьдрал болсон хойно
зовлон жаргал хэзээд ээлжилж байдаг.
Гагцхүү ярилцагч маань ганц үгийг ч
газар гээлгүй наргиан болгох ховор авьяастай аж. Бүр хэтэрүүлж хэлбэл түүний
наргианд ээж аав, найз нөхөдийн алинд нь ч тун гэж байдаггүй мэт. Саяхан аав нь
түүнрүү залгаад миний охин хаана явна гэж асуухад автобусанд гэв. Хариуд нь автобус
нь хаана явж байна гэхэд хэнэг ч үгүй зам дээр гэж хэлэхэд аав нь хариу өгөлгүй
утасаа тасалчихсан. Харилцаа тасарсан хойно л аавтайгаа ярьсанаа ухаарсан мэт
яанаа ууралчихсан бол баларсаан гэж бидний ярих, инээлдэхийг хажууд зогссон
охин сонсож, чимээгүйхэн инээж байлаа.
- Та инээх дуртай юу. Инээмсэглэл таньд юу бэлэглэдэг вэ?
-
Мэдээж инээх дуртай байлгүй яахав. Инээмсэглэл бол хүнээс муу муухайг зайлуулж,
эерэг энерги бий болгож байдаг. Энерги цуглуулахын хажуугаар мөн бусдад таатай
мэдрэмж төрүүлдэг гэж бодохоор үнэхээр гоё. Ер нь эмэгтэй хүнийг чимдэг гол
зүйл чинь инээмсэглэл шүү дээ. Тиймээс нүүр дүүрэн инээмсэглэлээр чимэх үнэхээр дуртай
хүндээ.
- Манай ангийн хамгийн наргианч, хошин охин гэдэгтэй
санал нийлэх үү?
- Санал нийлэх нь ч бас хаашаа юм. Ангийнхан, найзууд маань
л тодорхойлох байхдаа. Гэхдээ өөрийгөө тодорхой хэмжээний наргианч зантай гэж
боддог шдээ. Магадгүй миний хамгийн том давуу тал ч байж болох юм. Учир нь
хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс чинь бусадтай амархан ойлголцож, хялбархан шинэ
харилцаа тогтоож чаддаг. Гэхдээ намайг таних төдий хүмүүст бол би даруу, ноомой
нэгэн шиг санагддаг. Учир нь хүмүүсээс өөрийнхөө тухай анхны сэтгэгдэлийг
сонсоход бүгд л даруухан гэж боддог байсан гэдэг.
- Аав тань их наргианч, хүүхэд шиг зантай гэж сонссон?
-
“Тиймээ би ер нь бүх талаараа аавыгаа “өвччихсөн” хүн шдээ. Ээж маань ч гэсэн
энэ талаар жаахан гомдлонгуй байдаг”. Гомдлонгуй гэдэг үгийг сонсуутал надад
яагаад ч юм хошуугаа цорвойлгож, эрхлэсэн бяцхан хүүхэд санаанд орсон учир
сонирхолтой санагдаж, гомдлонгуй гэхээр ээж нь яг яаж байна гэж асуулаа. Тэр багахан
инээмсэглэснээ “Үгүй яахав дээ надаас гарсан юм байж намайг дуурайсан зүйл огт
байхгүй, аавын хүүхэд гээд л гомдлолын аяс гаргана даа” гэж хэлэхдээ ээжийгээ дотороо бодож өхөөрдсөн янзтай
дөлгөөхөн мишээж байлаа.
- Тэгвэл удам дагасан наргианч зантай юм байна шдээ...
-
Тийм. Багаасаа аавын дүү нартай их ойр өссөн. Бүгд эрэгтэй бас их яриа, хошин
зантай хүмүүс байдаг юм.
- Инээмсэглэж буй байдлаас нь хүний өөртөө хэр их
итгэлтэйг тодорхойлж болдог гэсэн. Та өөртөө хэр итгэлтэй вэ?
-“ Энэ их адармаатай асуудал л даа. Хэлбэлзээд байдаг юм”
гэж сулахан дуугаар хариулахад нь гайхаж, юунд вэ? гэж би түрэгхэн шиг асуулаа.
