8.17.2014

Мэргэжлийн сэтгүүл зүй иргэний сэтгүүл зүйгээс ялгарах нь

       Монгол улсын сэргэн мандалт, тусгаар тогтнол, ардчиллын замд сэтгүүлчийн оруулсан түүхэн үүрэг агуу их билээ. Ардчилсан хувьсгалтай анх золгуулсан, нийгмийг өөрчлөх ёстой гэж хэн анх дуугарсан бэ? мэдээж сэтгүүлчид шүү дээ. Тийм учраас ардчилсан хувьсгалыг сэтгүүлчидгүй төсөөлөх аргагүй юм.Аль нэг намын харъяа, үзэл бодолд хашигдаж байсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд ардчилсан чөлөөт сэтгүүл зүй гэдэг харьцангуй шинэ ойлголт болж, үүнийг бүрэн утгаар хэрэгжүүлэхэд тэдний ур чадвар эхэн үедээ дутагдаж байсан гэж хэлж болох юм. Одоогоос зуу орчим жилийн тэртээ буюу манай улсад дөнгөж сэтгүүл зүй үүсч, бүрэлдэн бий болж байх үед дэлхийн тэргүүний орнуудад боловсролтой хүмүүсийн тоо нэмэгдэж, тэдний ухамсар дээшлэхийн хирээр олон түмнийг сэтгүүлчид эрээ цээргүй, хүссэнээрээ мунхруулж байгаад зүй ёсоор бухимдаж эхэлсэн байна. Гэхдээ энэхүү бухимдал гэнэт, ганц нэг нийтлэлийг дагаад бий болоогүй нь ойлгомжтой хэрэг. Энэ бүгдээс үүдэлтэй 1923 онд “Сэтгүүл зүйн канонууд” нэртэй ёс зүйн зарчмыг АНУ-д баталсан байна.
       Сэтгүүлчийн ёс зүйн анхны зарчмуудын гол санааг тоймловол: үнэнийг бичих, баримтад тулгуурлах, хүний нэр төр, хувийн амьдралыг хүндэтгэх, авилга авахгүй байх, гаргасан алдаагаа залруулж байх, мэдээллийг цуглуулах болон түгээхдээ шударга байх, ардчилсан ёсыг хүндэтгэх зэрэг шаардлага тавьж байв. “Сэтгүүлч л жирийн иргэнээс авахуулаад удирдах албан тушаалтан, сайд дарга, төрийн тэргүүнийг хүртэл ОНМХ-ээр шүүмжлэх эрхээр хангагдсан байдаг” хэмээн МУИС –ийн Сэтгүүл зүйн багш доктор Ч.Чойсамба бичжээ. Харамсалтай нь өнөөдөр зарим нэг хүмүүс, тодруулбал улс төрийн хүрээнийхэн ХМХ-ийг өөрийгөө хамгаалах, хуяглах хэрэгсэл болгон ашиглаж, бусдын эрх, нэр төр, хууль ёсны ашиг сонирхолд харшлах мэдээ сэлтийг нийгэмд тарааж байгаа нь чөлөөт хэвлэлийн үүрэг, ач холбогдолыг бууруулж, дөрөв дэх засаглалын нөлөөг сулруулсаар байгаа юм. Ийнхүү ихэнх хэвлэл цөөнхийн эрх ашигт үйлчлэх болсон нь нийгмийн гүнрүү өнгийсөн мэдээ багсаж, мэдээлэл хязгаарлагдмал болж эхэлсэн нь нэгэнтээ чөлөөт, мэргэжлийн сэтгүүл зүй бүрэн утгаараа хэрэгжихээ больсон билээ.  Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид өөрийн блог хуудсанд "Иргэний сэтгүүл зүй сайн байна уу?" гэж хэлэх цаг монголчуудын хувьд нэгэнт болчихоод байна хэмээжээ. Мэргэжлийн болоод мэргэжлийн бус сэтгүүлчдийн хооронд асар их ялгаа гарах нь мэдээж боловч citizen journalism буюу иргэний сэтгүүл зүй нь жирийн иргэдийн доторх тэргүүний хэсгийнхэний үзэл санаа, идэвхитэй байр суурийг илүү хүргэдгээрээ давуу талтай юм. Үүний тод жишээг Өмнөд Солонгосын “Ohmynews” иргэний мэдээллийн сайтаас харж болно. Энэ нь 40 мянган иргэний сэтгүүлчтэй бөгөөд өдөрт 14 сая цахим хуудас үздэг ажээ. Өнөөдөр нийгэмд ямар нэгэн үймээн самуун өрнөхөд 24 цагийн дараа тухайн мэдээллийн 2 сая 250 мянга нь блог нийтлэлээр, 227 мянга нь твиттер сурвалжлага, 3 мянга нь видео бичлэгээр цацагддаг гэсэн судалгаа гарсан байна. Нэгэнт  техник технологи хурдацтай хөгжиж, иргэдийн идэвхи оролцоо нэмэгдсэн өнөө цагт мэргэжлийн сэтгүүлч л мэдээллийг олж, боловсруулж, түгээх ёстой хэмээн ойлговол өрөөсгөл болно. 

