Ардчилсан
сонгуульд хэвлэл мэдээлэл үзэл бодлын чөлөөт индэр болж, нэр дэвшигч, улс
төрийн нам, эвслийн байр суурийг олон нийтэд ойлгуулах, зөв сонголт хийхэд
тусладаг чухал үүрэгтэй билээ. ХМХ нь олон түмэнд санал бодлоо солилцох,
мэтгэлцэх, сөргөлдөх, шүүмжлэх боломж олгогч индэр болохын зэрэгцээ сонгуульд
нэр дэвшигчид болон улс төрийн намуудын үзэл бодлыг олон нийтэд сайтар
ойлгуулах үйлсэд үйлчлэх учиртай. Мөн иргэдэд сонгуулийн үйл явцын талаар нэг
талыг бариагүй, туйлшраагүй мэдээлэл түгээх үүрэгтэй. Өрсөлдөгч талууд,
тэдгээрийн түүх намтар, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, үзэл бодол, хэтийн
төлөвлөгөө, ирээдүйг харах чадвар зэргийг тайлбарлан таниулах юугаар ч
орлуулашгүй үүргийг хэвлэл мэдээлэл чухам сонгуулийн үеэр л гүйцэтгэдэг.
Янз
бүрийн улс орнуудад сонгуулийн сурталчилгааны үеийн хэвлэл мэдээллийн өөрийн
зохицуулалт бол хамгийн зохистой шийдэл гэдэгтэй бүгд санал нэгддэг. Сонгуулийн
компанит ажлын үеэр ХМХ, сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн зарчмуудыг нэлээд
тохиолдолд хэт ерөнхий, лоозогносон учраас бүгд дуртайяа нэгдэн ордог боловч үр
дүн муутай байдгийг зарим судлаачид тэмдэглэж байна. Гэтэл ардчилал, чөлөөт
хөвлөл өндөр хөгжсөн орнуудад маш нарийн хэв хэмжээг тогтоон баримталж чадаж
байна. Гэвч манай
улсад ганц сонгуулийн мэдээллээр зогсохгүй буруу зөрүү мэдээлэх явдал нийтлэг
тохиолдож, асуудлыг нэг талын өнцгөөс бичих, үүнийхээ төлөө төлбөр авах байдал
ажиглагдаж, бодит байдлыг нэгээс илүү эх сурвалжаар баталгаажулах нь ховор
хэвээр байна.
Сэтгүүлч
ба ёс зүй
Сэтгүүлчид,
хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжлийн чансааг сорих хамгийн том шалгуур бол
сонгууль байдаг. Учир нь ХМХ-ийг олон түмний үзэл бодолд нөлөөлөх хүчирхэг зэвсэг
болгон ашиглах улс төрчдийн хүсэл сонирхол сонгуулийн үеэр хэзээ хэзээнээс
хүчтэй байдаг бөгөөд үүнийг даван туулж, мэргэжлийн үндсэн үүргээ нэр төртэй
биелүүлэхийн тулд чухам энэ л үед сэтгүүлчид өндөр мэдлэг, чадвар, ёс зүй,
хариуцлагын ухамсраа олон түмэнд нотлох шаардлагатай болдог. Нөгөө талаар
иргэдэд тэнцвэртэй, бодитой мэдээлэл хүргэж, нийгмийн ашиг сонирхолд үйлчлэх
хоточ нохойн үүрэг гүйцэтгэх хэвлэл мэдээллийнхэний хариуцлага сонгуулийн үеэр маш
өндөр байдаг. Яагаад гэвэл ардчилсан сонгуулийн үр дүнгээс тухайн улс үндэстэн,
ард түмний аж амьдрал, хувь заяа хамаардаг бөгөөд энэхүү сонгууль хэр шударга
болж өнгөрөх нь иргэд ямар мэдээлэлд үндэслэн сонголтоо хийснээс шалтгаалдаг.