“Заримдаа... заримдаа шүү! Би л чадна гэж бодох үе байхад заримдаа би ерөөсөө
юу ч хийж чадахгүй мэт санагддаг. Яавал тогтвортой байх, ямар үед тогтворгүй
болчихдогоо одоо болтол мэдэж чадаагүй л явна” гэхэд нь түүний эргэлзээг тайлахын
тулд та инээхдээ яаж инээдэг вэ? амаа дардаг уу гэлээ. Учир нь амаа дарж
инээдэг хүмүүс өөртөө итгэлгүй, ноомой байдаг гэдэг нь хэдийнээ судалгаагаар
батлагдсан аж. Харин тэр үгүй гэдэг хариултаараа өөртөө итгэлтэй гэдэгээ
батлахад нь тээр харж байна уу чи бүхнийг даваад гарах хангалттай их хүчтэй,
дахиж өөртөө бүү эргэлзээрэй гэсэн урамын үгээр бидний яриа цааш үргэлжилсэн
юм.
- Та хэн нэгэний дулаахан инээмсэглэлийг хараад маш их
тайвшралыг мэдэрдэг үү?
-Тэгэлгүй
яахав. Аймар гоё тайван болчихдог. Хүнд бодлууд нэг нэгээрээ алга болоод нэг л
хөнгөхөн, тайван болчихдог. Тийм ч учираас инээмсэглэлийг хамгийн өгөөжтэй
хэрнээ үнэгүй бэлэг гэж боддог. Хэдий надад хандаж инээгээгүй ч хэн нэгний
зөөлөн инээмсэглэлийг хөндлөнгөөс хараад өөрийн мэдэлгүй инээвхийлэн зогсох
тохиолдол цөөнгүй. Яг л хүн нэг сонирхолтой кино үзэхээрээ дотор нь орчихдог
шиг.
- Нулимсаа гартал инээж, хөхөрч байсан үе байдаг уу?
-“Өө
энэ чинь өдөр болгон тохиолддог. Ангийнхаа Хулантай өдөрт дор хаяж нэг удаа
нулимсаа гартал инээлддэг. Цонхтой эсвэл завсарлагааны хэдэн минутаар за сайхан
инээлдэе Жаргалаа гээд л Хулан эхэлдэг. Энгийн л нэг ярианаас ямар нэг зүйлийг
ургуулаад, үг үгэн дээрээ дөрөөлцөөд л эхлэнэ шүү дээ” гэж хэлэхдээ тэрээр
үнэхээр л тэр мөчдөө очсон мэт дуу нь чангарч,нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр
хариулсан юм. Чухам ямар хөгжилтэй зүйлийн талаар ярьдаг болохоор нулимсаа
гаргаж, гэдэсээ хөндүүр болтол инээдэгийг нь мэдэмээр санагдаж сонирхолтой тэр
ярианаасаа надтай хуваалцахыг хүслээ. Гэвч түүнд өдөр болгон тохиолддог зүйл нь
болчихсон учираас бүгд толгойд нь ороод “холилдчихсон” бололтой. Ярих гэхээр
ерөөсөө санаанд орохгүй юмаа гээд толгойгоо аяархан сэгсрэхэд түрүүчийн чанга
хоолой нь арай л суларсан мэт санагдлаа.
- Энэ нулимсыг би нулимс дагуулсан инээд гэж хэлэмээр санагдлаа.
Харин таньд инээмсэглэл дагуулсан нулимс
гэж байсан уу?
-“Байгаа юм
байна. Наймдугаар ангид байхдаа өгүүллэгийн тэмцээнээр анх алтан медаль авч
байсан. Тэр үед өвөл байсан л даа. Ээж маань мөсөн дээр хальтарч унаад гараа
хугалчихсан байсан юм. Тэгээд би хальтарч унасан газарынх нь мөсийг уйлан байж хүрзээр арилгаж байсан. Түүнээсээ
сэдэвлээд өгүүллэгээ бичиж байсан юм. “Хүн байхын учир” гэсэн сэдэвтэй тэмцээн
байсан санагдаж байна. Би “Цэвэрлэгээ” гэсэн гарчиг өгч байсан” гэж хэсэг
чимээгүй болсоноо одоо бодоход онцгүй нэр өгч байсан байна шүү гээд
инээвхийллээ. Жоохон байсан болохоор анхны медальаа аваад дэндүү их баярласан.