7.27.2014

Сонгууль ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл

         Ардчилсан сонгуульд хэвлэл мэдээлэл үзэл бодлын чөлөөт индэр болж, нэр дэвшигч, улс төрийн нам, эвслийн байр суурийг олон нийтэд ойлгуулах, зөв сонголт хийхэд тусладаг чухал үүрэгтэй билээ. ХМХ нь олон түмэнд санал бодлоо солилцох, мэтгэлцэх, сөргөлдөх, шүүмжлэх боломж олгогч индэр болохын зэрэгцээ сонгуульд нэр дэвшигчид болон улс төрийн намуудын үзэл бодлыг олон нийтэд сайтар ойлгуулах үйлсэд үйлчлэх учиртай. Мөн иргэдэд сонгуулийн үйл явцын талаар нэг талыг бариагүй, туйлшраагүй мэдээлэл түгээх үүрэгтэй. Өрсөлдөгч талууд, тэдгээрийн түүх намтар, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, үзэл бодол, хэтийн төлөвлөгөө, ирээдүйг харах чадвар зэргийг тайлбарлан таниулах юугаар ч орлуулашгүй үүргийг хэвлэл мэдээлэл чухам сонгуулийн үеэр л гүйцэтгэдэг.
          Янз бүрийн улс орнуудад сонгуулийн сурталчилгааны үеийн хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт бол хамгийн зохистой шийдэл гэдэгтэй бүгд санал нэгддэг. Сонгуулийн компанит ажлын үеэр ХМХ, сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн зарчмуудыг нэлээд тохиолдолд хэт ерөнхий, лоозогносон учраас бүгд дуртайяа нэгдэн ордог боловч үр дүн муутай байдгийг зарим судлаачид тэмдэглэж байна. Гэтэл ардчилал, чөлөөт хөвлөл өндөр хөгжсөн орнуудад маш нарийн хэв хэмжээг тогтоон баримталж чадаж байна. Гэвч манай улсад ганц сонгуулийн мэдээллээр зогсохгүй буруу зөрүү мэдээлэх явдал нийтлэг тохиолдож, асуудлыг нэг талын өнцгөөс бичих, үүнийхээ төлөө төлбөр авах байдал ажиглагдаж, бодит байдлыг нэгээс илүү эх сурвалжаар баталгаажулах нь ховор хэвээр байна. 
Сэтгүүлч ба ёс зүй
    Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжлийн чансааг сорих хамгийн том шалгуур бол сонгууль байдаг. Учир нь ХМХ-ийг олон түмний үзэл бодолд нөлөөлөх хүчирхэг зэвсэг болгон ашиглах улс төрчдийн хүсэл сонирхол сонгуулийн үеэр хэзээ хэзээнээс хүчтэй байдаг бөгөөд үүнийг даван туулж, мэргэжлийн үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн тулд чухам энэ л үед сэтгүүлчид өндөр мэдлэг, чадвар, ёс зүй, хариуцлагын ухамсраа олон түмэнд нотлох шаардлагатай болдог. Нөгөө талаар иргэдэд тэнцвэртэй, бодитой мэдээлэл хүргэж, нийгмийн ашиг сонирхолд үйлчлэх хоточ нохойн үүрэг гүйцэтгэх хэвлэл мэдээллийнхэний хариуцлага сонгуулийн үеэр маш өндөр байдаг. Яагаад гэвэл ардчилсан сонгуулийн үр дүнгээс тухайн улс үндэстэн, ард түмний аж амьдрал, хувь заяа хамаардаг бөгөөд энэхүү сонгууль хэр шударга болж өнгөрөх нь иргэд ямар мэдээлэлд үндэслэн сонголтоо хийснээс шалтгаалдаг. 
       Өнөөдөр ямар ч ХМХ-ээс сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нийтлэл, нэвтрүүлгийг олж болно. Олон жилийн турш сэтгүүлчид ёс зүйн зарчмуудаа гажуудуулж, өөрсдийн эрх чөлөө, ашиг сонирхлыг олон түмний эрх ашгаас дээгүүр тавьж ирсэн юм. Тиймээс мэдээлэл хүлээн авагчид, судлаачдын зүгээс хамгийн түрүүнд шүүмжлэлд өртдөг, маргаан өрнүүлдэг сэдэв бол сэтгүүлчийн ёс зүйн асуудал болсон билээ. Америкийн судлаач Жанет МальколмХэрэв тэнэг, солиотой л биш бол аль ч сэтгүүлч амьдралд юу болж байгааг анзаарч, үйл ажиллагаа нь ёс суртахуунтай холбоотой гэдгийг мэднэ. Тэд хүмүүсийн нэрэлхүү зан, харанхуй бүдүүлэг, ганцаардмал байдлыг ашиглан итгэлийг олж авч, дараа нь хайр найргүй урвадаг нэг ёсны луйварчид мөн гэж тун хатуухан хэлсэн нь ямар нэг байдлаар манай сэтгүүлчидтэй ч холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 
Сэтгүүл зүйн нэгэн гол зарчим бол мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалах буюу нийтлэлийн үзэл санаа, үнэн бодит байдал хоёрын тэнцвэрт байдлыг хадгалах шаардлагатай. Асуудлын гол нь хоёр талын үзэл бодлыг болон ишлэлийг тодорхой тусгахад төдийгүй, сэтгүүлчийн нийтлэл бодит байдалтай хэр зэрэг нийцэж байна гэдэгт оршино. Улс төрийн тухай мэдээлэл авах анхдагч эх сурвалж нь сонгулийн үйл явц байдгын хувьд сонгуулийг шударгаар явуулах, өрсөлдөгч талуудад сурталчилгаа хийх, улс төрийн нам, нэр дэвшигчид, улс төрийн ач холбогдол бүхий мэдээллийг танилцуулахад хэвлэл мэдээллийн хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ ихээхэн  харагддаг. Сонгуулийн vеэр иргэдийн санаа бодолд хvчтэй нєлєє vзvvлдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол єргєн нэвтрvvлэг (телевиз, радио) юм. Тэдгээрийн ашиглаж буй агаарын долгион нь нийт ард тvмний ємч бєгєєд єргєнєєр ашиглахад хязгаарлагдмал байдаг. Иймд єргєн нэвтрvvлгийн мэдээллийн хэрэгсэл нь сонгуулийн vеэр аль нэг нам, эвсэл, хєдєлгєєнд бус, сонгогчдын эрх ашигт нийцсэн тэнцвэртэй, шударга мэдээллээр хангах vvрэг хvлээдэг олон улсын хэм хэмжээ байдаг. Харин сонин хэвлэлийн хувьд аль нэг нам, эвсэл, хєдєлгєєнийг дэмжиж байгаагаа шууд илэрхийлэх эрхтэй байдаг ажээ. Сонгуулийн үеэр өргөн нэвтрүүлгийн хамгийн чухал нөлөө бүхий хөтөлбөр цаг үеийн мэдээллийн хөтөлбөр байдаг. Ялангуяа олон нийтийн статустай өргөн нэвтрүүлгийн байгууллага сонгуультай холбоотой үйл явдлыг төвийг сахисан байр сууринаас мэдээлж, аль нэг нам, нэр дэвшигчийг онцгойлж үзэхгүй байх үүргийг хатуу чанд биелүүлэх ёстой. Тэнцвэртэй мэдээлэх зарчим нь өөрөө их энгийн боловч үүнийг хэрэгжүүлэх нь тийм ч амаргүй байдаг.
               Ардчилсан нийгэмд сэтгvvлчид олон нийтийн ємнє онцгой vvрэг хvлээж, чєлєєтэй, шударга сонгуульд жинтэй хувь нэмэр оруулдаг. Иргэдийн тєрийн хэрэгт шууд оролцох эрхээ эдлэх анхны боломж нь ардчилсан сонгууль бєгєєд энэ vед олон нийтийн ашиг сонирхол бvр илvv болдог. Сонгуулийн vеэр сэтгvvлч олон нийтийн эрх ашиг, ардчиллын vнэт зvйлс, улс орныхоо ирээдvйг юу юунаас илvv эрхэмлэн мэргэжлийн ёс зvйгээ баримтлах нь чухал юм. Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн баримтлах зарчим нь сонгуулийн тухай мэдээлэхдээ сэтгүүлчид Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Пактын 19-р зүйлийг иш үндэс болгон иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хүндэтгэн үзэж, олон нийтийн эрх ашигт үйлчилж байх эрхэм үүргээ дээдлэхийн хамт дараах зарчмыг баримтлан ажиллана.