Өнөөдөр ямар
ч ХМХ-ээс сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нийтлэл,
нэвтрүүлгийг олж болно. Олон жилийн турш сэтгүүлчид ёс зүйн зарчмуудаа
гажуудуулж, өөрсдийн эрх чөлөө, ашиг сонирхлыг олон түмний эрх ашгаас дээгүүр
тавьж ирсэн юм. Тиймээс мэдээлэл хүлээн авагчид, судлаачдын зүгээс хамгийн
түрүүнд шүүмжлэлд өртдөг, маргаан өрнүүлдэг сэдэв бол сэтгүүлчийн ёс зүйн
асуудал болсон билээ. Америкийн судлаач Жанет Мальколм
“Хэрэв тэнэг, солиотой л биш бол
аль ч сэтгүүлч амьдралд юу болж байгааг анзаарч, үйл ажиллагаа нь ёс
суртахуунтай холбоотой гэдгийг мэднэ. Тэд хүмүүсийн нэрэлхүү зан, харанхуй
бүдүүлэг, ганцаардмал байдлыг ашиглан итгэлийг олж авч, дараа нь хайр найргүй
урвадаг нэг ёсны луйварчид мөн” гэж тун хатуухан хэлсэн нь ямар нэг байдлаар манай
сэтгүүлчидтэй ч холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Сэтгүүл
зүйн нэгэн гол зарчим бол мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалах буюу нийтлэлийн
үзэл санаа, үнэн бодит байдал хоёрын тэнцвэрт байдлыг хадгалах шаардлагатай.
Асуудлын гол нь хоёр талын үзэл бодлыг болон ишлэлийг тодорхой тусгахад
төдийгүй, сэтгүүлчийн нийтлэл бодит байдалтай хэр зэрэг нийцэж байна гэдэгт
оршино. Улс төрийн тухай мэдээлэл авах анхдагч эх сурвалж нь сонгулийн үйл явц байдгын хувьд сонгуулийг шударгаар явуулах,
өрсөлдөгч талуудад сурталчилгаа хийх, улс төрийн нам, нэр дэвшигчид, улс төрийн
ач холбогдол бүхий мэдээллийг танилцуулахад хэвлэл мэдээллийн хариуцлага, ёс
зүйн хэм хэмжээ ихээхэн харагддаг. Сонгуулийн vеэр
иргэдийн санаа бодолд хvчтэй нєлєє vзvvлдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол
єргєн нэвтрvvлэг (телевиз, радио) юм. Тэдгээрийн ашиглаж буй агаарын долгион нь
нийт ард тvмний ємч бєгєєд єргєнєєр ашиглахад хязгаарлагдмал байдаг. Иймд єргєн
нэвтрvvлгийн мэдээллийн хэрэгсэл нь сонгуулийн vеэр аль нэг нам, эвсэл,
хєдєлгєєнд бус, сонгогчдын эрх ашигт нийцсэн тэнцвэртэй, шударга мэдээллээр
хангах vvрэг хvлээдэг олон улсын хэм хэмжээ байдаг. Харин сонин хэвлэлийн хувьд
аль нэг нам, эвсэл, хєдєлгєєнийг дэмжиж байгаагаа шууд илэрхийлэх эрхтэй
байдаг ажээ. Сонгуулийн үеэр өргөн нэвтрүүлгийн хамгийн чухал нөлөө бүхий
хөтөлбөр цаг үеийн мэдээллийн хөтөлбөр байдаг. Ялангуяа олон нийтийн статустай
өргөн нэвтрүүлгийн байгууллага сонгуультай холбоотой үйл явдлыг төвийг сахисан
байр сууринаас мэдээлж, аль нэг нам, нэр дэвшигчийг онцгойлж үзэхгүй байх
үүргийг хатуу чанд биелүүлэх ёстой. Тэнцвэртэй мэдээлэх зарчим нь өөрөө их
энгийн боловч үүнийг хэрэгжүүлэх нь тийм ч амаргүй байдаг.
