Намрын намарт би нэгийг олж нэгийг гээдэг. Олсон зүйлдээ бардамнаж алдсан зүйлдээ харамсдаггүй. Жилийн жилд л омголон залуу насыг минь зэмлэн, орчлонгийн явдлыг ухааруулсар буй та нэгэн цагт миний ижий байсан юм уу? Алс мордсон хүүгээ хүлээж цөхсөн эх санаа алдах шиг намрын хөндүүр салхи хэдэн хүний гунигийг арчиж, хэнийх нь сэтгэлд үүл хуруулсныг таашгүй. Зуны наранд элэгдэж цөхөрсөн навчис одоо л нэг амралтаа авч сэтгэл нь тайтгарвуу гэмээр алгуурханаар дээрээс унана. Нэгийг бодож хоёрыг тунгаана...
Хавар шиг бүх зүйлийн эхлэл гэсэн тодотгол түүнд мэдээж зохихгүй, нартай бороо, солонготой тэнгэр доор удаан гэгч нь болзоод зогсмоор агшин хормууд ч намарт өмчлөгдөхгүй. Гэхдээ л дуртай дуугаа сонсоод алхаад л алхаад л, гав ганцаарханаа алхаад л баймаар намар чи хичнээн уянгатайсан билээ.
No comments:
Post a Comment