Медальаа энгэрээсээ салгалгүй явсаар гэрийнхээ үүдэнд иртэл ээж дүүг маань
салхилуулаад зогсож байсан. Гүйж очоод ээждээ үнсүүлчихээд дүүгээ тэврээд
гэрлүүгээ орох гээд эрэгтэл ээж маань ард нулимсаа арчаад хоцорсон. Уйлж
зогсохыг нь харсан ч би хараагүй дүр
үзүүлж шуудхан л явчихсан даа. Иймхэн зүйлд ээжийгээ баярлана гэж бодоогүй
учраас илүү их хичээж ээжийгээ ахин баярлуулна гэж бодож байсан. Энэ бол миний
хэзээ ч мартагдахааргүй баярын нулимс. Өдий наймдугаар ангид орчихоод ээжийгээ
ийм зүйл хүлээж байсныг мэдээгүй явдаг би ч мөн гээд өөрийгөө голонгуй өнгөөр
хэлэхэд нь үгүйдээ чи мэдээгүй явсан нь чухал биш мэддэг
болсон нь хамгаас чухал гэж хэлэхийг хүссэн ч түүний яриаг таслаж чадсангүй. “Өгүүллэгийн
маань анх бичсэн хувилбар надад байсан ч би сүүлийн хэдэн жил хайгаад олсонгүй.
Уулна үүрд хадгална гэж боддог байсан юм. Энэ л жаахан харамсалтай... ” гэж нэг
л бодлогшронгуй өнгөөр хэлэхэд нүдэнд нь “Сувдан нулимс” тодорч байлаа.
- Аз жаргалтай эсвэл гуниг, бэрхшээлтэй байх үедээ ямар
дуу сонсдог вэ? Мэдээж сонголт нь өөр байдаг байх.
-Яг л чамтай адилхан. Гунигтай байх үедээ тайван,
намдуухан дуу. Харин сэтгэл өөдрөг үедээ хурдан хэмнэлтэй дуу сонсдог. Уул нь гунигтай үедээ хурдан хэмнэлтэй, цоглог дуу сонсох юм бол гунигаа хурдан мартах
юм шиг санагддаг л даа. Гэхдээ тийм үед дууныхаа үгийг хэзээ ч сонсож
чаддаггүй. Сайхан дуу сонсож байгаа гэсэн нэртэй л болохоос гуниг толгойд эргэлдсээр л байдаг. Facebook-т
ч нэг тийм зураг зөндөөн байдаг шдээ. “Би аз жаргалтай үедээ дууныхаа аяыг
мэдэрдэг бол, гунигтай үедээ үгийг нь мэдэрдэг” гээд.
- Сүүлийн үед ямархуу дуу сонсч байна?
-“Ихэвчлэн
англи дуу сонсдог л доо. Гэхдээ сүүлийн үед Үүлэн домог, амьдралд тавтай морил
гэсэн 2 дууг ихэвчлэн сонсч байна даа” гэхэд нь надад цааш тавих асуулт
олдсонгүй. Учир нь би энэ 2 дууны алийг нь ч сонсож байгаагүй учраас энэ талаар
юу гэж ярилцахаа мэдэхгүй байсан юм. Яагаад заавал Үүлэн домог гэж асуухад
түүнд дууны үг үнэхээр хүрсэн бололтой. Надад дахилтыг нь дуулж өгөөд үг нь
үнэхээр гоё байгаа биз дээ. Бодит амьдралыг гуравхан үгээр маш оновтой
төлөөлүүлж хэлсэн. “Ховсдуулсан олон өнгөнд нь, хажуудаа байгаа үнэ цэнийг
мэдэхэд бодол нь хөнгөднө” энэ тэр гээд л үгэнд бол ярих юм байхгүй ээ “nice” гэж
хэлэхэд нь үнэхээр энэ дуунд орсон нь илхэн байлаа. Сүүлдээ бидний яриа
сэдэвээсээ хазайж дуучин Болдын “хадаастай” дээлний тухай ч яриж, энэ дууны
талаар миний мэдлэг ч нилээдгүй тэлсэн юм.