Ардчилсан
нийгэмд сэтгvvлчид олон нийтийн ємнє онцгой vvрэг хvлээж, чєлєєтэй, шударга
сонгуульд жинтэй хувь нэмэр оруулдаг. Иргэдийн тєрийн хэрэгт шууд оролцох эрхээ
эдлэх анхны боломж нь ардчилсан сонгууль бєгєєд энэ vед олон нийтийн ашиг
сонирхол бvр илvv болдог. Сонгуулийн vеэр сэтгvvлч олон нийтийн эрх ашиг,
ардчиллын vнэт зvйлс, улс орныхоо ирээдvйг юу юунаас илvv эрхэмлэн мэргэжлийн
ёс зvйгээ баримтлах нь чухал юм. Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн баримтлах зарчим нь сонгуулийн
тухай мэдээлэхдээ сэтгүүлчид Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Пактын 19-р
зүйлийг иш үндэс болгон иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хүндэтгэн үзэж, олон
нийтийн эрх ашигт үйлчилж байх эрхэм үүргээ дээдлэхийн хамт дараах зарчмыг
баримтлан ажиллана.
1.Нотолгоотой баримтад
тулгуурласан, тэнцвэртэй мэдээлэл түгээх.
2. Өөрийн үзэл бодлыг тулгахгүй, аль нэг нам, нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх,
эс өгөхийг уриалахгүй байх.
3. Сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц шударга бус үйлдлийг илчлэх.
4. Төрийн санхүүжилт
бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй буюу төлбөргүй сурталчилгаа
хийхдээ нийтэд ойлгогдохуйц ялган заах.
5. Олон нийтийн санал асуулгын дүнг ашиглахдаа эх сурвалжийг дурдах.
6. Туайн нийтлэл, нэвтрүүлгийг бичсэн, бүтээсэн сэтгүүлч нэрээ тавих.
7. Ноцтой, далд баримтыг илчилсэн тохиолдолд эх сурвалжаа нууцлах.
8. Мэргэжлийн алдаа гаргасан бол залруулгыг шуурхай хийх.
Энэхүү
зарчмыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын Сонины Холбоо, Монголын
Чөлөөт Сонинуудын Холбооны нэгдсэн бага хурлаас тунхагласан юм.
Сонгуулийн үеэр сэтгүүлчид ёс зүйгээ баримтлан ажиллаж
чаддаг уу гэсэн иргэдийн дундах судалгаанд 67% нь үгүй, 17,4% нь тийм гэсэн бол
үлдсэн 14.8% нь мэдэхгүй гэж хариулжээ.
Сонгуулийн
үеэр ХМХ-ийн
баримтлах зарчим
“Сонгуулийн
үеэр сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн зарчим” батлагдсан эсэхийг сонссон тухай сэтгүүлчдийн дунд
судалгаа явуулахад:

Сонгуулийг сурвалжилж,
сурталчлах нь ардчилсан ниймийн үед ХМХ үнэхээр сэтгүүл зүйн зарчмаар ажиллаж
чадаж буй эсэх, редакцийн хараат бус байдлаа хадгалж чадаж буй эсэхий сорилт
шалгуур болдог. Тиймээс редакциуд мэдээллийн тэнцвэрт байдлаа хадгалахын тулд
бичлэгийн агуулга, зай талбай, эфирийн цаг, мэдээ материал, зар сурталчилгааны харьцаа зэргийг эртнээс нарийн бодож, тусгай
график, төлөвлөгөө гарган ажилладаг. Ер нь сонгуулийн үеэр аль ч мэдээллийн
