Амьдралын бүхий л элемент хар, цагаан тогтоц дээр суурилдаг. Хар цагаан
өнгийг өөр бусад өнгөөр чимэж, хольж, найруулж амьдралаасаа ямар гэрэл цацрахыг
гагцхүү та шийднэ. Нэг л хэвийн амьдрал, сэтгэлгээ, өдөр хоногуудыг хэн илүү өнгөлж
байна түүнээс хэзээд гэрэл цацарч байдаг. Мөн байх ёстой өнгийг дутааж, аль
эсвэл нэг өнгө нь дутаж буйг мэдэх хэрнээ түүнийг өөрчлөх, өнгийг нэмэх тэнхээ
тамиргүй, эсхүл айдас эргэлзээндээ хүлэгдсэн дүр зураг ч ажиглагдсаар байдаг.
Тиймээс энэ ертөнцийн бүхий л зүйл хар цагааны ялгарлаар тайлбарлагдах аж.
Амьдрал ч тэр. Харин одоо энэ ялгааг энгийнээр тайлбарлах гэж оролдоё.
Эхийн цагаан сүү. Энэ бол “хинхэнэ” цагаан өнгө. Бид хүмүүн заяаг олж, аавын гэрийн амар
тайвныг алдагдуулж, ачлалт эхээ арван сар зовоосны эцэст орь дуу хадаан байж
мэндэлдэг. Энэ үед хамгийн түрүүнд танийг эхийн тань цагаан сүү, цагаахан
сэтгэл, цагаан “хайр” угтаж авдаг. Эхийн уургийг л амлан бид хүн болдог.
Тиймээс юм бүхэн цагаанаас улбаатай. Ээжийн цагаан сүү, бүүвэйн дууны аяс
биднийг хаашаа явахыг зааж өгдөг мэт санагдана. Хүний амьдрал баян, ядуу аль нь
ч бай хамаагүй цагаанаар эхэлдэг. Гэнэн томоогүй хүүхэд нас, цагаахан мөрөөдөл
гэхчилэн эхлэл адил ч таниас хамаарч төгсгөл өөр болох юм.
Хүний амьдрал эрээнтэй, бараантай. Өнөөдөр аяласан дуундаа маргааш дургүй
болох мэт цав цагаан дундуур бүдчин явах үе ч байдаг юм. Гэвч цагаан анхдагч,
хар хоёрдог ч бие юм. Нэг ёсондоо та амьдрах байшиндаа цагаан өнгөөр суурийг
сутгаж, хөр өнгөөр ханаа босголоо гэж үзэе. Ханыг хэзээд ч нураагаад, шинэчилэх
боломж байдаг шүү дээ. Харин суурь бол тун хэцүү. Хараас цагаан болох гэж
хичээх шаардлагагүй. Харин цагаанаас хар болох эхлэлийг бүү тавиасай, анхаарч
хичээх хэрэгтэй. Сайхан бүхнийг хайж бадарчилан явахдаа зарим нь цагаанаас
харлуу хоромхон зуурт шилждэг. Архиар угжуулаагүй хэрнээ сүүг биш архийг дотно
нөхрөө болгож хамгийн эрхэм, нандин чанар бүхнээ гээж байгааг мэддэг хэрнээ
түүнд ухаангүй дурлах хүмүүс ч байна. Тиймээс энэ бол жинхэнэ хар.
Аз жаргал ирнэ гэвч ,
удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай гэж бид шүлэглэх дуртай шүү дээ.
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай гэж бид шүлэглэх дуртай шүү дээ.
Хар цагаанаар сүлэлдэх өөр
бусад өнгө энд өрнөнө.
Сүүгээр угжуулж, цагаахан
сэтгэлээр жигүүрлэн явах үе байсан бол архинд хөлчүүрхэж авирлах цаг тохионо.
Энэ бол амьдрал. Цагаанаас харлуу шилжих амархаан, тuйлын амархан. Харин хараас цагаан руу тэмүүлэхэд таниас
тэсвэр тэвчээр, хүлээц, итгэл зориг, ухамсар алив бүгдийг шаардана.
Eнэ бүхнийг тэсвэрлээд,
өөрчлөгдсөн болон өөрчлөгдөж буй энэ үе бол өнөөх хар цагаанаар сүлэлдэх өөр
бусад өнгө нь юм. Дунд сургуульд байхад Монгол хэлний багш маань “хүн алтан дунджийг барьж амьдрах хамгийн сайхан”
гэдэг байлаа.
Хэрэв эхийн ангир уургаас хэдийнээ гарч цагаан өнгөн дээр тогтож чадахгүй
байвал, ядаж л өөр бусад өнгө байхыг хичээх хэрэгтэй мэт. Гол нь хар л биш.
Миний сэтгэл, оюун санаа,
эрүүл, цэвэр байснаар надаас гэрэлтэх ёстой хар, цагаан болон бусад солонгын
долоо өнгө зөв зоицолдоотой цацарч, тэр чинээгээрээ бие эрүүл, миний бусадтай
харилцах харилцаа, алхаж буй зам, гаргаж буй шийдвэр зөв бөгөөд, орчиноо
гэрэлтүүлэх байх. Тиймээс бүхнийг өөрөөсөө эхэлж би л бусдыг цагаан руу хөтлөн
оруулна гэдэгт итгэлтэйгээр хар цагаан сүлэлдэх амьдралд амьдрах ёстой шүү.