1.Нотолгоотой баримтад тулгуурласан, тэнцвэртэй мэдээлэл түгээх.
2. Өөрийн үзэл бодлыг тулгахгүй, аль нэг нам, нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх, эс өгөхийг уриалахгүй байх.
3. Сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц шударга бус үйлдлийг илчлэх.

4. Төрийн санхүүжилт бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй буюу төлбөргүй сурталчилгаа хийхдээ нийтэд ойлгогдохуйц ялган заах.
5. Олон нийтийн санал асуулгын дүнг ашиглахдаа эх сурвалжийг дурдах.
6. Туайн нийтлэл, нэвтрүүлгийг бичсэн, бүтээсэн сэтгүүлч нэрээ тавих.
7. Ноцтой, далд баримтыг илчилсэн тохиолдолд эх сурвалжаа нууцлах.
8. Мэргэжлийн алдаа гаргасан бол залруулгыг шуурхай хийх.

Энэхүү зарчмыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын Сонины Холбоо, Монголын Чөлөөт Сонинуудын Холбооны нэгдсэн бага хурлаас тунхагласан юм. 

Сонгуулийн үеэр сэтгүүлчид ёс зүйгээ баримтлан ажиллаж чаддаг уу гэсэн иргэдийн дундах судалгаанд 67% нь үгүй, 17,4% нь тийм гэсэн бол  үлдсэн 14.8% нь мэдэхгүй гэж хариулжээ.


Сонгуулийн үеэр ХМХ-ийн баримтлах зарчим
 “Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн зарчим батлагдсан эсэхийг сонссон тухай сэтгүүлчдийн дунд судалгаа явуулахад:
Сонгуулийг сурвалжилж, сурталчлах нь ардчилсан ниймийн үед ХМХ үнэхээр сэтгүүл зүйн зарчмаар ажиллаж чадаж буй эсэх, редакцийн хараат бус байдлаа хадгалж чадаж буй эсэхий сорилт шалгуур болдог. Тиймээс редакциуд мэдээллийн тэнцвэрт байдлаа хадгалахын тулд бичлэгийн агуулга, зай талбай, эфирийн цаг, мэдээ материал, зар сурталчилгааны харьцаа зэргийг эртнээс нарийн бодож, тусгай график, төлөвлөгөө гарган ажилладаг. Ер нь сонгуулийн үеэр аль ч мэдээллийн хэрэгсэл редакцийн байр суурийг илэрхийлэх ёсгүй байдаг тул үүнийг ялангуяа мэдээллийн хөтөлбөр дээр анхаарах нь чухал. Энэ үеэр мэдээллийн болон мэргэжлийн байгууллага зөвшилцөж мэдээллийн хөтөлбөрт баримтлах мэргэжлийн зарчмыг тохиролцон тунхаглаж болох юм. Үүнд мэдээллийн хөтөлбөрт улс төрийн төлбөртэй сурталчилгаа оруулахгүй байх, мэдээ бүрийг тэнцвэртэй, олон түвшний эх сурвалжид түшиглэн бэлтгэх, улс төрийн хүчнүүдийн оролцоо бүхий үйл явдлын мэдээ бэлтгэхдээ тэдгээр улс төрийн хүчинд ижил боломж олгох, төрийн өндөр албан тушаалтан ажил үүргээ биелүүлж байгаа тухай мэдээллийг сонгуулийн сурталчилгаанаас ялган салгах зарчмыг оруулж болох юм. Сурвалжлах, сурталчлах хэмээх ямагт тусдаа байх зарчимтай хоёр үйл ажиллагаа ХМХ-д давхцаж, нэгдмэл байдалтай харагддаг учраас олон нийтийг төөрөгдүүлж, маргаан үүсгэдэг. Сэтгүүлчид ч өөрсдөө энэ хоёр үйл ажиллагааг зааглаж ойлгодоггүй. Нэг  нэгнээс тусдаа байж, хоёр өөр үүрэг гүйцэтгэдэг сэтгүүлч, менежер хоёр төлбөртэй хөтөлбөр хийх гэж хамтран ажилладаг учраас "сэтгүүлч худалдагдах" тухай яригддаг. Үүний хүрээнд тухайн мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид доорх зарчмыг баримтлах нь чухал асуудал юм. 
1.       Тэнцвэртэй бєгєєд шударга мэдээлэх
   Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь сонгуулийг мэдээлэхдээ тэнцвэртэй, хараат бус байх, эфирийн цаг, хэвлэлийн зай талбайг олгохдоо аливаа улс тєрийн нам, нэр дэвшигчдийг ялгаварлан гадуурхахгvй байх vvрэгтэй. Сонгуулийг улс тєрийн нам, нэр дэвшигчдийг тоо болон чанарын хувьд тэнцвэртэй, аль нэг талыг барилгvй мэдээлэх нь шударга бусаар мэдээлэх буюу олон нийтийг тєєрєгдvvлэхээс урьдчилан сэргийлэх зєв алхам юм. Мөн Монгол улсын ерөнхийөгчийн сонгуулийн тухай хуулийн 28-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигчдийн өргөн нэвтрүүлгээр хийх сурталчилгаа тэнцвэртэй байх ёстой хэмээн заасан байдаг.  
 Дээрх судалгаа нь ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр хийсэн телевизийн мониторинг юм. Эдгээрээс харахад нэр дэвшигчийн сурталчилгааны тэнцвэрт байдал суваг тус бүрт хэтэрхий ялгаатай байсан нь телевизүүд мэргэжлийн түвшинд ажиллаж чадахгүйг харуулж байна.
2.  Тэнцвэртэй хуваарилалт хийх

