8.02.2012

Night Train - Хайлсан Шоколад



Лонхтой дарсыг нэг амьсгаагаар ууж орхиод
Зүрх зориг минь амтагдаад
Чамайг би үнслээ
Чиний уруул улаахаан
Харин амт нь хорин дөрвийн чихэр
Чи дарснаас ч илүү амттай
Харин би хайлсан шоколад
Дарснаас ч илүү амттай 
Харин би хайлсан шоколад
Тамхи татаад утааг нь үлээгээд
Утаа нь үүл мүүл болоод
 Би нисмээр байна
 Байшин дээрээс үсэрлээ
 Нислээ нислээ
Үсэрлээ үхлээ
Чи дарснаас ч илүү амттaй
Харин би хайлсан шоколад
Дарснаас ч илүү амттай 
Харин би хайлсан шоколад












7.29.2012

Л.Өлзийтөгс "Чамайг зүгээр л харахыг хүсдэг"



Чамайг зүгээр л харахыг хүсдэг 
Хармагцаа 
Чамд зөвхөн нэг хуруугаа хүргэмээр санагддаг
Хүргэмэгцээ
Чамайг зүгээр тэвэрье л гэж боддог
Тэвэрмэгцээ
Чиний уруулыг ганц л амсья гэж боддог 
Амсмагцаа 
Одоо ингээд хамтдаа , зүгээр л тэврэлдээд
Оройжийн, шөнөжин бүхнийг ярина даа л гэж боддог 
Бодмогцоо
Яагаад нэг ч үг хэлж амжаагүйдээ гайхдаг
Ямарт шаналсаар бас л дутуу үлддэг

Л.Өлзийтөгс "Чи бол миний зовлон"