хэрэгсэл редакцийн байр суурийг илэрхийлэх ёсгүй байдаг тул үүнийг ялангуяа
мэдээллийн хөтөлбөр дээр анхаарах нь чухал. Энэ үеэр мэдээллийн болон мэргэжлийн
байгууллага зөвшилцөж мэдээллийн хөтөлбөрт баримтлах мэргэжлийн зарчмыг
тохиролцон тунхаглаж болох юм. Үүнд мэдээллийн хөтөлбөрт улс төрийн төлбөртэй сурталчилгаа
оруулахгүй байх, мэдээ бүрийг тэнцвэртэй, олон түвшний эх сурвалжид түшиглэн
бэлтгэх, улс төрийн хүчнүүдийн оролцоо бүхий үйл явдлын мэдээ бэлтгэхдээ
тэдгээр улс төрийн хүчинд ижил боломж олгох, төрийн өндөр албан тушаалтан ажил
үүргээ биелүүлж байгаа тухай мэдээллийг сонгуулийн сурталчилгаанаас ялган
салгах зарчмыг оруулж болох юм. Сурвалжлах, сурталчлах хэмээх ямагт тусдаа байх зарчимтай
хоёр үйл ажиллагаа ХМХ-д давхцаж, нэгдмэл байдалтай харагддаг учраас олон
нийтийг төөрөгдүүлж, маргаан үүсгэдэг. Сэтгүүлчид ч өөрсдөө энэ хоёр үйл
ажиллагааг зааглаж ойлгодоггүй. Нэг нэгнээс тусдаа байж, хоёр өөр үүрэг
гүйцэтгэдэг сэтгүүлч, менежер хоёр төлбөртэй хөтөлбөр хийх гэж хамтран
ажилладаг учраас "сэтгүүлч худалдагдах" тухай яригддаг. Үүний
хүрээнд тухайн мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид доорх зарчмыг баримтлах нь чухал
асуудал юм.
1.
Тэнцвэртэй
бєгєєд шударга мэдээлэх
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь сонгуулийг мэдээлэхдээ тэнцвэртэй, хараат
бус байх, эфирийн цаг, хэвлэлийн зай талбайг олгохдоо аливаа улс тєрийн нам,
нэр дэвшигчдийг ялгаварлан гадуурхахгvй байх vvрэгтэй. Сонгуулийг улс тєрийн нам, нэр дэвшигчдийг тоо болон чанарын хувьд тэнцвэртэй, аль нэг талыг барилгvй мэдээлэх нь шударга бусаар мэдээлэх буюу олон нийтийг тєєрєгдvvлэхээс урьдчилан
сэргийлэх зєв алхам юм. Мөн Монгол улсын ерөнхийөгчийн сонгуулийн тухай хуулийн 28-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигчдийн
өргөн нэвтрүүлгээр хийх сурталчилгаа тэнцвэртэй байх ёстой хэмээн заасан
байдаг.
Дээрх судалгаа нь ерөнхийлөгчийн
2009 оны сонгуулийн үеэр хийсэн телевизийн мониторинг юм. Эдгээрээс харахад нэр
дэвшигчийн сурталчилгааны тэнцвэрт байдал суваг тус бүрт хэтэрхий ялгаатай
байсан нь телевизүүд мэргэжлийн түвшинд ажиллаж чадахгүйг харуулж байна.
2. Тэнцвэртэй
хуваарилалт хийх
Сонгуулийн vеэр ХМХ-vvд нь “тэнцвэртэй, шударга мэдээлэх”
vндсэн зарчмаа хэрэгжvvлэхийн тулд эфирийн цагаа тэнцвэртэй, шударгаар
хуваарилахаас эхэлдэг. Улс тєрийн сурталчилгааны vргэлжлэх хугацааг тогтоохын
зэрэгцээ, нэвтрvvлэг цацах цагийг зохистой шийдэх нь онцгой нєлєєтэй юм.