Сонгуулийн vеэр ХМХ-vvд нь “тэнцвэртэй, шударга мэдээлэх” vндсэн зарчмаа хэрэгжvvлэхийн тулд эфирийн цагаа тэнцвэртэй, шударгаар хуваарилахаас эхэлдэг. Улс тєрийн сурталчилгааны vргэлжлэх хугацааг тогтоохын зэрэгцээ, нэвтрvvлэг цацах цагийг зохистой шийдэх нь онцгой нєлєєтэй юм. Нэвтрvvлгийг сонгогчдын хамгийн их vзэж, сонсдог цагт, эсвэл сонгуулийн кампаний аль vед явуулах вэ гэдгийг шударгаар тогтоох нь тэнцвэрт байдлыг хадгалах хамгийн гол vндэс нь болдог гэж олон улсын тvвшинд vздэг. Тухайн улс оронд сонгууль явагдаж байгаа тохиолдолд эрх тэгш байдлыг хангах vvднээс эфирийн цагийг ялгаварлан гадуурхахгvйгээр хуваарилах ёстой билээ. Улс тєрийн намууд, сонгогчдын бvлгvvд болон нэр дэвшигчдэд мєрийн хєтєлбєрєє vнэ тєлбєртэй болон тєлбєргvй сурталчлахад адил тэгш бололцоо олгож, эфирийн цаг хуваарилах янз бvрийн шалгууруудыг бий болгох ёстой ажээ. 
Дээрх үзүүлэлт нь мөн 2009 оны сонгуулийн телевизийн мониторинг бөгөөд сувгууд  МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын сурталчилгааг түлхүү гаргажээ.
3. Эсрэг тэсрэг байр суурийг сонгох
Сонгогчдод бодит мэдээлэл хvргэхийн тулд эсрэг тэсрэг байр суурийг сонсож, єєрийн гэсэн vнэлэлт дvгнэлт хийх боломжийг тэдэнд олгох нь нэн чухал. Эсрэг тэсрэг байр суурийг хэлэлцэх зохистой боломж олгох хvрээнд хэлэлцvvлэг болон мэдээ сурвалжлагад сонгуульд оролцоогvй улс тєрийн намууд болон эвсэлд харъяалагдах байгууллагуудыг оролцуулдаг. Энэ нь сэтгvvл зvйн хэвшсэн туршлагад vндэслэн хийгдэх бєгєєд эдгээр байгууллагуудын хувьд vндсэн ашиг сонирхлын асуудлыг хэлэлцэх vед оролцуулах ёстой. Гэхдээ дээрх байгууллагуудыг оролцуулах давтамж нь, сонгуульд оролцохоор бvртгvvлэн єрсєлдєж буй намуудын хооронд эрх тэгш байдлыг хангах ерєнхий зарчмыг гажуудуулахгvй байх гэсэн зарчмыг баримталдаг байна.
4. Редакцийн хараат бус байдал
Сонгуультай холбоотойгоор зарим улс оронд тєрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мєн тvvнчлэн тєрийн байгууллагын зvгээс дарамт шахалт vзvvлэх байдал ажиглагддаг. ХМХ-ийг хаахаар сvрдvvлэх, редакци, сэтгvvлч, сурвалжлагчдийг ажлаа хийхэд нь дарамтлах буюу дарамт сvрдvvлгээс хамгаалахгvй байх, сэтгvvлчдийг єєрийн цензуртэй болгоход хvргэх зэрэг байдал ажиглагддаг байна. Сонгуулийн аливаа нийтлэл, нэвтрvvлэгт тєрийн цензур байж болохгvй юм. ХМХ-vvд сонгуулийн холбогдолтой хєтєлбєрийг нэвтрvvлэхийг дэмжих, засгийн газар, тvvний бодлого буюу эрх баригч намыг шvvмжилсэн нэвтрvvлэг явуулсан гэдэг дан ганц vндэслэлээр ХМХ-д хариуцлага хvлээлгэдэггvй байх хэрэгтэй юм. Нэвтрvvлгийг vл зєвшєєрєх шийдвэр нь зайлшгvй шаардлагатай байв уу, эсвэл цензур байв уу гэдгийг хараат бус байгууллагаар заавал шалгуулах ёстой. Бодитой, шууд хvчирхийллийг єдєєснєєс бусад тохиолдолд сонгуулийн кампаний явцад нэр дэвшигч болон улс тєрийн намын тєлєєлєгчдийн хийсэн хууль бус мэдэгдлийн тєлєє ХМХ-д хариуцлага хvлээлгэхгvй, харин намууд болон илтгэгч нь хариуцлага хvлээх ёстой юм. 
5. Сэтгүүлчийн ёс зүй