-Инээмсэглэл гэдэг хэдий сайхан ч хуурамч инээмсэглэл гэж
аймшигтай зүйл байдаг шүү дээ. Иймэрхүү зантай хүмүүстэй хэрхэн харьцдаг вэ?/Ярилцах
явцадаа анзаараагүй ч би түүнээсинээмсэглэл
гэдэг хэдий сайхан ч гээд “Үүлэн домог”-ийн өнгө аясаар асуужээ. Үнэхээр л
яриандаа оруулж чадах юмаа гэж би түүнийг дүгнэж суулаа./
-Би
тиймэрхүү хуурамч зүйлсээс маш их айдаг. Хүнийг таньж мэдэхэд үнэхээр хэцүү л
дээ. Хуурамч инээдээр үнэн төрхөө нуусан хүмүүс олон байдаг. Хэрэгтэй үед
найзыгаа гэж бодож явсан хүмүүс замхарч харин ч найз биш гэж бодож явсан нь
аминд орох үе байдаг шдээ. Хүнийг гаднаас нь хараад шуудхан дүгнэж чадахгүй.
Тиймээс бүгдэнтэй нь адилхан байгаагаараа харьцаад л явдаг. Гэхдээ хуурамч төрх
нь илт мэдэгддэг хүмүүстэй дотонсдоггүй. Яагаад гэвэл би ч гэсэн тийм хуурамч
дүр үзүүлэх хэрэгтэй болдог юм шиг санагддаг.
-Хэр олон найзтай вэ?
-Миний
хувьд найз гэдэг миний дотор маш том орон зайг эзэлдэг хүн л дээ. Нийлдэг
хүмүүсээ ерөнхийдөө найз гэдэг нэрэн доор хамруулдаг ч нийлдэг хүүхэд л гэж
боддог. Надад нийлдэг найз олон л доо
гэхдээ Жинхэнэ найз хоёр л байдаг.
-Жинхэнэ найзыгаа гэж үнэлэх болсон шалгуур нь юу бол?
-“Миний
итгэлийг дааж чадсан, ямар ч үед намайг
орхиогүй. Яг л миний биений тал мэт намайг надаас дутахааргүй мэддэг. Эдгээр бүх зүйл чинь сэтгэлийн угаас л гарж
байдаг байх. Тиймээс л биенээ илүү мэдэрч чаддаг. Энэ бүхний хариуд л жинхэнэ, сайн найз
гэх тодотголыг авах болсон доо. Тэд
намайг жаргалтай байх үед надад атаархадаггүй харин ч надаас илүү баяр
баясалтай байж чаддаг. Гуниглах үед минь миний дотор орчихсон юм шиг л мэдэрч өөдрөг
болгож чаддаг. Зарим тохиолдолд гунигыг маань үргээж чадахгүй ч хэзээ ч тэр
хэвээр нь орхиод явдаггүй” гэж биенийх нь тал болсон эрхэм найз нарынхаа тухай
ярихдаа үнэтэй яриаг минь тасалчихвий,
тэднийхээ талаар нэг зүйлийг ч хэлэлгүй үлдээчихвий гэж айсан мэт яарангуй
гэхдээ бас дэндүү их итгэлтэйгээр өгүүлэхдээ харцаа нэг удаа ч надаас
буруулсангүй. Яг л миний нүд рүү цоо ширтэн яриагаа эхэлсэн тэр л янзаараа
миний найзууд ийм л гайхалтай хүмүүс гэдэгийг надад үгээрээ өгүүлэхийн дээр
харцаараа бас дахин баталж байлаа.
No comments:
Post a Comment