Нэвтрvvлгийг сонгогчдын хамгийн их vзэж, сонсдог цагт, эсвэл сонгуулийн
кампаний аль vед явуулах вэ гэдгийг шударгаар тогтоох нь тэнцвэрт байдлыг
хадгалах хамгийн гол vндэс нь болдог гэж олон улсын тvвшинд vздэг. Тухайн улс
оронд сонгууль явагдаж байгаа тохиолдолд эрх тэгш байдлыг хангах vvднээс
эфирийн цагийг ялгаварлан гадуурхахгvйгээр хуваарилах ёстой билээ. Улс тєрийн
намууд, сонгогчдын бvлгvvд болон нэр дэвшигчдэд мєрийн хєтєлбєрєє vнэ тєлбєртэй
болон тєлбєргvй сурталчлахад адил тэгш бололцоо олгож, эфирийн цаг хуваарилах
янз бvрийн шалгууруудыг бий болгох ёстой ажээ.

Дээрх үзүүлэлт нь мөн 2009
оны сонгуулийн телевизийн мониторинг бөгөөд сувгууд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын
сурталчилгааг түлхүү гаргажээ.
3. Эсрэг тэсрэг байр суурийг
сонгох
Сонгогчдод бодит мэдээлэл хvргэхийн тулд эсрэг тэсрэг байр
суурийг сонсож, єєрийн гэсэн vнэлэлт дvгнэлт хийх боломжийг тэдэнд олгох нь нэн
чухал. Эсрэг
тэсрэг байр суурийг хэлэлцэх зохистой боломж олгох хvрээнд хэлэлцvvлэг болон
мэдээ сурвалжлагад сонгуульд оролцоогvй улс тєрийн намууд болон эвсэлд
харъяалагдах байгууллагуудыг оролцуулдаг. Энэ нь сэтгvvл зvйн хэвшсэн туршлагад
vндэслэн хийгдэх бєгєєд эдгээр байгууллагуудын хувьд vндсэн ашиг сонирхлын
асуудлыг хэлэлцэх vед оролцуулах ёстой. Гэхдээ дээрх байгууллагуудыг оролцуулах
давтамж нь, сонгуульд оролцохоор бvртгvvлэн єрсєлдєж буй намуудын хооронд эрх
тэгш байдлыг хангах ерєнхий зарчмыг гажуудуулахгvй байх гэсэн зарчмыг
баримталдаг байна.
4. Редакцийн хараат бус байдал
Сонгуультай холбоотойгоор зарим улс оронд тєрийн мэдлийн
хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мєн тvvнчлэн тєрийн байгууллагын зvгээс дарамт шахалт
vзvvлэх байдал ажиглагддаг. ХМХ-ийг хаахаар сvрдvvлэх, редакци, сэтгvvлч, сурвалжлагчдийг
ажлаа хийхэд нь дарамтлах буюу дарамт сvрдvvлгээс хамгаалахгvй байх,
сэтгvvлчдийг єєрийн цензуртэй болгоход хvргэх зэрэг байдал ажиглагддаг байна. Сонгуулийн аливаа нийтлэл, нэвтрvvлэгт тєрийн цензур байж
болохгvй юм. ХМХ-vvд сонгуулийн холбогдолтой хєтєлбєрийг нэвтрvvлэхийг дэмжих,
засгийн газар, тvvний бодлого буюу эрх баригч намыг шvvмжилсэн нэвтрvvлэг
явуулсан гэдэг дан ганц vндэслэлээр ХМХ-д хариуцлага хvлээлгэдэггvй байх
хэрэгтэй юм. Нэвтрvvлгийг vл зєвшєєрєх шийдвэр нь зайлшгvй шаардлагатай байв
уу, эсвэл цензур байв уу гэдгийг хараат бус байгууллагаар заавал шалгуулах
ёстой. Бодитой, шууд хvчирхийллийг єдєєснєєс бусад тохиолдолд сонгуулийн
кампаний явцад нэр дэвшигч болон улс тєрийн намын тєлєєлєгчдийн хийсэн хууль бус
мэдэгдлийн тєлєє ХМХ-д хариуцлага хvлээлгэхгvй, харин намууд болон илтгэгч нь
хариуцлага хvлээх ёстой юм.