Сэтгvvлчид нь “олон нийтийн хоточ нохой” байх эрхэм vvргээ ухамсарлан, ёс зvйтэй ажиллах нь сонгуулийн vр дvнд ихээхэн нєлєєтэй байдаг. Иймд олон улсын жишигт ёс зvйгээ эрхэмлэн ажиллахыг сэтгvvлчиддээ уриалдаг. Сэтгvvлчид бэлэг сэлт, тусгай хангамжийн нєлєєнд автаж єєрийн байр суурь, ёс зvйн хэм хэмжээг умартах ёсгvйг Камбожийн сонгуулийн vеэр баримтлах зарчимд тусгасан байна. Мєн сэтгvvлч, сурвалжлагч, идэвхтэн бичигч нар єєрийн дуу хоолойны єнгє буюу бусад онцгой vйлдлээр аливаа улс тєрийн талыг талархсан буюу жигшсэн, vл хvндэтгэсэн байдлыг харуулахаас зайлсхийх ёстой.
Сэтгүүлчид сонгуулийн хугацаанд ихээхэн хяналт ажиглалтад өртдөг. Жишээлбэл Өмнөд Африкт гадаадын санхүүжилтээр сонгуулийн ажиллагааг хэвлэл мэдээллийн хэргсэлийнхэн хэрхэн сурвалжилж байгаад ажиглалт хийх төслийг хэрэгжүүлсэн байна. Сэтгүүлч, редактор, хэвлэн нийтлэгчид зарим үед энэ ажиглалтад эмзэглэдэг боловч хэвлэлийн шүүмжлэл нь ОНМХ-ийн чансаа, мэргэжлийн түшинг дээшлүүлэхэд хэрэгтэй, ардчилсан үйл явцын бүрэлдэхүүн хэсэг юм. АНУ-ын “Vote Smart” төсөлд ажиглалт хийхдээ дараах асуудалд хариулт авч болох юм гэсэн санааг тусгажээ. Үүнд:
  • Сөрөг хүчний нэр дэвшигчдэд адил тэгшээр хандаж байгаа эсэх. Нэр дэвшигчээс түүний холбоотон, өрсөлдөгч эсвэл хөндлөнгийн хүн ярилцлага авсан уу?
  •  Мэдээллийн хэрэгсэл дуу, бичлэг, фото зураг ашиглаж байна уу?
  • Мэдээллийн хэрэгсэл нь танай нийгэмлэг болон улс оронд тулгамдсан асуудлын талаар хэрэгтэй мэдээлэл өгч чадаж байна уу? гэх мэт.Сонгуулийн үед сэтгүүл, редактор, мэдээний редакцийн хувьд маргаантай асуудал үүсгэдэг. Хэвлэл мэдээлэл улс төрийн хөгжлийг тэнцвэртэй тусган харуулах гэж оролдож байхад улс төрийн нам, бүлэглэл нийгмийн бусад хэсгүүд анхаарлыг өөртөө төвлөрүүлж, мэдээллийг өсгөж, мэдээллийн бодлогод хяналт тогтоохыг эрмэлзэж байдаг. Хүчирхийлэлд шууд, ил тодоор өдөөн хатгаагүй л бол сонгуулийн компаний үед нэр дэвшигч, намуудын төлөөлөгчдийн хэлсэн хууль бус үгийг нийтлэж, нэвтрүүлсэнийхээ төлөө хэвлэл, мэдээлэл хуулийн хариуцлага хүлээхгүй гэдгийг хатуу зөвлөмж болгож байна. Нам болон хэвлэлийн төлөөлөгчид нь өөрсдийн хэлсэн хууль бус мэдэгдэлийг хариуцна.          
Ихэнх сонгуулийн явцад санал асуулгын судалгаа чухал байр суурь эзэлдэг. Ийм судалгааг голдуу хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрийн намууд, эсвэл иргэний нийгмийн байгууллагууд зохион байгуулна.   Хэвлэл мэдээллийн байгууллагуудын зохион байгуулсан санал асуулга ихэнхдээ хурдан морины уралдааны мэдээллийн өнгө аястай, голцуу хэн тэргүүлж, хэн хоцорч байгаад анхаарлаа хандуулдаг. Энэ нь сонгуулийн кампанит ажилд онцгой үр нөлөөтэй. Гэхдээ ийм судалгаа ихэнхдээ итгэл үнэмшил муутай бөгөөд буруу ташаа үнэлгээ түхээг, мушгин гуйвуулах магадлал өндөртэй. Гэхдээ санал асуулгын дүнг ихэнхдээ тэргүүн нүүрэнд нийтэлдэг нь, тухайн сонинд өндөр ашиг орлого авч ирдэг нь дамжиггүй. Гэхдээ ийм судалгааны тухай мэдээ үндсэндээ зохиомол зүйл байдаг бөгөөд судалгааг зохион байгуулсан байгууллагын үйлдсэн хуурамч мэдээ байх нь олонтаа.         

Улаан хацарт дарга УИХ-д суух гэнэ

Гал командын дарга байсан залуу нэг л өдөр дүүргийн Засаг даргаар дэвшив. Дарга хүн бусдаас илүү сайн амьдрал ахуйтай байх ёстой гэж бодсон байх. Гэтэл сарын цалин нь хоол ундандаа дөнгөн данган хүрнэ. Тэгсэн нэг өдөр Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн шугамаар хэдэн сая төгрөг хувиарлагдаад ирдэг байгаа. Багахангай дүүрэгт энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь Засаг дарга байдаг. Ингээд хөөрхийанхны боломж нээгдэх нь тэр. Тэр хэдэн саяыг ганцаараа хүртчихвэл хэл аманд орно. Тиймээс зарим нэг хүнд хувиарласан дүр эсгэж, бичиг баримт бүрдүүлэх учиртай. Эхний удаад тамгын газрынхны хэдийг оруулаад 60 хүнд 100.000- 500 мянга хүртэл төгрөг тараажээ.

 Иймэрхүү мэдээ мэдээлэл л сонгуулийн үеэр зонхилдог. Хэрвээ УИХ-ын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 3-ыг бариад заалдвал энэ нийтлэлийнхээ төлөө тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч хариуцлага хүлээх боломжтой юм. Яагаад гэвэл тодорхой баримт дурдаад байгаа мөртлөөтүүнийгээ эх сурвалжаар баталгаажуулах тал дээр хангалтгүй ажилласан учраас тэр. Тэгэхлээр хууль дахь зөвхөн энэ заалт тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг санхүүгийн хувьд дарамт учруулаад зогсохгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм. Ийм байдалд хүрэхгүйн тулд сэтүүлчид сонгуулийн үеэр хангалттай баримтаар өөрийгөө болон байгууллагаа хамгаалах хэрэгтэй.

Глоб интернэшнл ТББ-аас сонгуулийн үеэр Хэвлэл мэдээлэл хэрхэн ажилласан бэ?” гэсэн судалгааны дүнгээс харахад иргэд сонгуулийн тухай мэдээллийг ХМХ-ээс түлхүү хүлээн авдаг ч энэ нь тэднийг сонголт хийхэд хангалтгүй байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, монголын хэвлэл мэдээлэл ардчилсан нийгмийн хамгийн гол үйл явдал болох сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэл олон нийтийн эрх ашигт бус, улс төрийн нам, нэр дэвшигчдэд үйлчилдэг ажээ. 

6.24.2014

Санаандгүйн дундах тэмдэглэл

Машины хүлээн авагчаар аллагын тухай мэдээлж байх нь тэр.
Шарын шашныг үндэслэгч Зонховын мэндэлсэн газар Гүмбум хийдэд хүн амины хэрэг гарчээ. Навчин дээр Буддагийн дүр тодордог хэмээх алдарт модны доор залуухан лам алагдсан байна...

Хэдэн сарын өмнөөс л уншихсан хэмээн бодож явсан романаа өнөөдөр уншиж дуусгав. Өнгөрсөн хоёрдугаар сарын 20  хавьцаа юмуу даа номын дэлгүүрээр ороод гарахдаа уг бүтээлийг зурвасхан хараад өнгөрсөн билээ. Нэг найз маань номын хорхойтон тул төрсөн өдрөөр нь ном бэлэглэх санаатай тийнхүү ном худалдаж аваад гарахдаа Шүгдэн хэмээн нийлээд томоор бичсэн номыг олж харсан юм. Шүгдэн хэмээх үгийг өмнө нь сонсч байгаагүй тул юуг ийнхүү нэрлэдэг юм бол гэж их л сониучирхан бодов. Тухайн үед уг номыг аваад агуулга, оршил зэргийг нь уншаад номтой танилцах зав байгаагүй л хэрэг, бодож явсаар орой гэртээ ирэнгүүтээ интернетээр хайж Шүгдэн хэмээх нь нэгэн сахиусыг ийнхүү нэрлэдэг болохыг олж мэдлээ. Толгой өндийх завгүй хичээл ихтэй үе биш байсан ч дараа завтай болохоороо л авч уншья хэмээн өөрийгөө аргалав. Ийнхүү өөрийгөө чөлөөлж явсаар зуны амралт ч болж гэрт зурагт ширтэхээс өөр ажилгүй хэдэн өдрийг барав. Би ч уг нь удаан л уншдаг болохоос ном унших сонирхолтой. Үүнийг ээж маань Шүгдэн”-г хоёр хоногт уншиж дуусгасан байхад би тав хоног зарцуулсан гэдгээр баталж болох юм. Чингээд номын сангийн гэрээр ном олгох тасагт очиж өнөөх номоо 7 хоногийн хугацаатай авлаа. Гэртээ иртэл ээж маань ихэд сонирхож ээж нь эхлээд уншихаад өгөе гэлээ. Ээжийн хэлсэн үгэнд татгалзах шалтаг байсангүй тул зөвшөөрөв.
Өвөө маань бага наснаасаа бурханы ном судалж,  Дундговь аймгийн Дашгэнпиллэн хийдэд Гавж ламаар олон жил суусан хүн. Тиймээс ч бид багаасаа л  бурханы шашинд итгэж, сүсэглэж ирсэн билээ. Шүгдэн хэмээх бүтээлд бурханы шашин, итгэл үнэмшил, үйлийн үр, амьдралын утга учир зэрэг олон зүйлийг энгийн хэрнээ сонирхолтой байдлаар өгүүлсэн байдаг.  Бурханч хүний дэргэд маани мэгзэм цээжлэж өссөн болоод ч тэрүү энэ ном нэг л үнэмшмээр, зарим нэгэн хуудсанд дурьдагдах ишлэлийг цээжиндээ тогтоомоор, нээрээ л юм гэдэг сонин шүү гээд сүүрс алдмаар, бас бус гэнэтийн гэмээр сонин тохиолдолууд номыг уншаад дуусгах үест хажуугаар минь жирэлзээд өнгөрсөнд бүр ч гайхсан даа энэхүү тэмдэглэлээ бичиж эхлүүлсэн билээ.