5. Сэтгүүлчийн ёс зүй
Сэтгvvлчид нь “олон нийтийн хоточ нохой” байх эрхэм vvргээ
ухамсарлан, ёс зvйтэй ажиллах нь сонгуулийн vр дvнд ихээхэн нєлєєтэй байдаг.
Иймд олон улсын жишигт ёс зvйгээ эрхэмлэн ажиллахыг сэтгvvлчиддээ уриалдаг. Сэтгvvлчид
бэлэг сэлт, тусгай хангамжийн нєлєєнд автаж єєрийн байр суурь, ёс зvйн хэм
хэмжээг умартах ёсгvйг Камбожийн сонгуулийн vеэр баримтлах зарчимд тусгасан байна.
Мєн сэтгvvлч, сурвалжлагч, идэвхтэн бичигч нар єєрийн дуу хоолойны єнгє буюу
бусад онцгой vйлдлээр аливаа улс тєрийн талыг талархсан буюу жигшсэн, vл
хvндэтгэсэн байдлыг харуулахаас зайлсхийх ёстой.
Сэтгүүлчид сонгуулийн хугацаанд ихээхэн
хяналт ажиглалтад өртдөг. Жишээлбэл Өмнөд Африкт гадаадын санхүүжилтээр
сонгуулийн ажиллагааг хэвлэл мэдээллийн хэргсэлийнхэн хэрхэн сурвалжилж байгаад
ажиглалт хийх төслийг хэрэгжүүлсэн байна. Сэтгүүлч, редактор, хэвлэн нийтлэгчид зарим үед энэ ажиглалтад эмзэглэдэг
боловч хэвлэлийн шүүмжлэл нь ОНМХ-ийн чансаа, мэргэжлийн түшинг
дээшлүүлэхэд хэрэгтэй, ардчилсан үйл явцын бүрэлдэхүүн хэсэг юм. АНУ-ын “Vote
Smart” төсөлд ажиглалт хийхдээ дараах асуудалд
хариулт авч болох юм гэсэн санааг тусгажээ. Үүнд:
- Сөрөг хүчний нэр дэвшигчдэд адил тэгшээр
хандаж байгаа эсэх. Нэр дэвшигчээс түүний холбоотон, өрсөлдөгч эсвэл
хөндлөнгийн хүн ярилцлага авсан уу?
- Мэдээллийн хэрэгсэл дуу, бичлэг, фото
зураг ашиглаж байна уу?
- Мэдээллийн хэрэгсэл нь танай нийгэмлэг
болон улс оронд тулгамдсан асуудлын талаар хэрэгтэй мэдээлэл өгч чадаж байна уу? гэх мэт.Сонгуулийн
үед сэтгүүл, редактор, мэдээний редакцийн хувьд маргаантай асуудал үүсгэдэг.
Хэвлэл мэдээлэл улс төрийн хөгжлийг тэнцвэртэй тусган харуулах гэж оролдож
байхад улс төрийн нам, бүлэглэл нийгмийн бусад хэсгүүд анхаарлыг өөртөө
төвлөрүүлж, мэдээллийг өсгөж, мэдээллийн бодлогод хяналт тогтоохыг эрмэлзэж
байдаг. Хүчирхийлэлд шууд, ил тодоор өдөөн хатгаагүй л бол сонгуулийн компаний
үед нэр дэвшигч, намуудын төлөөлөгчдийн хэлсэн хууль бус үгийг нийтлэж,
нэвтрүүлсэнийхээ төлөө хэвлэл, мэдээлэл хуулийн хариуцлага хүлээхгүй гэдгийг
хатуу зөвлөмж болгож байна. Нам болон хэвлэлийн төлөөлөгчид нь өөрсдийн хэлсэн
хууль бус мэдэгдэлийг хариуцна.