 Дундговь аймаг Дашгэнпиллэн хийдийн хашаанаа 21.06.2014

Хуанди хэмээх феодал маягийн нэртэй, хэв галбир муутай, бас дээр нь байнгын ачааллаас болоод өтлөх янз орон байргашиж буй нохой Гүмбум хийдэд эзэн Сэржамц, зарим цэрэг цагдаагынхантай мөрдлөгө хийхээр ирдэг. Учир нь тэмдэглэлийн эхэнд тус газар хүн амины хэрэг гарсан талаар өгүүлсэн шүү дээ. Хэдий Хуанди өтлөх янз орсон ч гэлээ ямар нэгэн өвчин эмгэгүй, соргог,  ер нь энэ дэлхий дээр түүний хэмжээний чадвартай нохой үгүй ажээ.
Энэхүү тэмдэглэлийг бичихээс барагцаалбал 14 хоногийн л өмнө юмуу даа манайх нэг кавказ гөлөг худалдаж авсан юм. Аливаа амьтаны үр төл ер нь л яагаад ч юм их хөөрхөн байдаг даа, балчирхан болоод ч тэр юмуу. Дүү маань ч бидэнтэй ярьж хэлэлцэлгүй нохойндоо Хүдэр хэмээх нэр хайрлачихав. Бидэнд ч эсэргүүцэх шалгаан юу байхсан билээ. Хүдэээр, Хүдэр гээд дуудангуут л богинохон босоо 2 чихээ соотогнуулаад, баацагнаад давхих нь нэг л хөөрхөн...         Кавказ нохой нь ямар ч төрлийн цаг агаарт амархан зохицон амьдрах чадвартай, анхаарал халамж төдийлөн шаардахгүй тэсвэр хатуужилтай, төрөлхийн хамгаалагч шинжтэй, зоригтой байдаг нь надад насны ялгаа л гэхээс биш ном уншиж төсөөлөлдөө бий болгосон мөрч Хуанди нохойтой адил санагдсан билээ.
анхны болон сүүлийн... 20.06.2014
Шүгдэн романы зангилаа, гол баатар гучаадхан настай, залуухан эр бөгөөтөл Гүмбумын лам нарын ярьснаар бол түүний амьдрал гэж эх адаг нь олдохооргүй ээдрээ будлиантай, өвгөн хүнийх шиг ярвигтай урт түүх болчихмоор аж. Тэрээр эд хөрөнгө аривжуулагч хэмээх Шүгдэн сахиусыг нууцаар тахигч байсан юм. Нэгээс бусад лам хэлэлцсэн юм шиг бүгд л бүрлээчийг би сайн мэдэхгүй л дээ хэмээн яриагаа эхэлдэг. Тэр нэг нь арилаачийн номын анд Саманд юм.  Номыг дэлгэвээс  лам Дарамбалын учир битүүлэг үхлийн талаар өрнөх бөгөөд үүний зангилаа яг л эхлэл шигээ хамгийн сүлийн хуудас, төгсгөлийн мөрнөө тайлагдана. Зохиолчийн авьяас чадвар агууяа. Эцсийн амьсгалаа татахдаа хамгийн нандин шүтээн рүүгээ сарвайсан хөөрхий ламын үхлийн нууц хэзээ тайлагдах бол гэхээс хэрэндээ л хурдан уншиж дуусгах хүсэлд автсан надад номыг эхлүүлсний маргааш утас гэнэт дуугарч үүн лүгээ таагүй мэдээ дуулгав. Хорвоогийн жам юм даа... энд бид нэгнээр дутав.
Хорвоод хэн ч бай төрсөн бол үхнэ, үхсэн бол эргэж төрнө. Яг л гээсэн бол олдог, олсон бол гээдэг шиг. Хэн нэгэн чамаас илүү зүйл хонжиж авсан бол, хожим нь тэр хэмжээний гарз чамаас зайлшгүй гарна. Хорвоогийн зохицол тэнцвэр энэ. Үүний ачаар л орчлон хорвоо хэлбийж хөмөрчихгүй оршин тогтнож буй ажээ.
-Хуанди мөр хай! хэмээн Сэржамц нохойгоо зандрахдаа өдийд Хуанди үнэр олчихсон байх ёстой, гэхдээ одоохондоо эргэлзээд л байна гэв. Уг нь Хуандид үнэр гол биш. Тэр зөнгөөрөө л ямар нэгэн сэжүүр олдог. Сэржамцийн өнөөдрийг хүртэл авсан хэргэм зэрэг болгонд Хуанди хамт байсан гэвэл тэр нохой ямар их чадвартайг дахин батлаж буй хэрэг юм. Машинд удаан явсан болоод ч тэрүү тэр нэг л болж өгөхгүй байсан тул мөрдлөгийн ажлыг маргааш үргэлжүүлэхээр болсноор зохиол өрнөдөг. Гэтэл тэрхүү шөнө нь Хуанди Дарамбал лам шиг учир битүүлгээр шарх, бэртэл гэмтэл авалгүйгээр нас бардаг. Арилаач нэгэн удаа найз Саманддаа амь нас усны хөөс, өвсний шүүдэр шиг хэврэг. Залуу нас өтөлж дуусна, эрүүл мэнд өвчилж дуусна, жаргалыг зовлон залгаж, амийг үхэл авч одно. Зурхийсэн санааг тэрхэн дор нь л хэрэгжүүлэхгүй бол энэ насанд ч, дараагийн төрөлд ч ахиад ийм завшаан таараа ч уу, үгүй  юу? Хэзээ ч үхэж болзошгүй учир яг одоо эхлэл хэрэгтэй гэж хэлж байжээ. Дарамбал юмыг нэг сонсоод л цээжилчихдэг, жихтэйхэн ойтой. Гэхдээ номоо барагтай л бол давтдаггүй байсныг Саманд хүүхэд