Ихэнх
сонгуулийн явцад санал асуулгын судалгаа чухал байр суурь эзэлдэг. Ийм
судалгааг голдуу хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрийн намууд, эсвэл
иргэний нийгмийн байгууллагууд зохион байгуулна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын зохион
байгуулсан санал асуулга ихэнхдээ хурдан морины уралдааны мэдээллийн өнгө
аястай, голцуу хэн тэргүүлж, хэн хоцорч байгаад анхаарлаа хандуулдаг. Энэ нь сонгуулийн
кампанит ажилд онцгой үр нөлөөтэй. Гэхдээ ийм судалгаа ихэнхдээ итгэл үнэмшил
муутай бөгөөд буруу ташаа үнэлгээ түхээг, мушгин гуйвуулах магадлал өндөртэй.
Гэхдээ санал асуулгын дүнг ихэнхдээ тэргүүн нүүрэнд нийтэлдэг нь, тухайн сонинд
өндөр ашиг орлого авч ирдэг нь дамжиггүй. Гэхдээ ийм судалгааны тухай мэдээ
үндсэндээ зохиомол зүйл байдаг бөгөөд судалгааг зохион байгуулсан байгууллагын
үйлдсэн хуурамч мэдээ байх нь олонтаа.
Улаан хацарт дарга УИХ-д суух гэнэ
Гал командын дарга байсан залуу нэг л өдөр дүүргийн Засаг
даргаар дэвшив. Дарга хүн бусдаас илүү сайн амьдрал ахуйтай байх ёстой гэж
бодсон байх. Гэтэл сарын цалин нь хоол ундандаа дөнгөн данган хүрнэ. Тэгсэн нэг
өдөр Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн шугамаар хэдэн сая төгрөг хувиарлагдаад
ирдэг байгаа. Багахангай дүүрэгт энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь Засаг дарга
байдаг. Ингээд хөөрхийанхны боломж нээгдэх нь тэр. Тэр хэдэн саяыг ганцаараа хүртчихвэл
хэл аманд орно. Тиймээс зарим нэг хүнд хувиарласан дүр эсгэж, бичиг баримт
бүрдүүлэх учиртай. Эхний удаад тамгын газрынхны хэдийг оруулаад 60 хүнд 100.000-
500 мянга хүртэл төгрөг тараажээ.
Иймэрхүү мэдээ мэдээлэл л сонгуулийн үеэр
зонхилдог. Хэрвээ УИХ-ын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 3-ыг бариад заалдвал
энэ нийтлэлийнхээ төлөө тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч хариуцлага
хүлээх боломжтой юм. Яагаад гэвэл тодорхой баримт дурдаад байгаа мөртлөөтүүнийгээ
эх сурвалжаар баталгаажуулах тал дээр хангалтгүй ажилласан учраас тэр.
Тэгэхлээр хууль дахь зөвхөн энэ заалт тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг
санхүүгийн хувьд дарамт учруулаад зогсохгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэх
боломжтой юм. Ийм байдалд хүрэхгүйн тулд сэтүүлчид сонгуулийн үеэр хангалттай
баримтаар өөрийгөө болон байгууллагаа хамгаалах хэрэгтэй.
Глоб интернэшнл ТББ-аас сонгуулийн үеэр “Хэвлэл мэдээлэл хэрхэн ажилласан бэ?” гэсэн судалгааны дүнгээс харахад иргэд сонгуулийн тухай
мэдээллийг ХМХ-ээс түлхүү хүлээн авдаг ч энэ нь тэднийг сонголт хийхэд
хангалтгүй байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, монголын хэвлэл мэдээлэл ардчилсан
нийгмийн хамгийн гол үйл явдал болох сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэл олон
нийтийн эрх ашигт бус, улс төрийн нам, нэр дэвшигчдэд үйлчилдэг ажээ.