насаа ямагт л Дарамбалын хажууд өнгөрөөснийхөө хувьд хэнээс ч илүү мэдэх билээ. Тиймээс ч учир битүүлэг энэхүү хэргийн золиос Дарамбалын араас Саманд шиг харамссан хүн үгүй! Мөн Хуандигийн араас Сэржамцын харамсч, халаглаж, өрөвдөж, ганцаардаж байсныг би хэдхэн мөрт багтааж хүчирхэхгүй ээ. Хуандиг эхнэрээсээ ч дээгүүрт тавьдаг байсан гээд л бод. Ердөө л 14 хонож байхад би ч Хүдэртээ их дасчээ. Гарж орох болгонд л үгүйлэгдээд. Тийм байхад зургаа, долоон жилийг зүү орох зайгүй найзууд гэхчээр өнгөрүүлсэн Сэржамц, Хуанди хоёр ч аргагүй биз.
Шинжээчид арилаачийн гэрт очтол хэр баргийн хүний бэл хүрэхээргүй үнэтэй шүтээнүүдийг цагдаа нар тахилын шүүгээ, гүнгэрваа сэлтээс нь авч тус тусад нь даавуунд ороогоод алт, мөнгө, зандан мод гэхчилэн хаяглаад ангилж ялгасан байдаг талаар өгүүлдэг. Энэ бүгдээс харвал арилаач маань бэл бэнчинтэй хүн болох нь гарцаагүй боллоо. Харин номын анд Самандын хэлснийг эргэн санавал арилаач маань адтай сэргэлэн ч тэр ухаанаа номонд зорилагүй гэсэн билээ. Муу хүн сайн хүнтэй нөхөрлөвч төдий л сайжирдаггүй, Харин сайн хүн муутай нийлбэл дорхноо адгийн нэгэн болдог гэдэг. Бурханы ном бол энэ амьдралыг зөв туулах хөтөч, удаан амьдрана гэсэн мөрөөдөлдөө хууртахаас сэрэмжлэгч юм. Үхэл үүдэнд отож байдгийг ухаараагүй хүн хөрөнгө мөнгө, нэр хүнд мэтийн зуурдын зүйлд шунасаар толгой нь эргэдэг. Уг нь лам хүнд сурсан эрдэм, хураасан буянаас өөр юу ч хэрэггүй. Энэ бол миний үг бус, номоос харж тогтоосон минь л билээ...
Хүний шунал гэж гүйцэгдэшгүй сонин зүйл шүү. Улаантай болвол цагаантай болмоор, цагаантай болвол ногоонтой болмоор санагдаад. Нэгэнт л хэзээдээ гүйцэгдэшгүй зүйл тул бид хүслээ номхотгож сурах нь л хамгийн зөв арга ажээ. О.Дашбалбарын тэнгэр шиг бай шүлэгт ч хүсэл бүхэн биелэх албагүй чандалж хорь, хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай гэдэг дээ. Хүслээ номхотгож чадаагүй хүн нөгөө ертөнцөд одохдоо шунал гээч барагдашгүй хүнд ачаагаа үүрээд явдаг. Энэ бүхнийхээ үрийг тэнд хураагаад, эргэн төрөхдөө ахиад л шунал хүслийнхээ хүлээсэнд унадаг байна. Шашин шүтлэггүй хүнд энэ хий хоосон зүйл шиг санагдаж, инээд нь хүрч болох л юм. Харин шүтлэгтэй хэрнээ зарим нэг зүйлийн мөн чанарыг ойлгож чадаагүй явсан над мэт хүн байдаг учраас л уншиж ухаарсан зүйлээ бусадтай хуваалцах гэсэн билээ. Өөрөөр хэлбэл бид дүрэм журмыг сахидаг дүр эсгэгчид ажээ. Харин одоо учир битүүлэг үхлийн учгийг өөрийн ухаанаар тайлая.
Алуурчин нь хохирогчоосоо өмнө үхвэл тэр жинхэнэ аллага биш, алуурчин хэдийнээ өөр төрөл авчихсан учраас тэр...
Энэ бол үхлийн шалтгааныг тайлсан ишлэл билээ. Алуурчин, хохирогч хэмээх үгс номын нөхөд арилаач Дарамбал, Саманд хоёртой холбоотой. Гэнэтхэн яагаад Самандын нэр үхлийн хэрэгт холбогдчихсон бэ гэж үү? Дарамбалд энэ насанд нь цуглуулсан эд хөрөнгө бага мэт санагдаж хойтын төрөлдөө бурханы дүрээр төрөхийг хүсч, сэтгэлийнхээ дэнсийг тэнцүүлж сурахын тулд номыг шүтэгч Самандын эрдэм ухаанд атаархсандаа өөрийгөө ч, өрөөлийг ч хороосон билээ. Түвдийн хооронд хууль бус наймаа хийдэг зарим хүмүүстэй нийлснээрээ бүрлээч маань нисванист хэтэрхий автжээ. Элдвийн мэдээгээр дүүргэсэн хүний ухаан нэгэн цагт тэр олон баримтыг цэгцлэхээс өөрцгүйд хүрнэ. Цаг зуурын ийм юмсаар ухаанаа дүүргэж байх уу, үгүй юу гэдгээ бид өөрсдөө л шийдэх учиртай. Ухааны сав бас хязгаартай л гэдэг юм. Харин Хуандигийн үхлийн тухайд гэвэл мөн л арилаач Дарамбалд бурханы оронд ч гэлээ нохойн хэрэг гарсанд эцсийн хүслээ шивнэн  хөөрхийг араасаа авч одсон аж. Учир нь Шүгдэн сахиус цагаан сэгсгэр нохой хөлөглөн явдаг нь түүнтэй адил болох гэсэн хүслийх билээ. Харин манай Хүдэр?...